Tag: Амь баригч хий

Амь баригч хийг удаан хугацаагаар барьж чадвал урт наслана
Манба дацан хийд

Амь баригч хийг удаан хугацаагаар барьж чадвал урт наслана

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... Биеийн орших Ёс Бие нь нарийн, бүдүүн, машид нарийн гэж гурав байна. Бүдүүн бие нь мах, арьс, яс гурваас бүтнэ. Нарийн бие нь судас, судасны дотуур гүйх хий, цус, дуслаас бүтдэг. Машид нарийн бие нь хий болон сэтгэл мөн чанар нэг болсон нарийн хий мөн. Зүүдэн дэх бие нь морь, нисэх онгоц алинд ч суулгүйгээр өөрийн санаанд дурьдсандаа хүрч чадаж байгаа тэрхүү маш нарийн хий сэтгэлийн шамдалд шүтэж гардаг. Үүнийг сэтгэлийн мөн чанарын бие хэмээдэг. Сэтгэлд ч ялгамж байдаг бүдүүн сэтгэл, нарийн сэтгэл, маш нарийн сэтгэл гэж гурав байна. Бүдүүн сэтгэл гэдэг нь таван эрхтэний тийн мэдэл мөн. Нарийн сэтгэл гэдэг нь гэрэлт гучин гурав, бадрагч дөч, чухал ологч долоо, нийт наян асар атгагч сэтгэл болно. Эдгээр б...