Хамба лам Д.Нацагдорж: Цог золбоо нь дэлгэрсэн сайхан жил хүлээж байна
“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр МУ-ын хүний гавьяат эмч, Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв “Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдоржийг “Дугаарын зочин”-ы хойморт урьж, ирэх жилийн өнгө, үр шим, тусгайлан хийлгэх засал номын талаар ярилцлаа.
Өнгөрч буй бичин жилийн үр өгөөж монголчуудад хэрхэн нөлөөлөв. Сургамжтай, анхаарууштай зүйл юу байсныг дүгнэн яръя?
Өнгөрч буй гал бичин жил монголчуудын хувьд ээлтэй сайхан жил байлаа. Өвлийн дунд илүү сартай байлаа. Хүмүүс бичин жил хэцүү гэж бодож байсан ч сайхан өнгөрлөө. Энэ нь Монголын ард түмний хичээл зүтгэл, засал номоо сайн хийлгэж, бичин жилээ сайхан бэлгэ дэмбэрэлээр хүлээж авсаных, буянтай байсных гэж бодож байна. Аливаа муу зүйлийг зөв, сайн бэлгэ дэмбэрэл, номоо...