Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

Х.Пүрэвбадам эмч маань хүний төлөө чин сэтгэлээсээ ажилладаг
Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

Х.Пүрэвбадам эмч маань хүний төлөө чин сэтгэлээсээ ажилладаг

Өөрийн найз Дагвадуламын зөвлөснөөр энэ сайхан эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүллээ. Энэ эмнэлэгт дандаа миний ахан дүүс байгаа мэт тийм дотно сайхан харьцаатай эмч, сувилагч, үйлчлэгч хүмүүс ажиллах юм. Өрнийн анагаахын эмнэлгээр яваад оношоо тогтоолгож чадаагүй байсан өвчнөө оношлуулж, мөн хаашаа ч явалгүйгээр бүх төрлийн шинжилгээнд хамрагдаж дээр нь тохилог цэвэрхэн өрөөнд сувилуулсандаа маш их баяртай байна. Өмнө нь огтхон ч сонсож байгаагүй өвөрмөц эмчилгээ ихтэй юм. Жишээ нь, готол- битүү чанасан толгойн уураар утах гэх мэт. Эмчлэгч эмч Х.Пүрэвбадам нь эмч хүний тухай миний ойлголтуудыг арчсан бөгөөд (би өмнө нь эмч хүн их зантай, ууртай, төвөгшөөсөн шинжтэй байдаг гэж боддог байлаа) энгийн тусархуу зөөлөн, чин сэтгэлээсээ хүний төлөө ажилладаг юм байна. Мөн өдөр бүр өөр өөр амттай...
Б.Батчимэг эмч маань өвчтөнийхөө сэтгэлзүйг судалдаг нь маш их таалагдсан
Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

Б.Батчимэг эмч маань өвчтөнийхөө сэтгэлзүйг судалдаг нь маш их таалагдсан

Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт энэ гуравдугаар сард гэр бүлийн хүн, дүүтэйгээ гурвуулаа 10 хоног хэвтэн эмчлүүллээ. Эелдэг зөөлөн харьцаатай Б.Батчимэг эмчид үзүүлж, оношоо тогтоолгон эмчлүүллээ. Энэ эмнэлгийн эмч ажилчид хүний төлөө гэсэн сэтгэлээр ажилладаг учраас эмчилгээ эхэлсэн өдрөөс л өвчин маань илаарьшиж эхэллээ. Би олон ч эмнэлэг, сувилалд амарч, сувилуулж байсан ч Манба Дацан Нэгдсэн эмнэлэг шиг эмнэлэгтэй таарч байсангүй. Б.Батчимэг эмч дайчин, хөдөлмөрч, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хүнийг хүндэлдэг, мэргэжилдээ мэргэшиж яваа мундаг эмч байна. Б.Батчимэг эмчид нэг онцлог байдаг. Өглөө оройд заавал үзлэг хийж, эмчилгээ ямар болж байна гэж санал хүсэлтийг минь сонсдог. Заавал эмчилж байгаа өвчтөнийхөө сэтгэл зүйг судалдаг. Тиймээс бид үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Дараа дахин ...
Эмчлэгч эмч Э.Чинбатдаа онцгойлон талархлаа илэрхийлье
Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

Эмчлэгч эмч Э.Чинбатдаа онцгойлон талархлаа илэрхийлье

Би Манба Дацан эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүллээ. Эмчилгээ сувилгаа чанартай сайн хийгдэж байна. Эмчлүүлэх хугацаанд бидэнд энэрэнгүй сайхан сэтгэлээр хандаж өвчтөнүүдийг чин сэтгэлээсээ асран эмчилж үйлчилж байсанд үйлчлүүлэгч бидний зүгээс сэтгэл хангалуун байлаа. Эмчлэгч эмч Э.Чинбатдаа онцгойлон талархлаа илэрхийлье. Авран нигүүлсэн өгөөмөр сэтгэлтэй Асран эмчлэх цуцашгүй зүтгэлтэй Анагаан эдгээх алтан мутартай Ачлалт эмч нартаа маш их баярлалаа. Үйлчлүүлэгч Д.Болормаа, С.Мөнгөнцэцэг...
Г.Пүрэвжаргал эмчдээ баярлалаа
Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

Г.Пүрэвжаргал эмчдээ баярлалаа

Би Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр нэлээд удаан хугацаанд эмчлүүлж, тан эм байна. Ялангуяа ядаргаа нойргүйдэлтэй надад ор дэр тухтай өрөөнд нам гүм байх нь эмчилгээнээс дутахааргүй чухал гэдгийг Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд өөрийн биеэр мэдэрсэн. Тав тухтай байхад сэтгэл гаргасан техникч Одсүрэн, анхаарал тавьж шуурхай эмчилгээ үзүүлсэн эмч Г.Пүрэвжаргал болон бусад эмч, эмнэлгийн ажилчиддаа баярлалаа. Үйлчлүүлэгч Г.Дорждэрэм...
Эмч М.Золбоо болон Манба Дацан эмнэлгийн эмч нарын хүний төлөө гэсэн үйлс нь ундарч байх болтугай
Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

Эмч М.Золбоо болон Манба Дацан эмнэлгийн эмч нарын хүний төлөө гэсэн үйлс нь ундарч байх болтугай

Хамба лам Д.Нацагдорж тэргүүтэй Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олонд буянтай ажил үйлс хийж буйд талархсан сэтгэлээ илэрхийлье. Тус эмнэлэгт нөхрийн хамт хэвтэж эмчлүүллээ.  Тус эмнэлгийн үйлчилгээ үнэхээр сайн байна. Эмчлүүлэх хугацаанд зүү, төөнүүр, толгойн бариа, массаж, ясны шөл, гүзээтэй толгойны ууранд орж уламжлалт эмчилгээ хийлгэлээ. Анх ирэхдээ толгой маш их өвддөг, нойргүйдэлтэй, ядаргаанд орсон байлаа. 3-4 хоногт өөрчлөлт өгч сайжирч байна. Эмч М.Золбоодоо болон Манба Дацан эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа. Эелдэг сайхан харьцаатай та бүхний хүний төлөө гэсэн цохилох зүрх нь улам бадарч буяны үйлс нь ундарч байхыг хүсье. Угтаж авсан Одсүрэнд их баярлалаа. Үйлчлүүлэгч Төмөрбаатар, Сарантуяа...