Tag: Буддын судлаач

Оточ Манрамба Их сургуулийн Буддын судлалын тэнхим анхны төгсөлтөө энэ жил хийнэ
Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их сургуулийн Буддын судлалын тэнхим анхны төгсөлтөө энэ жил хийнэ

Оточ Манрамба Их сургуулийн Буддын судлалын тэнхимийн анхны төгсөлт энэ жил болох бөгөөд өнөөдөр Буддын гүн ухаан судлаачийн ангийн оюутнуудын бакалаврын дипломны жинхэнэ хамгаалалт амжилттай боллоо. Буддын судлалын тэнхимийн оюутнууд маш олон сэдвээс шүүж дипломын сэдвээ сонгосон нь онцлог бөгөөд буддын судлаач бэлтгэдэг их, дээд сургууль болон дацан хийдүүдэд бодитойгоор үр нөлөө өгөх сэдвүүдийг сонгосон байна. Тухайлбал, Оточ Манрамба Их сургуулийн Буддын судлалын ангийн 4-р курсын оюутан Ч.Банзрагчийн “Бурханы шашин, түүний ёс суртахуун Монгол оронд дэлгэрсэн нь”  сэдэвт дипломын ажил нь нийгмийн аль ч салбарт ёс суртахууны үнэ цэнэ, үнэлэмжийн талаар замбараагүй ойлголттой болсон өнөө үед нийгмийн ёс суртахууны үндсэн гол багана нь буддын гүн ухаанаас улбаатай гэдгийг харуулж байгаага...