Tag: Бурхан дор мөргөмүй

Бурхан дор мөргөмүй
Манба дацан хийд

Бурхан дор мөргөмүй

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... “Санжай” гэсэн түвд үг нь “бурхан” хэмээх утгатай. “Сан” хэмээх нь нисванисын түйтгэр, мэдэгдэхүүний түйтгэрээс ариуссан гэсэн утгатай. “Жай” гэсэн нь бүхий л юмсыг илтэд мэдэж, эрдэм бүхнийг төгссөн гэсэн утгыг илэрхийлнэ. “Шагжа” гэдэг нь бурхан багшийн язгуур угсааны нэр болно. Мүни хэмээх нь чадагч гэсэн утгатай үг. Нисванисын шулам, цогцсын шулам, тэнгэрийн хүүгийн шулам, үхлийн эзний шулам тэргүүтэн наян дөрвөн мянган нисванисыг даран чадагч болно. Бурхан багш анханд нь бодийн дээд сэтгэл үүсгэж, тоолшгүй гурван галавт буяны чуулган хурааж дөрвөн шулмыг дарсан гэдэг. Бурхан багш урьд үйлийн үрээр тамд төрөл таалахуйд хамт морин тэрэг татагч хүч бага нэгэн татан үл чадсанд эрлэгийн тамлагч гурван үзүүр...