Тосон бариа хийлгэх нь хөгшрөлтөөс сэргийлж, биеийг эрүүлжүүлнэ
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Ч.Одончимэг
Сүүлийн үед хөгшрөлтөөс сэргийлэх олон аргуудыг дурьдаж байгаа ч хамгийн энгийн арга нь уламжлалт бариа заслын арга юм. Хөгшрөлт гэдгийг уламжлалт анагаах ухааны сурвалж бичгүүдэд шалтгаан нь бие цогцын махбодын 5 зүйл, нөхцөл нь жилийн тоогоор нас өтлөн, алжааж ядрах тэргүүтэн бие сэтгэлийн хатуу үйлээр махбод доройтож, тамир хүч шим алдагдсаныг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Хүн хөгшрөх тусам хийн мөн чанар ихсэж биеийн хэлбэр өөрчлөгдөж, амархан даарч, ядрах, нойр сэрвэлзэх тэр ч байтугай зан ааш нь хүртэл өөрчлөгдөж эхэлдэг байна. Гэхдээ насны эрхээр хүн хөгшрөх жамтай ч биед гарах хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах боломжтой. Тосон засал нь уламжлалт анагаах ухааны зөөлөн засал эмчилгээний нэг хэсэг бөгөөд ха...