Tag: АУ-ы доктор профессор Г.Чойжамц

Г.Чойжамц: Эмийн биотехнологийн аргыг монголчууд аль эрт хийсэн
Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Г.Чойжамц: Эмийн биотехнологийн аргыг монголчууд аль эрт хийсэн

Оточ Манрамба Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, профессор Г.Чойжамцтай уламжлалт эмийн талаар ярилцлаа. Оточ Манрамба Их сургууль нь уламжлалт эмийг судлах чиглэлд амжилттай ажиллаж байгаа юм. -Уламжлалт эмийн талаар хэрэглэгчид маш бага мэдээлэлтэй байна. Түүнээсээ болоод уламжлалт эм танг өргөн хэмжээнд авч хэрэглэдэггүй. Гэтэл уламжлалт анагаах ухааны сан хөмрөгт хүчтэй сайн эм олон бий гэж та хэлж байсан. Уламжлалт эмийн давуу талыг хэрхэн таниулах вэ? -Уламжлалт анагаах ухааны эмийг эм биш нэмэлт бүтээгдэхүүн гэж хэлдэг хүмүүс ч байдаг. Уламжлалт эмийн үйлчилгээ, хүний бие махбодод үзүүлэх нөлөөг европ эмтэй харьцуулахад харьцангуй зөөлөн, тогтвортой үйлчилгээ үзүүлдэг. Монголын уламжлалт анагаах ухаан бол гурван гэм /хий, шар, бадган/-ийн онолтой ардын...