Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Оточ Манрамба Их сургууль уламжлалт анагаах ухааны хөгжлийг тодорхойлж байгаа сургууль
Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Оточ Манрамба Их сургууль уламжлалт анагаах ухааны хөгжлийг тодорхойлж байгаа сургууль

Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Уламжлалт анагаах ухааны чадварлаг сайн эмч нарыг Оточ Манрамба Их сургууль бэлддэг гэж уламжлалт анагаах ухааны салбарынхан ярьдаг юм билээ. Танай сургуулийн онцлог, давуу тал юу вэ? -Оточ Манрамба Их Сургууль нь анагаах ухааны чиглэлээр байгуулагдсан анхны хувийн хэвшлийн их сургууль. Манай сургуулийн сургалт яагаад сайн байна вэ, төгсөгчид нь яагаад чадварлаг байна вэ гэхээр бид хэдэн мянган жилийн өмнөөс монголчууд анагаах ухааны эрдэмтэн мэргэдийг сургаж ирсэн сургалтын хөтөлбөрөөр оюутнуудаа сургаж ирсэнд байгаа юм. Оточ Манрамба Их сургуулийн явуулж байгаа энэ сургалтын тогтолцоо 16-р зууны үед бэхжиж тогтсон. 16-р зууны үеэс Буддын их арван ухааны нэг уламжлалт анагаах ухааныг хөгжүүл...
Хамба лам Д.Нацагдорж: Ямар ч халдварт өвчний үед уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ хэрэгтэй гэдгийг Засгийн газар анхааралдаа авах ёстой
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Хамба лам Д.Нацагдорж: Ямар ч халдварт өвчний үед уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ хэрэгтэй гэдгийг Засгийн газар анхааралдаа авах ёстой

Манба Дацан МУЭСТ-ийн Тэргүүн, Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдоржтой ирж буй жилийн өнгө, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. -Ирж буй Хулгана жилийн өнгө ямар байна вэ, юуг анхаарч,  хичээж явах вэ? -17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил гарч байна. Би олон газрын зурхайчидтай холбоотой ажиллаж, зурхайн номнуудыг харж байхад энэ хулгана жилд халдварт өвчин гарна гээд хэлчихсэн байна. Энэ Коронавирус үүний илрэл болов уу гэж бодож байна. Гэхдээ төмөр хулгана жил муу жил биш. Энэ жил хур бороо, цэцэг, ногоо зарим газраар алаг цоог, зарим газартаа боломжийн байх төлөв гарсан. Энэ хавар шуургатай, сүүл сард хуурайшилт үүсч мэднэ. Зун үер усны аюулаас болгоомжил. Мөн дээдэс түшмэдүүдэд хатуу жил, хямрал тэмцэл ихтэй. Үүнийг их анхаарч, хямрах нөхцлийг...
Шанаагаар хатгуулах, чих шуугих шинж илэрвэл хонины шөл, шар тос, бурам зэргийг хэрэглээрэй
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Шанаагаар хатгуулах, чих шуугих шинж илэрвэл хонины шөл, шар тос, бурам зэргийг хэрэглээрэй

Толгойн өвдөлт нь сүүлийн үед залуучуудад түгээмэл тохиолдох болсон бөгөөд энэ нь олон өвчний шинж тэмдэг, зовиур болж илэрдэг ч биеэ даасан өвчин гэж хэлж болно. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадган, цус нь дангаараа болон хоорондоо нийлж хавсарч хямарсанаар өвчин үүсгэгч гол шалтгаан болдог. Толгойн өвдөлт нь ихэнх тохиолдолд ямар нэг өвчний шинж тэмдэг болж илэрдэг. Өдөр унтах, шөнө нойргүй хонох, архи хэтрүүлэн хэрэглэх, удаан ярих, уйлах, малгайгүй явснаар салхинд цохигдох, их зүйл бодож стрессдэх, уурлаж бухимдах, хурц үнэр үнэрлэх, хурц үнэр, утаанд удаан хугацаагаар байх, дулаан газраас гэнэт гарч салхинд цохиулах, сэтгэл түгших, айх, гэнэтийн цочролд орох, оюуны болон биеийн хүчний хэт ачаалалд орох зэрэг олон шалтгаантайгаар толгой өвддөг. Уламжлалт анагаах ухаанд толгойн ...
Г.Одонцэцэг: Орчлонгийн жам ёсыг ухамсарласан хүн сэтгэлийн зовлон бага эдэлдэг
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Орчлонгийн жам ёсыг ухамсарласан хүн сэтгэлийн зовлон бага эдэлдэг

