Оточ Манрамба Их Сургууль

Е.Лхагвацэрэн: Манба Дацан эмнэлэг хүн бүрт тохирсон эмчилгээ хийдгээрээ онцлог
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Е.Лхагвацэрэн: Манба Дацан эмнэлэг хүн бүрт тохирсон эмчилгээ хийдгээрээ онцлог

Улсын тэргүүний 84-р бүрэн дунд сургуулийн Сургалтын албаны дарга Е.Лхагвацэрэнтэй ярилцлаа.  -Та уламжлалт эмчилгээ, үйлчилгээг яагаад сонгох болов. Энэ талаар яриагаа эхлэе? -Уламжлалтыг хүмүүс ганц бариа засал л гэж ойлгодог. Уламжлалтын эмнэлэг гэхээр бариа засал хийдэг газар гэж боддог. Гэхдээ сүүлийн үед энэ ойлголт харьцангуй өөрчлөгдөж, уламжлалт анагаах ухааныг жинхэнэ мөн чанар, утгаар нь ойлгож эхлэж байх шиг байна. Энэ нь Манба Дацан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс харагдсан. Уламжлалтын эмнэлэг нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, оношилгоо, эмчилгээ нь гайхамшигтай нарийн үйл юм гэдгийг мэдэрлээ. Хүний судсыг бариад дотор эрхтэнийг оношилж чадна гэдэг гайхамшигтай. Хоёрдугаарт, дэлхий нийтээрээ антибиотикийн хэрэглээнээс татгалзаж байна гээд хэлчихэд б...
Г.Одонцэцэг: Хүний бие бол сэтгэлийн орон юм
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Хүний бие бол сэтгэлийн орон юм

  Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй сэтгэлийн хямрал, өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. Сэтгэл гэж юу вэ. Сэтгэл нь өвчлөлтэй хэрхэн холбогддог талаар яриагаа эхлэе? Уламжлалт анагаах ухаанд хүний сэтгэлийн талаарх ойлголтыг өргөн хүрээнд авч үздэг. Хүний бие анх эцэг, эхийн цагаан, улаан дусал болон түүний дээр өөрийнх нь сэтгэл буюу эхлэлгүй цаг хугацаанаас олон төрөл дамжиж ирсэн “тийн мэдэл” гурав нэгэн агшинд эхийн умайд цугларч барилдсанаар үр тогтох буюу хүний төрлийг олдог. Ийнхүү “тийн мэдэл” нь эцэг, эхийн цагаан, улаан дусалтай нэгдсэнээр сэтгэл, оюун биеждэг. Тиймээс хүний бие бол сэтгэлийн орон юм. “Хүн гэдэг сэтгэлийн амьтан” гэж Монголчууд ярьдаг. Тэр тусмаа таван мэдрэхү...
Карло Баглиани: Оточ Манрамба Их сургууль Монголын төдийгүй гадаадын оюутан залуусд чанартай боловсрол олгодог төв болжээ
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Оточ Манрамба Их Сургууль

Карло Баглиани: Оточ Манрамба Их сургууль Монголын төдийгүй гадаадын оюутан залуусд чанартай боловсрол олгодог төв болжээ

Италийн Ториногийн Их сургуулийн профессор Карло Баглианитай Манба Дацан төвд айлчлах үеэр нь ярилцлаа. -Та Хамба лам Д.Нацагдоржийн урилгаар Монголд ирсэн гэсэн. Ямар ажлаар ирэв? -Монголд миний олон найз байдгийн нэг нь Хамба лам Д.нацагдорж. Тэр миний хувьд маш онцгой хүн. Бид олон жилийн өмнөөс нэгнийгээ мэддэг болж, хамтран ажиллаж ирсэн. Энэ удаад ч мөн хамтын ажиллагааныхаа талаар ярилцаж, оточ Манрамба их сургуулийн багш, оюутнуудад лекц тавихаар ирсэн. -Таныг сүүлд ирсэнээс хойш Манба Дацан төв хэр өөрчлөгдсөн байна? -2003 онд Монголд ирсэнээс хойш Улаанбаатар хот, Манба Дацан төв их олон талаараа өөрчлөгдсөн байна. Манба Дацан төв ард иргэддээ дээд зэргийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, Монголын төдийгүй гадаадын оюутан залуусд чанартай боловсрол олгодог төв болж хөгжсөн байн...
Хоолны шингээлт муудах нь олон төрлийн өвчний эх суурийг тавина
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Хоолны шингээлт муудах нь олон төрлийн өвчний эх суурийг тавина

