Б.Батхуяг: Өндөр бүтээмжтэй ажиллая гэвэл өөрсдөө ажлын байр бий болгож ажиллах нь оновчтой санагдсан
Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Оточ Манрамба Их Сургуулийн 2014 оны төгсөгч, Архангай аймгийн “Хангайн Манба” уламжлалт эмнэлгийн захирал, УАУ-ы их эмч Б.Батхуягийг урьж ярилцлаа. Тэрбээр сургуулиа төгсөнгүүтээ орон нутагт эмнэлэг байгуулан ажиллаж, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа чадварлаг залуу эмч юм.
-Та сургуулиа төгссөн даруйдаа Архангайд очиж мэргэжлээрээ ажилласан. Орон нутагт уламжлалтын эмнэлэг байгуулан ажиллахад ямар байна?
-Уламжлалтын эмчээр төгсөөд орон нутагт ажиллахад хүндрэлтэй асуудлууд гардаг л даа. Ажлын байр хомс, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд уламжлалтын тасаг гэж байдаг ч дотрын эмч нарын заавар чиглэлийн дагуу эмчилгээ үйлчилгээ явуулдаг, нэг л тийм хайрцаглагдсан байдалтай. Тэгэхээр бидний хувьд өндөр бүтээмж...