Tag: бадган хорхой өвчин

Б.Болорчимэг:  Хеликобактерт уламжлалт эмчилгээ үр дүнтэй байна
Манба Дацан эмнэлэг

Б.Болорчимэг: Хеликобактерт уламжлалт эмчилгээ үр дүнтэй байна

Ходоодны хавдар нь удамшил, орчин, хооллолтын хэв маяг, нас, хvйс, цусны бvлэг, ходоодны шархлаа гэх мэт олон зүйлээс нөлөөлж үүсч байгаа ч ходоодны хорт хавдар нь хеликобактертай нягт холбоотой гэдгийг эрдэмтэд баталсан. Тиймээс ходоодон дахь хеликобактераа устгаж чадвал хорт хавдраас сэргийлж чадна. Тодруулбал, 30 нас хүртлээ хеликобактераа устгаж чадвал ходоодны хорт хавдараас 100 хувь сэргийлж чадна. 40 нас хүртлээ устгаж чадвал эрчүүд 93 хувь, эмэгтэйчүүд 98 хувь, 50 нас хүртлээ устгаж чадвал эрчүүд 76, эмэгтэйчүүд 92 хувь, 60-аад насандаа устгавал эрчүүд 50 хувь, эмэгтэйчүүд 84 хувь сэргийлж чадна гэсэн үзүүлэлт байдаг талаар Харвард, Масачусетийн Технологийн Институтын шинжлэх ухаан технологийн хамтарсан хөтөлбөрт биотехнологийн судалгаа хийдэг доктор Б.Батзаяа олон нийтийн сүлжээнд...