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Ч.Одончимэг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2016 оны Эрүүл мэндийн статистик мэдээллээр хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны хоёрдугаарт хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнүүд орж байгаа бөгөөд 10 мянган хүн ам тутамд 1231.4 тохиолдож байна. Энэхүү тоон үзүүлэлт нь чанаргүй импортын хоол ундаа хэрэглэх, хоол хүнсний буруу хэрэглээтэй холбоотой байна. Хэдийгээр хүнсний аюулгүй байдал алдагдсан ч хувь хүн өдөр тутам хэрэглэж байгаа хоол ундаа зөв цагт, зохистой хэмжээгээр, тухайн улиралтайгаа зохицуулан хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна. Уламжлалт анагаах ухаанд хоол шингэх үйл явцын хамгийн чухал хэсгийг галын илч гэж үздэг бөгөөд энэхүү галын илчийн байдлаас ш...
Г.Одонцэцэг: Хүний биед хуримтлагдсан бадган сальс, өөхийг хаврын улиралд арилгана
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Хүний биед хуримтлагдсан бадган сальс, өөхийг хаврын улиралд арилгана

Удахгүй Монгол үндэстний Сар шинийн баяр болж, урин хавар айлчлан ирж буйг тохиолдуулан хаврын улиралд хэрхэн биеэ тэтгэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Хаврын улиралд өвчнөөс хэрхэн сэргийлж, биеийн хүч тамираа тэтгэх талаар ярихаас өмнө хаврын улирлын онцлогийн талаар асуумаар байна? -Хаврын улирал нь жил эхлүүлж буй жилийн эхний улирал, мөн өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанару...
М.Золбоо: Уламжлалтын эмч бол маш ирээдүйтэй мэргэжил
Оточ Манрамба Их Сургууль

М.Золбоо: Уламжлалтын эмч бол маш ирээдүйтэй мэргэжил

Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн 5-р курсын оюутан М.Золбоотой ярилцлаа. -Өмнө нь бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн байхаа? -Тиймээ, 2007 онд аравдугаар ангиа төгсөхөд Англи явах боломж гарч, тэнд эхний хоёр жилд хэлний курст сураад, нэг жил компьютерийн ангид, сүүлийн хоёр жилд нь бизнесийн менежмент чиглэлээр бакалавр хамгаалсан. Би уг нь багаасаа эмч болохыг мөрөөддөг байсан л даа. Тиймээс Англид байх хугацаандаа анагаахын сургуулийг сонирхож үзсэн ч тухайн үед анагаахын сургалтын төлбөр маш өндөр, олон улсын оюутнууд барагтаа суралцдаггүй байсан. Зөвхөн Англичууд суралцдаг маш өндөр төлбөртэй байсан учраас сурч чадаагүй. Гэхдээ бизнесийн менежмент чиглэлээр амжилттай сураад 2013 онд монголдоо ирээд эмч болох мөрөөдлөө биелүүлж эхэлсэн дээ. -Яа...
Тосон бариа хийлгэх нь хөгшрөлтөөс сэргийлж,  биеийг эрүүлжүүлнэ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Тосон бариа хийлгэх нь хөгшрөлтөөс сэргийлж, биеийг эрүүлжүүлнэ

