Энх-Амгалан эмчдээ аз жаргал хүсье
Сайн байна уу?
Би Баттөмөр болон Энх-Амгалан эмчдээ талархал илэрхийлж байна. 2013 он бол миний хувьд маш хүнд жил байсан. Зүрхний хэм 5 минут тутамд нэг бол огцом өгсөж нэг бол огцом унаж, дотор муухайрч, амьсгалж чадахгүй болох мэдрэмж маш аймшигтай байдаг байлаа. Олон ч зүрхний эмчид үзүүлж, олон янзын эм уусаан. Сүүлдээ одоо удахгүй үхэхнээ гэж бодох болсон. Ингээд эмч нар дамжиж явсаар 3-р эмнэлгийн зөвлөх эмч Баясгалан гэгч хүнээр Манба Дацан эмнэлгийг заалгаж тэр өдөртөө уг эмчийн яаралтай оч гэсний дагуу ирэхэд Баттөмөр эмч хүлээн авсан. Намайг угтан авч яаралтай хэвтүүлж эмчилсэн ба гардан бүхий л бариа эмчилгээг маань хийсэн эмч бол Энх-Амгалан эмч юм. Энэ 2 сайхан эмчийн ачаар одоо би сайхан амьдарч байна. Манай гэр бүл элэг бүтэн амьдарч байгаа нь энэ эмч нарын ач билээ. Одоо ...