Зарлал

Хамба лам Д.Нацагдорж шинийн 10-нд нутгийнхаа иргэдтэй золгоно
Зарлал, Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж шинийн 10-нд нутгийнхаа иргэдтэй золгоно

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж энэ сарын 25-нд буюу хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр төрөлх нутаг Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэдтэй уулзан золгоно. Хамба лам Д.Нацагдорж нь жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан нутгийн иргэдтэй золгож, жилийнх нь заслыг хийн, сайн сайхныг ерөөн даатгадаг уламжлалтай. Цагаанчулуут сумын иргэдийн сар шинийн золголтыг анх 2008 онд тус сумын 60 жилийн ойг тохиолдуулан хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр тогтмол зохион байгуулж байхаар болсон юм. Цагаанчулуут сумынхан тогтсон ёсоор Д.Нацагдорж хамба ламд ирж золгон, буян заяагаа даатгахын зэрэгцээ удаан уулзаагүй нутгийн олонтойгоо уулзалдан золгодгоороо онцл...
ОМИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
Зарлал, Оточ Манрамба Их Сургууль

ОМИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна

Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурал 2017 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу өнөөдөр 15:00 цагт Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно. Тус хурлаар Т.Лхагвагарамын “Оточ Манрамба Их сургуулийн номын сангийн Түвд судрыг ангилах, номзүйчлэх, каталог зохион байгуулах арга зүй” сэдэвт соёл судлалын магистрын зэрэг горилсон бүтээлийн жинхэнэ хамгаалалтын хэлэлцүүлэг, Ч.Болдбаатарын “Тарималжуулж буй чихэр өвс /glycyrrhiza uralensis fisch/-ийн эмийн түүхий эдэд ашиглах боломжийг судалсан дүн” сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон бүтээлийн жинхэнэ хамгаалалтын хэлэлцүүлэг, С.Пэрэнлэйлхүндэвийн “Зарим өвсөн эмийн танин барих шинжид хийсэн судалгаа” сэдэвт АУ-ны магистрын зэрэг горилсон бүтээлийн урьдчилсан хамгаалалтын хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн Олон ...
“Уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвтэй онол практикийн хурал болно
Зарлал, Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

“Уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвтэй онол практикийн хурал болно

Эрхэм хүндэт профессор багш, оюутан залуус та бүхнийг “Уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвтэй онол практикийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Оточ Манрамба Их сургууль Түвдийн эрдэмтэн багш нартай хамтран зохион байгуулж буй тус хурал 11 сарын 25-ны 14:00 цагт ОМИС-ийн 8 давхарын лекцийн танхимд болно. Тус онол практикийн хуралд Манба Дацан төвийн Ерөнхийлөгч Д.Нацагдорж,  Түвдийн Мэнзиханы Их Сургуулийн Ерөнхийлөгч, Доктор, Профессор Нямаацэрэн, Мэнзихан институтийн Дэд ерөнхийлөгч, Доктор, Профессор Юмба нар болон Оточ Манрамба Их сургуулийн эрдэмтэн багш нар оролцож, уламжлалт анагаах ухааны хөгжил болон цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэн санал бодлоо солилцох юм. Энэхүү онол практикийн хуралтай холбогдолтой дэлгэрэнгүй мэдээлэл ав...
Зулын 25-ныг тохиолдуулан Богд Зонхавын дүрийг урлаж, зална
Зарлал, Манба дацан хийд

Зулын 25-ныг тохиолдуулан Богд Зонхавын дүрийг урлаж, зална

-Түвдийн Гүмбүм хийдийн лам нар Богд Зонхавын дүрийг урлаж, Манба Дацан хийдэд зална- Бидний нэрлэж заншсанаар Зулын 25 буюу “Богд Зонхава ламын дүйцэн өдөр” 11-р сарын 24-нд тохиож байна. Богд Зонхава /1357-1419 он/ VII жарны шороон гахай жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд шашин амьтны тусын тулд лагшинаа хураах ёсыг үзүүлж, жанч халсан байдаг. Энэ цагаас хойш жил бүрийн өвлийн эхэн сарын 25-ныг “Зулын хорин таван буюу Богд ламын дүйцэн өдөр” болгон тэмдэглэж иржээ. Энэ өдөр мацаг барьж, арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншиж, зул өргөж буян үйлдвээс өргөсөн буян нь түм бум болон арвиждаг номтой. Энэ жилийн дүйцэн өдрийг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба ...
“Эмнэлгийн нөхцөлд амь тэнссэн үед үзүүлэх яаралтай тусламж” сэдэвт кредит цагийн сургалт
Зарлал, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

