Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их Сургуулийн багш нарт “Шагналын хур” буулаа
Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их Сургуулийн багш нарт “Шагналын хур” буулаа

Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан өнөөдөр Оточ Манрамба Их Сургуулийн багш нарыг Төрийн болон Хувийн их, дээд сургуулиудын холбооны шагналаар шагналаа. Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд өөрсдийн мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, бодитой хувь нэмэр оруулсаныг нь үнэлэн Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч, АУ-ы магистр С.Энхтуяаг БСШУСЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, УАУ-ы тэнхимийн багш, АУ-ы магистр Л.Чимэдцогзол, УАУ-ы тэнхимийн багш, АУ-ы магистр Д.Отгонбаатар нарыг Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны “Багшийн алдар” медалиар шагналаа. Мөн Оточ Манрамба Их Сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч, АУ-ы магистр А.Мөнхцэцэг, УАУ-ы тэнхимийн багш, АУ-ы магистр Б.Уянга, Манба Дацан эмнэлги...
“Туулга эмчилгээ, түүний онол, аргазүй” сэдэвт багц цагийн сургалт зохион байгууллаа
Оточ Манрамба Их Сургууль

“Туулга эмчилгээ, түүний онол, аргазүй” сэдэвт багц цагийн сургалт зохион байгууллаа

Оточ Манрамба Их Сургууль Эрүүл Мэндийн Хөгжлийн төвтэй хамтран "Туулга эмчилгээ, түүний онол, аргазүй" сэдэвт багц цагийн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтыг Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг, Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч С.Энхтуяа, Манба Дацан нэгдсэн эмнэлгийн дарга, УАУ-ы их эмч Б.Болорчимэг нар явуулсан бөгөөд энэ удаагийн сургалтад 20 гаруй эмч оролцлоо. УАУ-ы эмч нар онолын мэдлэгээ бататган, туулга эмчилгээний талаарх практик мэдлэг, чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой багц цагийн сургалтанд хамрагдах сонирхолтой байдаг бөгөөд Оточ Манрамба Их Сургууль нь цуврал сургалтуудыг явуулдагт талархалтай хандаж байлаа. Туулга эмчилгээний талаарх багц цагийн сургалтыг өнгөрсөн жил мөн зохион байгуулж байсан бөгөөд тус сургу...
Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд тасралтгүй хөгжиж байдаг
Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд тасралтгүй хөгжиж байдаг

Оточ Манрамба Их Сургуулийг жилийн дөрвөн улирлын сургалттай гэж хэлж болно. Учир нь оюутнууд тухайн жилдээ үзсэн хичээлтэйгээ уялдаад хичээлийнхээ явцад болон зуны улиралд богино, урт хугацааны дадлага хийдэг. Тухайлбал, Уламжлалт анагаах ухааны их эмчийн ангийн оюутнууд 1, 2-р курсдээ “Эмийн ургамлын хээрийн дадлага”, 2-р курсдээ “Сувилахуйн дадлага”, 3-р курсдээ “Эмийн үйлдвэрлэлийн дадлага”-ыг бааз Манба Дацан эмийн үйлдвэртээ хийдэг. Харин 4-р курсээ төгсөөд “Дадлагажигч эмчийн сургалт-I” буюу уртын дадлагыг хийдэг бөгөөд энэ бол оюутнуудын хувьд маш чухал дадлага юм. 5-р курсээ төгсөөд “Дадлагажигч эмчийн сургалт-II” буюу ахисан түвшний дадлагыг хийдэг нь оюутнуудад онолын мэдлэгээ практикт баталгаажуулан, оношилгоо, эмчилгээний чадвараа улам сайжруулах боломжийг олгодог. Энэхүү ха...
Эмийн ургамлын дадлага буюу мэдлэг, туршлага хураасан өдрүүд
Оточ Манрамба Их Сургууль

Эмийн ургамлын дадлага буюу мэдлэг, туршлага хураасан өдрүүд

Энэ жил хур бороо элбэг, ургамал ногоо ихтэй, газрын ган тайлагдсан сайхан зун болж байна. Өдөр бүр бороо орж, байгаль дэлхий хураа харамгүй хайрлаж буй энэ өдрүүдэд Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд ургамлын хээрийн дадлагатаа гарсаныг сонсоод Төв аймгийн Жаргалант суманд байрлах тэдний зүг хүлгийн жолоо заллаа. Оточ Манрамба Их Сургуулийг үүсгэн байгуулагч, захирал, Хамба лам Д.Нацагдорж багш уламжлалт анагаахын тэнхимийн багш нарын хамт дадлага удирдан, оюутнууддаа зааж сургаж яваа нь үнэхээр олзуурхууштай санагдав. Оточ Манрамба Их Сургууль нь Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн дадлагыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг сургууль. Тэр ч утгаараа онол дадлагыг хослуулан зааж, онолын мэдлэгийг практикт хэрэглэх чадварыг эзэмшүүлдгээрээ онцлогтой. Ургамлын хээрийн дадлагын гол зорил...
Михайл Сантаро Магсаржав: Монголын хөгжмүүд яг байгаль шигээ амьд
Оточ Манрамба Их Сургууль

