Бадганы цагт хоол идвэл таргалалт үүсгэнэ
Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн пэйж хуудсанд хандан асууж, хариултаа аваарай.
-Би ихэнхдээ ажлаасаа оройтож тардаг учраас нэлээн орой хоол иддэг. Орой хоол идэхгүй гэхээр өлсөөд байдаг. Өлсөх нь муу юу. Энэ талаар зөвлөгөө өгөөч?
-Өлсөх нь муу. Өлсөөд байвал хийн бэлгэ чанар хямардаг. Өлссөн тохиолдолд өл дарах зорилгоор маш бага хэмжээний хоол, унд идэх хэрэгтэй. Өлөө дарахын тулд шингэц сайтай шөлтэй хоол идэж, эсвэл тараг, сүү ууж болно. Хэрэв хоол идсэн бол түүнийгээ шингэх хүртэл хоёр цаг хөдөлгөөнтэй байж, гэрээ цэвэрлэх, мөргөл хийх зэргээр хоолоо шингээсний дараа унтах хэрэгтэй.
-Цагаар хооллож хэ...