Манба Дацан хийдийн тахилч лам Ц.Цогтбаяр: Жилийн балинд идээний дээж өргөж, даган баясахын тус эрдэм хэмжээлшгүй билээ
Сар шинийн өмнө сүм хийдүүд жилийн балингаа урлаж, өвлийн адаг сарын шинийн 26-нд адислан бурхан шүтээндээ өргөдөг бөгөөд энэхүү зан үйлийг Жилийн балин адислах хэмээдэг. Манба Дацан хийд уламжлал ёсоор өвлийн адаг сарын шинийн нэгнээс эхлэн жилийн балин урлах ажилдаа орсон бөгөөд шинийн 25-ныг хүртэл хийж гүйцэтгэх аж. Жилийн балин урлах, адислах, бурхан шүтээндээ өргөх зан үйл нь ямар утга учиртай болох, энэ үйлд сүсэгтэн олон хэрхэн даган баясвал зохистой талаар Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн тахилч лам Ц.Цогтбаяртай ярилцлаа.
-Манба Дацан хийдийн лам нар жилийн балингаа урлаж эхэлжээ. Балингийн талаар тодорхой ойлголтгүй байгаа хүмүүст зориулаад эхлээд балин гэж юу болох талаар хэлж өгөхгүй юу?
-Лам, ядам, ханд дагинас, чойжинсрүнма тэргүүтэн бурхан шүтээнд өрг...