       Сэтгэл гэж юу вэ, тэр чухам хаана оршдог вэ. Хүний амьдрал, насжилт, эрүүл мэндэд сэтгэл яагаад голлох орон зайг эзэлж, хүчтэй нөлөө үзүүлдэг юм бол. Эдгээр асуултад хариулт авахаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. (more…)
Чихний цэгэн иллэгийг өдөрт 2-3 удаа хийх нь эрүүл мэндэд тустай
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Чихний цэгэн иллэгийг өдөрт 2-3 удаа хийх нь эрүүл мэндэд тустай

Чихний цэгэн иллэгийг дангаар нь хийж болох боловч, түүнийг бүх биеийн иллэгтэй хавсран хийвэл маш богино хугацаанд үр дүнгээ үзүүлдэг давуу талтай. Чихэнд иллэг хийх үед зарим нэг хэсэгт нь өвчин мэдрэгдэж байвал тухайн хэсэгтэй холбоотой эрхтэний үйл ажиллагаанд хямрал гарсныг илтгэнэ. Дарахад хөндүүрлэж байгаа цэгүүдэд иллэг хийх нь тухайн өвчтэй эрхтэнүүдийг эмчлэх, нэгэнт үүссэн өвчин даамжрахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Эхлээд эрхий хуруугаа чихнийхээ ард, долоовор, дунд хуруунуудаа урд талд нь байрлуулж, хуруунуудынхаа өндгөөр чимхлэх маягаар хийнэ. Чихний иллэгийг хэвтээ эсвэл суугаа байрлалд хийх нь илүү тохиромжтой. Чихэндээ өдөрт 2-3 удаа иллэг хийж болно. Иллэг хийхдээ чихнийхээ ар болон урд талыг доороос нь дээшээ чиглэлтэйгээр, халуун оргиж, таатай мэдрэмж төртөл ...
Хамба лам Д.Нацагдорж: Монголчууд уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний агуу ач тусыг эдлээсэй
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Хамба лам Д.Нацагдорж: Монголчууд уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний агуу ач тусыг эдлээсэй

Манба Дацангууд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ч 1938 оны улстөрийн хэлмэгдүүлэлтийн үеэр Монгол оронд уламжлалт анагаах ухааны сургалт, эмчилгээг явуулж байсан бүх Манба Дацанг устгасан байдаг. Тэр үеэр III Богд Ишдамбийнямын 1760 онд санаачлан Их хүрээнд байгуулсан “Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд”-ийг ч устгасан аж. Харин тус хийдийг дахин сэргээх, өмнөх хийдийн уламжилж ирсэн сургалт номын үйл ажиллагааг нь тэр хэвээр нь эхлүүлэх ажлыг Хамба лам Д.Нацагдорж 1990 онд эхлүүлсэн юм. Манба Дацангуудын нийгэмд үзүүлж байсан үйл ажиллагаа олон жил хаалттай байсныг дахин сэргээснээр уламжлалт анагаах ухааны хөгжлийн шинэ хуудсыг нээсэн гэж хэлж болно. Энэхүү түүхэн ач холбогдолтой ажлыг эхлүүлэн, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх ү...
Г.Одонцэцэг: Дан бадганы өвөрчлөлтэй бол туранхай болох гээд хэрэггүй, тэгвэл эмгэг болно
Манба дацан хийд, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Дан бадганы өвөрчлөлтэй бол туранхай болох гээд хэрэггүй, тэгвэл эмгэг болно

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Биеэс хор гадагшлуулна гэдэг нэг ойлголт байх шиг байна. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн зөвлөгөө, бүтээгдэхүүн ч сурталчилж байна. Биеийн хор гээд байгаа тэр зүйл чухам юу вэ? -Хүний биеийг амьдруулж байдаг гол хүчин зүйл бол бие махбодод орших идээний тунгалаг, цус, мах булчин, өөх, яс, чөмөг, дусал бөгөөд эдгээрийг уламжлалт анагаах ухаанд тамир хэмээн нэрлэдэг. Эдгээр тамир нь идэж, уусан хоол ундаар зэрэгчлэн төлжиж, илүүдэл цөвийг гадагш ялгаруулж байдаг. Нэг үгээр хэлбэл, хүнийг амьд байх хугацаанд бие махбодыг амьдруулахын тулд бие махбодод шимийг авч, цөвийг гадагшлуулах үйлдвэрлэл зогсолтгүй явдагддаг гэсэн үг юм. Тунгалаг, цөвийн боловсролтын явцад шээс, баас, хөлс гэсэн үндсэн гурв...
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Н.Жанцанноров: СЭТГЭЛ БОДИТ ЭРХТНЭЭС Ч ХҮЧТЭЙ

  Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг “Уламжлалт анагаах ухаан” сониныхоо хойморт урин ярилцлаа. Тэрээр “Манба Дацан” эмнэлгийн үйлчлүүлэгч төдийгүй, хамба лам Д.Нацагдоржтой олон жил нөхөрлөн, жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр "Мөргөлийн эгшиг" Морин хуурын хүндэтгэлийн тоглолтыг Манба Дацан хийдэд тоглож, шашин, урлаг хоёрыг хослулан олон түмнийг гэгээрүүлж, баясгаж буй хамтрагчид билээ. Тиймээс бидний яриа үндэсний өв соёл, уламжлалт анагаах ухаан, бурханы шашны талаар байсан юм.   Д.НАЦАГДОРЖ ХАМБА ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ, ХАТУУ ҮЕД МАНБА ДАЦАН ХИЙДИЙГ БАЙГУУЛСАН   -Та эрүүл мэндийн асуудалдаа хэрхэн ханддаг хүн бэ? -Социалист байгууллын үеийн хүмүүсийн сэтгэл зүйд нийгмийн талаас нөлөөлсөн ...
“Оточ Манрамба Их Сургууль Харри Поттер дээр гардаг Хогвартсын сургууль шиг санагдсан”
Оточ Манрамба Их Сургууль

“Оточ Манрамба Их Сургууль Харри Поттер дээр гардаг Хогвартсын сургууль шиг санагдсан”

  “Уламжлалт анагаах ухаан” сонин жил бүр Оточ Манрамба Их Сургуулийн 1-р курсын оюутнуудаас ярилцлага авдаг уламжлалтай. Шинэхэн оюутнууд маань ихийг сурч, хийж бүтээе гэсэн оргилуун хүсэл эрмэлзлээр Оточ Манрамба Их Сургуулийг сонгон иржээ. Монгол Улсын Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдорж багшаараа төвөд хэлний “Га” үсгээ хөтлүүлж, уламжлалт анагаах ухааны салбарыг түүчээлэх шүнгийн эмч нар болохоор бэлтгэгдэж эхэлсэн тэд бол урьдын их ерөөлөөр энэхүү агуу анагаах ухааны охь шимээс хүртэж буй буянтангууд юм. Сургуульдаа суралцаад дөнгөж сарын хугацааг үдэж буй ч тэд аль хэдийн Төвөд хэлний цагаан толгойгоо бүрэн судлаж, уншиж, бичиж чаддаг болсон. Урьд урьдын жилүүдэд 1-р курсын оюутнууд маань “Бид яагаад төвөд хэл үзэж байгаа юм бол” гэж гайхширч, “Та нар лам болох уу” гэ...
Оточ Манрамба Их Сургуулийн 2008 оны төгсөгч Б.Анхбаяр: Бид л энэ салбарыг түүчээлж авч явах ёстой
Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их Сургуулийн 2008 оны төгсөгч Б.Анхбаяр: Бид л энэ салбарыг түүчээлж авч явах ёстой

Оточ Манрамба Их Сургуулийн 2008 оны төгсөгч, Сүхбаатар аймгийн Уламжлалтын эмнэлгийн эрхлэгч Б.Анхбаяртай ярилцлаа. Түүний санаачилгаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар уламжлалтын шинэ эмнэлгийг байгуулсан юм.  Тус эмнэлгийг иргэдийн саналд тулгуурлан барьсанаараа онцлог бөгөөд судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 63 хувь нь уламжлалтын эмнэлэг барих шаардлагатай гэсэн саналыг өгчээ. -Юун түрүүнд Сүхбаатар аймаг шинэ уламжлалтын эмнэлэгтэй болсонд баяр хүргэе. Орон нутагт энэ хэмжээний дагнасан уламжлалтын эмнэлэг байгуулна гэдэг үнэхээр том ажил. Эмнэлгийг орон нутгийн иргэдийн эрэлт хүсэлтийн дагуу байгуулсан гэсэн. Эмнэлгийнхээ талаар ярихгүй юу? -Би 2008 онд Оточ Манрамба Их Сургуулиа төгсөөд аймагтаа уламжлалтын эмчээр ажиллахаар очсон.  ...