Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Элчин сайд Лаура Ботта Манба Дацан МУЭСТ-д зочиллоо
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Элчин сайд Лаура Ботта Манба Дацан МУЭСТ-д зочиллоо

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Лаура Ботта өнөөдөр Манба Дацан МУЭСТ-д зочлон, Монголын уламжлалт анагаах ухааны сургалт, эмчилгээ, шашин соёл, эм үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Хүний Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдорж хатагтай Лаура Боттаг хүлээн авч уулзан, Итали-Монгол хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагааг хэрхэн өргөжүүлэх талаар ярилцсан юм. Манба Дацан МУЭСТ нь 2003 оноос Итали улсын эрүүл мэнд, боловсролын салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд Хамба лам Д.Нацагдорж Италийн Торино, Милан, Флоренц, Венец зэрэг хотуудад лекц тавьж, уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг түгээ...
Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино “Амазон”-аар дамжин дэлхийн үзэгчдэд хүрнэ
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино “Амазон”-аар дамжин дэлхийн үзэгчдэд хүрнэ

Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавъяат эмч Д.Нацагдоржийн амьдрал, ажил үйлсийг харуулсан “The Medicine Buddha баримтат кино цахим худалдааны томоохон компани “Амазон”-аар дамжин дэлхийн үзэгчдэд хүрэх боломжтой боллоо. Английн кино найруулагч, продюсер Benjamin Johns болон зөвлөх продюсер Konstantin Palvidis, зураглаач Gerry Vasbenter нарын бүрэлдэхүүнтэй кино багийнхан “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноны хүрээнд тус киног бүтээсэн бөгөөд дэлхийн соён гэгээрүүлэгч олон хүнийг судалсаны үндсэн дээр Хамба лам Д.Нацагдоржийг сонгожээ. Тус кино нь Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн “Академи авардс-2018″ наадмын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Лондонд албан ёсны нээлтээ ...
Камен Петров Милков: Монголын уламжлалт анагаах ухааныг Европ руу гаргах хаалгыг “Медика” групп, Манба Дацан төв хамтран нээнэ
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Камен Петров Милков: Монголын уламжлалт анагаах ухааныг Европ руу гаргах хаалгыг “Медика” групп, Манба Дацан төв хамтран нээнэ

Бүгд найрамдах Болгар улсын Русэ хотын “Angel Kanchev” Их сургуулийн доктор, профессор, Оточ Манрамба Их Сургуулийн “Хүндэт доктор”, Бүгд найрамдах Болгар улс дахь Монгол Улсын өргөмжит консул Камен Петров Милковтой ярилцлаа. Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургууль нь Болгарын “Angel Kanchev” Их сургууль, “Медика” групптэй хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд эмч мэргэжилтэн солилцох, туршлага судлах хөтөлбөрийг эхлүүлээд байгаа юм. Болгарын “Медика” групп, Манба Дацан МУЭСТ-ийн хамтын ажиллагааны талаар түүнтэй ярилцлаа. -Болгар-Монголын найрамдалт харилцаа олон жилийн өмнөөс эхэлсэн. Энэхүү найрамдалт харилцааг улам бүр хөгжүүлж, эрүүл мэндийн салбарт Болгарын “Медика” групп, Монголын Манба Дацан МУЭСТ хамтран ажиллахаар болсон. Та энэхүү хоёр байгууллагын хамтын аж...
Элчин сайд М.П.Сингх Манба Дацан МУЭСТ-д зочлон, Хамба лам Д.Нацагдоржид талархлаа илэрхийллээ
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Элчин сайд М.П.Сингх Манба Дацан МУЭСТ-д зочлон, Хамба лам Д.Нацагдоржид талархлаа илэрхийллээ

