Д.НАЦАГДОРЖ: МОНГОЛЧУУД ЭМ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭЛХИЙД ГАРГАХ ЦАГ БОЛСОН
Манба Дацан МУЭСТ, “Манба Дацан” эмийн үйлдвэрийн захирал, МУ-ын Гавьяат эмч, профессор Д.Нацагдоржтой уламжлалт анагаах ухаан, уламжлалт эм бэлдмэлийн өнөөгийн хөгжлийн талаар ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэлийн өнөөгийн байдал ямар түвшинд хөгжиж байна вэ. Үндэсний эм үйлдвэрлэл гэдэг утгаар яривал хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Монголын уламжлалт анагаах ухаан олон мянган жилийн түүхтэй. Тодруулбал, бидний судалснаар 3000 орчим жилийн тэртээгээс эм үйлдвэрлэлийн салбар хөгжиж ирсэн байгаа юм. Монголын уламжлалт анагаах ухаанаар доод тал нь 5000-6000 жороор эмийг хийдэг маш том салбар бөгөөд судлагдахуун. Манай “Манба Дацан” эмийн үйлдвэр 1990 оноос хойш өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, олон түмэндээ үйлчилж байна. Ер нь өнөөдөр Монголд энэ чиглэлээр зургаан эми...