Хавар бөөлжүүлэг хийлгэж, өвчнөөс урьчилан сэргийлэх боломжтой
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр Д.Отгонбаатар
Уламжлалт анагаах ухаанд цаг улирлын байдлыг нар, сарны ирэх, буцах цагт харгалзан жилийн 365 хоногийг 6 улиралд хуваан авч үздэг бөгөөд өвлийн эхэн, өвлийн сүүл, хавар, тэжээлийн улирал, зун, намар гэж ангилдаг. 6 улирлын мөн чанар хүний эрхтэн тогтолцоонд нөлөөлж, өвчин үүсгэх нөхцлүүдийг бий болгодог. Хаврын улиралд нарны илчийн бүлээн нэмэгдэж, хүний биеийн бадган аривдаж, хөдөлдөг тул бадган хүйтнээс шалтгаалсан өвчлөл гарах эрсдэлтэй. Тиймээс бадганы өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд бөөлжүүлэг эмчилгээг хийдэг. Уламжлалт анагаах ухаанд аливаа өвчнийг идээ унд, явдал мөр, эм, заслаар засдаг бөгөөд бөөлжүүлэг эмчилгээ нь эмийн бүлэгт хамаарагддаг. Эм нь дотроо амарлиулах, арилгах эм гэж хоёр ху...