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх өнөөдөр Манба Дацан МУЭСТ-д зочлон, Хамба лам Д.Нацагдоржтой уулзлаа. Тэрбээр Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, Манба Дацан хийд, эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, эмч, багш, оюутнуудтай уулзсан юм. Хамба лам Д.Нацагдорж Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч, Манба Дацан МУЭСТ-д зочлож буйд талархлаа илэрхийлээд, Энэтхэг улсын соёл уламжлалыг хүндэтгэн, хоёр орны найрамдалт харилцааг эрхэмлэж, талархаж явдагаа илэрхийллээ. Ноён, Элчин сайд М.П.Сингх болон Хамба лам Д.Нацагдорж Монголын уламжлалт анагаах ухаан нь Энэтхэгийн Аюурведийн анагаах ухаантай ижил төстэй бөгөөд Энэтхэг, Монгол хоёр улс...
Оточ Манрамба Их Сургууль Тайландын STAM Их Сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Оточ Манрамба Их Сургууль Тайландын STAM Их Сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуулийн Ерөнхийлөгч, Хамба лам Д.Нацагдорж 2019.03.27-04.02-ны өдрүүдэд Тайландын Чан рай хотын School of Traditional and Alternative Medicine /STAM/ Их сургуульд айлчилж, хоёр сургуулийн хамтын ажиллагааны талаар ярилцан, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах гэрээнд Оточ Манрамба Их Сургуулийн Ерөнхийлөгч, Хамба лам Д.Нацагдорж, School of Traditional and Alternative Medicine сургуулийн Ерөнхийлөгч доктор, профессор Sornchai Mungthaisong нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээ үзэглэх үйл ажиллагаанд тус сургуулийн захирал, доктор, профессор Yingyong Taoprasert, доктор Kanyanoot Taoprasert тэргүүтэй эрдэмтэн багш нар оролцлоо. School of Traditional and Alternative Medicine сургуулийн Ерөнхийлөгч доктор, профессор Sornchai Mungthaiso...
Л.Дүгэржав: Манба Дацан эмнэлэг Монгол эмч нарыг Болгарт ажиллах нөхцлийг нээж өгнө
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Л.Дүгэржав: Манба Дацан эмнэлэг Монгол эмч нарыг Болгарт ажиллах нөхцлийг нээж өгнө

ШУ-ы доктор, профессор, туйл судлаач, Антарктид судлалын төвийн захирал, Элчин сайд асан Л.Дүгэржав гуайтай ярилцлаа. Тэрбээр Монгол улсад Антарктид судлалын төв байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Антарктид тивд ээлжит судалгааны ажилд оролцохоор явах гэж байгаа юм. -Та Антрактид тивд судалгааны ажил хийхээр явах гэж байгаа. Энэ удаагийн судалгааны ажлынхаа талаар ярихгүй. Ер нь Монгол улсын туйл судлалын ажил ямар түвшинд явж байгаа вэ? -Манай ШУТИС дээр Антарктид судлалын төв гэж бий. Мөн “Антарктидийн нийгэмлэг” төрийн бус байгууллага гэж байдаг. Антарктид судлалын төв байгуулагдаад 10 жил болж байна. Энэ хугацаанд 10 удаагийн экспедицид оролцсон. 2008 онд Антарктид руу анхны монгол хүнийг явуулж Болгарын экспидицийнхэнтэй ажиллуулсан. Түүнээс хойш манай төрөл бүрийн мэргэжилтэй хү...
Манба Дацан МУЭСТ УАУ-ы олон улсын чуулга уулзалтад оролцож, хэрэгжүүлж буй төслөө танилцууллаа
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Манба Дацан МУЭСТ УАУ-ы олон улсын чуулга уулзалтад оролцож, хэрэгжүүлж буй төслөө танилцууллаа

Манба Дацан МУЭСТ-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга, АУ-ы доктор Н.Сайнбуян ОХУ-ын Москва хотноо болсон “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Уламжлалт анагаах ухааны үүрэг оролцоо-БРИКС” сэдэвт уламжлалт анагаах ухааны олон улсын чуулга уулзалтад оролцож, “Гиперлипидемийн үе дэх Монголын Уламжлалт Анагаах Ухааны эмчилгээний үр дүнг хэл оношлогооны тусламжтайгаар үнэлэх нь” сэдэвт төслийн урьдчилсан үр дүнгээ танилцууллаа. Тус төсөл нь ШУТСан, Тайваний Шинжлэх ухаан технологийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Монгол-Тайваний хамтарсан төсөл юм. 11 сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус чуулга уулзалтыг ОХУ-ын Эдийн засгийн бодлого төлөвлөлтийн консул, Бразил, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр Сеченовийн нэрэмжит Анагаах ухааны Москваг...
Оточ Манрамба Их Сургууль Кумамота Их Сургуультай хамтран ажиллахаар тохиролцлоо
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Оточ Манрамба Их Сургууль Кумамота Их Сургуультай хамтран ажиллахаар тохиролцлоо

