Tag: багш дор мөргөмүй

Багш дор мөргөмүй
Манба дацан хийд

Багш дор мөргөмүй

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... “Лам” гэсэн үгийг уйгаржин монгол үсгээр “валам” хэмээн бичдэг нь түвдээр “лам”, бичихдээ “ва, ла, м” гурван үсгийг оролцуулан бичдэгтэй холбоотой юм. “Лам” буюу “валам” нь их эрдмийн оргил гэсэн утгатай. Ла үсэг нь өндөр даваа гэсэн утгатай. Энэ нь лам багшийн эрдмийг өндөр уулын оргилтой зүйрлэсэн бөгөөд өндөр уулын оройд гарсан хэн боловч эргэн тойрноо илт харж чаддагтай адил багшийн эрдмийг түүнтэй адилтгасан зүйрлэл юм. Ва үсэг нь үнээ гэсэн утгатай. Хүслийг хангагч их эрдэнийн үнээ нь зуун амт төгөлдөр номын цагаан сүүний шимээр шавь болон амьтан бүгдийг цаг үргэлжид тэтгэн цэнгүүлж, энэ болон хойт төрөлд нь гэгээрэлд хүргэдэг утгыг бэлгэдсэн. М (ма) үсэг нь эх гэсэн утгатай. Ганц хүүтэй эх хүн хүүгээ...