Tag: Галын илч

Хоолны шингээлт муудах нь олон төрлийн өвчний эх суурийг тавина
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Хоолны шингээлт муудах нь олон төрлийн өвчний эх суурийг тавина

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Ч.Одончимэг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2016 оны Эрүүл мэндийн статистик мэдээллээр хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны хоёрдугаарт хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнүүд орж байгаа бөгөөд 10 мянган хүн ам тутамд 1231.4 тохиолдож байна. Энэхүү тоон үзүүлэлт нь чанаргүй импортын хоол ундаа хэрэглэх, хоол хүнсний буруу хэрэглээтэй холбоотой байна. Хэдийгээр хүнсний аюулгүй байдал алдагдсан ч хувь хүн өдөр тутам хэрэглэж байгаа хоол ундаа зөв цагт, зохистой хэмжээгээр, тухайн улиралтайгаа зохицуулан хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна. Уламжлалт анагаах ухаанд хоол шингэх үйл явцын хамгийн чухал хэсгийг галын илч гэж үздэг бөгөөд энэхүү галын илчийн байдлаас ш...
БОДИСЫН СОЛИЛЦОО буюу ТУНГАЛАГ ЦӨВИЙН БОЛОВСРОЛТ хэрхэн явагддаг вэ?
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

БОДИСЫН СОЛИЛЦОО буюу ТУНГАЛАГ ЦӨВИЙН БОЛОВСРОЛТ хэрхэн явагддаг вэ?

Хүн эхийн хэвлийд бүрэлдэхэд эцгийн цагаан дусал /үрийн шингэн/, эхийн улаан дусал /сарын тэмдэг/, намш /урьдын ерөөлөөр даган барилдах завсрын төрөл/ гурав урьдын үйлийн эрхээр нэгэн агшинд учирч дусал, цус, намш тус бүрийн таван махбод нэг нь нөгөөдөө харилцан шүтэлцэж нэгдсэнээр хүний бие бүтнэ. Намш /урьдын ерөөлөөр даган барилдах завсрын төрөл/ нь эхийн хэвлийд орсон агшинаас эхлэн илч, амьсгал, хөдөлгөөн үүсч амь орж эхэлдэг бөгөөд 4 дэх долоо хоногт хүйс тогтдог. Энэ үед усан судас буюу мэдрэлийн жанма судас, цусан судас буюу рома судас, хийн судас буюу ум судас гэсэн үндсэн 3 судас үүсдэг. Ум, Рома, Жанма судас зүрхэнд хурж Амин хий тэргүүтэй хийнүүдтэй нийлж сэтгэл гүйснээр зүрх лугшдаг. Түүнээс салаалсан судаснууд нь биеийн эд эрхтнүүдэд салаалан хий, шар, бадган, долоон тамир,...
Галын илч буурснаар олон өвчин үүснэ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Галын илч буурснаар олон өвчин үүснэ

Урт наслах, эрүүл байх нь хүний ходоодны шингээх чадвар буюу галын илчтэй холбоотой гэж үздэг. Идээ унд эхлээд ялзлагч бадганаар ялзлагдаж, шингээгч шараар шингээгдэн, гал тэгшитгэгч хийгээр тунгалаг цөвд ялгардаг бөгөөд ингэснээр дотор таван махбод төлжинө хэмээн галын илчийн талаар уламжлалт анагаах ухааны ном зохиолуудад бичсэн байдаг. Хүний идсэн идээ унд бүр таван махбодын мөн чанартай. Тиймээс шороо тэргүүтэй таван махбод төгөлдөр идээгээр биеийн таван махбод тэжээгддэг юм. Өвчин /хий, шар, бадган/, долоон тамир / идээний тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал/ гурван хир /өтгөн, шингэн, хөлс/ арвидаж, барагдаж, хямарснаар өвчин үүсэх эсэх нь галын илчтэй холбоотой байдаг. Тиймээс галын илч чухал юм. Галын илч буюу ходоодны шингээх чадвар сайн байвал өвчин эмгэггүй, амьдралын идэв...