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Ч.Одончимэг Сүүлийн үед хөгшрөлтөөс сэргийлэх олон аргуудыг дурьдаж байгаа ч хамгийн энгийн арга нь уламжлалт бариа заслын арга юм. Хөгшрөлт гэдгийг уламжлалт анагаах ухааны сурвалж бичгүүдэд шалтгаан нь бие цогцын махбодын 5 зүйл, нөхцөл нь жилийн тоогоор нас өтлөн, алжааж ядрах тэргүүтэн бие сэтгэлийн хатуу үйлээр махбод доройтож, тамир хүч шим алдагдсаныг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Хүн хөгшрөх тусам хийн мөн чанар ихсэж биеийн хэлбэр өөрчлөгдөж, амархан даарч, ядрах, нойр сэрвэлзэх тэр ч байтугай зан ааш нь хүртэл өөрчлөгдөж эхэлдэг байна. Гэхдээ насны эрхээр хүн хөгшрөх жамтай ч биед гарах хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах боломжтой. Тосон засал нь уламжлалт анагаах ухааны зөөлөн засал эмчилгээний нэг хэсэг бөгөөд ха...
Найруулагч, продюссер Бенжамин Жонс: Хамба лам Д.Нацагдоржийн  тухай баримтат кино Монгол улсыг дэлхийд таниулна гэдэгт итгэлтэй байна
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Найруулагч, продюссер Бенжамин Жонс: Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино Монгол улсыг дэлхийд таниулна гэдэгт итгэлтэй байна

Английн кино найруулагч, продюсер Бенжамин Жонс, бариа засалч, эрдэмтэн, продюсер Константин Павлидис, зураглаач Жерри Васбентер нар өнгөрсөн жил Монголд хүрэлцэн ирж Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам, Хүний гавъяат эмч Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр зураг авалтаа эхлүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино бэлэн болж, олон улсын кино наадмуудад “сойж” байгаа талаар найруулагч Бенжамин Жонс хэлсэн юм. Түүнтэй Монголд богино хугацаагаар айлчлах үеэр ярилцлаа. Дашрамд дурдахад, кино найруулагч, продюсер Бенжамин Жонс 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” кин...
С.Төмөр-Очир: Оточ Манрамба Их сургууль оюутнуудаа ёсзүйтэй хүн болгон төлөвшүүлж байна
Оточ Манрамба Их Сургууль

С.Төмөр-Очир: Оточ Манрамба Их сургууль оюутнуудаа ёсзүйтэй хүн болгон төлөвшүүлж байна

Монгол Улсын Их хурлын дарга, Боловсролын сайд асан С.Төмөр-Очир гуайтай ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаан бол өвөг дээдсээс бидэнд уламжлагдан ирсэн өв их соёл, мэдлэг ухаан гэдэг шүү дээ. Бид энэ соёлыг хэрхэн түгээх ёстой вэ? -Уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн турш монголчуудад уламжлагдан өвлөгдөж ирсэн яах аргагүй бидний соёлын үнэт өв мөн. Харамсалтай нь нэгэн үе уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээ тасалдчихсан юм. Коммунист үзэл суртал ноёрхож байсан нэгэн үед буддын чиглэлийн бүхий л зүйлийг шашин гэж ойлгож, түүнийг үгүйсгэн дарж байсан. Үүнтэй холбоотойгоор нэгэн үе буддын их, бага таван ухааныг ойлгохоо больсон. Нөгөө талаас уламжлалтын эмчилгээ үйлчилгээг хорьсоноор ард иргэдийн дунд мартагдаж, хүмүүс уламжлалт анагаах ухааныг тоохоо больсон. Уламжлалт...
Монголын уламжлалт анагаах ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх алхам тавигдлаа
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Монголын уламжлалт анагаах ухааныг шинэ түвшинд хөгжүүлэх алхам тавигдлаа

Монголын Уламжлалт анагаах ухааны Олон улсын анхдугаар их хурал 12 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордноо амжилттай зохион байгуулагдсан. Эрүүл мэндийн сайд тэргүүтэй гадаад дотоодын уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд цугласан энэхүү хурлаар уламжлалт анагаах ухааны хөгжлийн шатыг ахиулах, олон улсад брэнд болгон гаргах, уламжлалт анагаах ухаанд түшиглэсэн эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлд бодлогын түвшинд хэлэлцэж, шийдвэртэй алхмуудыг хийх талаар ярилцсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан тус хурал Төрийн ордонд нэг өдрийн турш үргэлжилсэн бөгөөд хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ илгээсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга илгээсэн мэндчилгээндээ Монголын уламжлалт ана...