Ц.Ишинд илгээх талархлын захидал
2019.03.05
Сайн байна уу та
Засгийн газрын мэдээ сонины 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Пүрэв гарагийн “Хүмүүс” буланд таны тухай сурвалжлагыг уншиж сонирхоод танд энэхүү захидлыг бичиж сууна. Энэхүү нийтлэлийг олж уншсандаа би баяртай байна. захидлынхаа өмнө хаанахын хэн гэгч хүн юун захидал бичив гэж сонирхож магад. Намайг Мөнөбазар гэдэг /1957/ төвийн тогтмол хэвлэл захиалан уншдаг. Шүлэг найраг бичиж нийтлэх ажил хийж байсан, Цэргийн улс төр судлаачийн мэргэжилтэй зэвсэгт хүчний Армийн бэлтгэл ахмад /одоо өндөр настны тэтгэвэртэй/
Юуны өмнө танд Олон улсын эмэгтэйчүүд болон ээжүүдийн баярын мэндийг хүргэе. Тиймээ таны хэлсэнчлэн хүн тэтгэвэрт гарангуутаа нийгэмд үнэ цэнэгүй болох ёсгүй гэсэн энэ өгүүлбэртэй санал нэг байна. Нас хөгшин боллоо тэтгэвэрт гарчихлаа гэж өөртөө чөлө...