Tag: Ганжуур

Ганжуур, Оройн ерөөл хурлыг даган баясаж, хуруулваас муу заяанд эс унана
Манба дацан хийд

Ганжуур, Оройн ерөөл хурлыг даган баясаж, хуруулваас муу заяанд эс унана

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийд нь сар бүрийн билгийн тооллын шинийн 14-нд Оройн ерөөл, Ганжуур хурдаг. Энэ их хурал хурах үест магтаалууд айлдах, Ганжуурын хөлгөн судруудыг гадилж буюу салхи оруулж унших, чойрын дагсал буюу ном хаялцах, маани татах зэрэг маш онцлог зан үйлүүдийг гүйцээдэг нь эрт цагаас өдгөөг хүртэл уламжлагдсан хүрээний ёс юм. Ганжуурын 108 боть судрыг бурханы шашны дээд тогтсон тааллуудад дурьдах утгийн судар буюу Бурхан гэгээний аман гэгээний зарлиг мөн хэмээдэг тул Ганжуурын аль нэг ботиос үгийг сонсох, унших, бичих, номлуулан сонсох, дээрхи үйлүүдийг даган баясах зэрэг нь Бурхан гэгээний нигуурыг бодитой үзсэн мэт буян хурааж, сэтгэлд нүгэл хилэнцийн хир арилан сайн буяны үр, авьяас дадал суух, улмаар энэ насанд өвчин үгүй урт нас, билгэ оюун төгөлд...