Япон улсын Кумамота Их Сургуулийн Эмзүйн сургуулийн доктор, профессор Хирофами Кай өнөөдөр Манба Дацан төв, Оточ Манрамба Их Сургуульд айлчиллаа. Доктор, профессор Хирофами Кай Кумамота Их Сургууль болон Оточ Манрамба Их Сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулах талаар харилцан тохиролцож, хамтын ажиллагааныхаа талаар ярилцахаар ирсэн бөгөөд Оточ Манрамба Их Сургуулийн багш, эмч, оюутнуудад Кумамота Их Сургуулийн хэрэгжүүлж буй судалгааны ажлын талаар танилцуулж, лекц уншлаа. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд оюутан, багш, эмч нарыг солилцон сургах, дадлагажуулах ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцож байна. Япон улс нь уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс бодлогоор дэмжиж, уламжлалтын шинэ эм гарган авах чиглэлийн судалгааны ажлыг дэмжиж, санхүүжүүлж байгаа...
Өвөрмонголын сурагчид Оточ Манрамба Их сургуульд суралцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Оточ Манрамба Их Сургууль

Өвөрмонголын сурагчид Оточ Манрамба Их сургуульд суралцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

Оточ Манрамба Их сургуулийн багш нар Өвөрмонголын Өөртөө засах орны Шилийн гол аймаг, Хишигтэн, Байрин, Хорчин, Зарууд, Баруун Үзэмчин зэрэг 7 хошууны дунд сургуулиудаар тойрон үйл ажиллагаагаа танилцуулж, сурагчидтай уулзлаа. Өвөрмонголын 7 сургуулийн төгсөх ангийн нийт 2000 гаруй сурагчидтай уулзаж, тэдэнд Монголын уламжлалт анагаах ухааны талаар болон их эмч, сувилагч, эмзүйч, буддын судлаач зэрэг мэргэжлийн онцлог, давуу талыг таниулж, сургуулийн материаллаг бааз, нөөц боломжийг танилцууллаа. Мөн тэдний санал бодлыг сонсч, мэргэжил сонголтонд нь тусласанд багш, сурагчдын зүгээс талархалтай хандаж, жил бүр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах саналыг тавьсан юм. Энэхүү үйл ажиллагаа нь хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд Оточ Манрамба Их сургуул...
Константин Палвидис: Манба Дацан эмнэлгийн эмч нар анагаагч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтны үүргийг гүйцэтгэж байна
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба Дацан эмнэлэг

Константин Палвидис: Манба Дацан эмнэлгийн эмч нар анагаагч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтны үүргийг гүйцэтгэж байна

Лондонгийн Эрүүл мэндийн “Orassy” төвийн захирал Константин Палвидистай ярилцлаа. Тэрбээр анагаах ухааныг квантын физиктэй хэрхэн хослуулах талаар судалдаг бөгөөд бясалгал, иог, Дорнын анагаах ухаанд мэргэшсэн хүн юм. -Та эмч, бариа засалч, физикч гээд их олон мэргэжлийг эзэмшсэн хүн. Өөрийнхөө тухай ярихгүй юу? -Би 20 гаруй улсад амьдрахдаа хүний бие махбод хэрхэн шинэ зүйлсийг сурч, хоорондоо харилцаа холбоо үүсгэдгийг судлахаас гадна олон төрлийн анагаахын шинжлэх ухааныг судалсаар ирсэн. Миний мэргэжил бол нэмэлтэт анагаах ухаан буюу комплементари анагаах ухаан юм. Би анх Сиднэйн Их Сургуульд биофизикч мэргэжлээр суралцан хүний бие махбодийн биофизикийн талаар сурч мэдсэн. Их сургуульд 5 жил суралцах хугацаандаа физик, биологи, математик, түүх, шинжлэх ухааны философийн талаар маш их...