Зар сурталчилгаа

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Зар сурталчилгаа, Манба дацан хийд

“Түвд урлагийн гурван гайхамшиг“ үзэсгэлэнг Манба Дацан хийдэд нээнэ

  Зулын 25 буюу “Богд Зонхава ламын дүйцэн өдөр”-ийг тохиолдуулан Түвдийн Гүмбүм хийдийн алдарт "Түвд урлагийн гурван гайхамшиг" үзэсгэлэнг Монголд нээж, сүсэгтэн олонд үзүүлэх гэж байна. Энэхүү үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулж байгаа юм. Тосон урлалаараа алдартай Түвдийн Гүмбүм хийдийн тахилч лам нар Манба Дацан хийдэд морилон ирж, "Түвд урлагийн гурван гайхамшиг" хэмээгддэг энэхүү гайхамшигт тосон урлалаа урлах юм. Уг бүтээлээ 11 сарын 26-ны бямба гарагийн 11.30 цагт Манба Дацан хийдэд залж, тахил өргөн, олон нийтийн хүртээл болгоно. Тиймээс нийслэлийн сүм хийдийн лам хуврага, урлаг судлаач, сүсэгтэн олон та бүхнийг энэхүү үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ир...