Tag: амарлихуйн жинсрэг

ДҮЛЦОН ЖИНХОР, ВАНТАЙ МАНАЛ
Зарлал, Манба дацан хийд

ДҮЛЦОН ЖИНХОР, ВАНТАЙ МАНАЛ

Манал бурханы ариун орон хот мандлыг байгуулан бүтээх зан үйлийг Монголын бурханы шашны сүм хийдүүд олон зуун жилийн турш бүтээж, хурж ирсэн. Гэвч 1937 оноос энэхүү зан үйлийг бүтээхийг бүр мөсөн хориглосны улмаас уламжлал нь 70 жил тасарсан байсныг хамба лам Д.Нацагдоржийн санаачлагаар 2005 онд Манба Дацан хийдийн лам хуврагууд энэхүү уламжлалыг дахин сэргээн Дүлцон жинхор вантай Гүнриг их хурлын зан үйлийг бүтээж эхэлсэн. Дүлцон жинхор, вантай Манал бүтээх зан үйл, их хурлыг Монгол улсад зөвхөн Манба Дацан хийдэд жилдээ 1-2 удаа бүтээж, хурж байна. МАНАЛ БУРХАНЫ АРИУН ОРОН ХОТ МАНДАЛ БҮТЭЭХ ЗАН ҮЙЛ Алт, мөнгө, оюу, номин, шүр, сувд зэрэг эрдэнэсийн зүйлийг бүрдүүлэн, адистидлэн равнайлан бэлтгэж түүгээр Манал бурханы ариун орон хот мандлыг тусгай зан үйлийн дагуу хийж бүтээнэ. Манал б...