“Эмнэлгийн нөхцөлд амь тэнссэн үед үзүүлэх яаралтай тусламж” сэдэвт кредит цагийн сургалт

"Эмнэлгийн нөхцөлд амь тэнссэн үед үзүүлэх яаралтай тусламж" сэдвээр кредит цагийн сургалт явагдана. Хэзээ: 2016.10.23-нд  10.00- 15.00 цагийн хооронд ОМИС-ийн хичээлийн танхимд болно. Зохион байгуулагч: ОМИС-ийн ТДСА, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг.
ДҮЛЦОН ЖИНХОР, ВАНТАЙ МАНАЛ
Зарлал, Манба дацан хийд

ДҮЛЦОН ЖИНХОР, ВАНТАЙ МАНАЛ

Манал бурханы ариун орон хот мандлыг байгуулан бүтээх зан үйлийг Монголын бурханы шашны сүм хийдүүд олон зуун жилийн турш бүтээж, хурж ирсэн. Гэвч 1937 оноос энэхүү зан үйлийг бүтээхийг бүр мөсөн хориглосны улмаас уламжлал нь 70 жил тасарсан байсныг хамба лам Д.Нацагдоржийн санаачлагаар 2005 онд Манба Дацан хийдийн лам хуврагууд энэхүү уламжлалыг дахин сэргээн Дүлцон жинхор вантай Гүнриг их хурлын зан үйлийг бүтээж эхэлсэн. Дүлцон жинхор, вантай Манал бүтээх зан үйл, их хурлыг Монгол улсад зөвхөн Манба Дацан хийдэд жилдээ 1-2 удаа бүтээж, хурж байна. МАНАЛ БУРХАНЫ АРИУН ОРОН ХОТ МАНДАЛ БҮТЭЭХ ЗАН ҮЙЛ Алт, мөнгө, оюу, номин, шүр, сувд зэрэг эрдэнэсийн зүйлийг бүрдүүлэн, адистидлэн равнайлан бэлтгэж түүгээр Манал бурханы ариун орон хот мандлыг тусгай зан үйлийн дагуу хийж бүтээнэ. Манал б...
МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУР, РЕЗИДЕНТУРИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Зарлал

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУР, РЕЗИДЕНТУРИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

Оточ Манрамба Их Сургуулийн Магистрантур /Шинжлэх ухааны магистр, Боловсролын магистр/, Докторантур, Резидентурийн сургалтын элсэлтийн бүртгэл эхэллээ. Үүнд: Магистрантурд: Уламжлалт анагаах ухаан судлал УАУ-ны эм зүй УАУ-ны сувилахуй судлал Буддын гүн ухаан судлал Докторантурд: УАУ-ны эмнэлзүй Уламжлалт анагаахын эм зүй УАУ-ны сувилахуй судлал Резидентурд: Мэргэжил олгох / 2 жил / Богино хугацааны мэргэшүүлэх сургалт / 3-6 сар / Багц цагийн сургалт / тухайн үед зарлана / Бүртгэх газар: ОМИС –ийн хичээлийн байрны 505 тоот www.otoch.edu.mn сайт дээр байршуулна. Бүртгэлийн хугацаа: 2016.09.05-2016.10.01 Бүрдүүлэх материал: Магистрантур, Резидентурийн сургалтанд: Элсэгчийн анкет Суралцуулахыг хүссэн хувийн өргөдөл Цахим иргэний үнэмлэхний хуулбар Чээж зураг 2 хувь /3х4 хэмжээтэй/ Бүртгэлийн х...