Михайл Сантаро Магсаржав: Монголын хөгжмүүд яг байгаль шигээ амьд

Франц улсын иргэн, Мэс засалч, УАУ-ы их эмч, Анагаах ухааны хүн судлаач, хөгжмөөр эмчлэгч, АУ-ы доктор, Монголч эрдэмтэн Михайл Сантаро Магсаржавтай ярилцлаа. Тэрбээр олон жил Монголд амьдарч Улсын төв номын санд ажиллан, ховор судар бичгийн каталогийг орчуулсан Монголч эрдэмтэн бөгөөд өдгөө 78 насандаа Оточ Манрамба Их сургуульд суралцаж төгссөн юм. Сантаро Михайл Магсаржав гуай морин хуур болон цуур хөгжмийг судлаж, хөгжим эмчилгээг Монголд нутагшуулахаар ажиллаж байна. -Та Монголд анх хэдэн онд ирсэн бэ. Монгол орон таны сонирхлыг яагаад татах болов? -Би их олон газраар явсан. Эх газар, тэнгис далайн дунд хэдэн арван жил явахдаа Монголын талаар материал цуглуулж, Орос, Пакистанчуудаас Монголын тухай их сонсдог байсан. 1950-иад оноос Монголд очих юмсан гэж бодсон ч тухайн үед Өвөрмонг...

Б.Туяа: Зээ охиноо Оточ Манрамба Их сургуульд сургахаар шийдсэндээ 100 хувь сэтгэл хангалуун байгаа
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Б.Туяа: Зээ охиноо Оточ Манрамба Их сургуульд сургахаар шийдсэндээ 100 хувь сэтгэл хангалуун байгаа

СБД-ийн иргэн Б.Туяа зээ охин 84-р сургуулийн 10-р ангийн сурагч Ч.Гэрэлсүрэнгийн хамт Оточ Манрамба Их сургуулийн Элсэгчдэд зориулсан өдөрлөгт хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр охиноо Оточ Манрамба Их сургуульд сургахаар хэдийнэ шийдсэн бөгөөд 12-р ангиа төгсөөд сургуульдаа элсэнэ гэдгээ хэлж байлаа. Түүнтэй цөөн хором ярилцлаа. -Та зээ охиноо Оточ Манрамба Их сургуульд сургахаар шийдсэн гэлээ. Яагаад Оточ Манрамба Их сургуулийг сонгосон бэ? -10 жилийн өмнө миний өвдөгний үеэр өвдөөд Оточ Манрамба Их сургуулийн бааз эмнэлэг Манба Дацан эмнэлэгт анх удаа ирж, Хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлсэн юм. Хамба лам намайг үзэж оношлоод “Таны өвдөгийг эмчлэхийн тулд долоон эд эрхтэнийг чинь давхар эмчилнэ” гэж хэлсэн. Тэгэхэд би ганц өвдөг эмчлэхийн тулд бусад эрхтэнийг бас давхар эмчилдэг нь ямар ...
Агата Хмелецка: Оточ Манрамба Их сургууль хоёр Агататай боллоо
Оточ Манрамба Их Сургууль

Агата Хмелецка: Оточ Манрамба Их сургууль хоёр Агататай боллоо

Польш улсын иргэн, Монгол-Төвөд судлаач Агата Хмелецкатай ярилцлаа. Тэрбээр Польш Улсын Варшавын Их сургуулийн магистрант бөгөөд энэ жил Оточ Манрамба Их сургуулийн Эмзүйн ангид элсэн суралцахаар Монголд ирээд байгаа юм. -Та Оточ Манрамба Их сургуулийн Эмзүйн ангид элсэн суралцахаар болжээ. Яагаад эмзүйн чиглэлээр сурах болов? -Би Монгол-Төвөд судлаач мэргэжлээр суралцаж төгсөөд, одоо Варшавын Их сургуульд магистрын зэргээ хамгаалахаар суралцаж байна. Миний магистрын дипломын ажлын сэдэв бол Монголын эмийн ургамал, уламжлалт анагаах ухааны эмийн жорын тухай юм. Энэ чиглэлээр судалгааны ажил хийх гэж Монголд хэд хэдэн удаа ирж байсан. Судалгаа хийх явцдаа Оточ Манрамба  Их сургуулийн талаар мэдэж, Хамба лам Д.Нацагдоржтой уулзсан. Хамба ламтай уулзсаныхаа дараа уламжлалт эмийн арвин баяла...
Г.Чойжамц: Оточ Манрамба Их сургууль хөрвөх чадвартай эмнэлзүйн эмзүйчдийг бэлтгэж байна
Оточ Манрамба Их Сургууль

Г.Чойжамц: Оточ Манрамба Их сургууль хөрвөх чадвартай эмнэлзүйн эмзүйчдийг бэлтгэж байна

Оточ Манрамба Их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, профессор Г.Чойжамцтай тус сургуулийн Эмзүйн ангийн талаар ярилцлаа. Оточ Манрамба Их сургууль нь энэ жил Эмзүйн ангийн анхны төгсөлтөө хийж, уламжлалт анагаах ухааны салбарт анхны мэргэжлийн эмзүйчдийг бэлтгэн гаргаснаараа онцлог юм. -Энэ жил Эмзүйн ангийн анхны төгсөлт боллоо. Уламжлалт анагаах ухааны салбарт анхны мэргэжлийн Эмзүйчдийг бэлтгэн гаргаж байгаагаараа нэлээд онцлог үйл явдал боллоо шүү дээ? -Тиймээ, Монголд өрнийн анагаах ухааны эмзүйч мэргэжилтнийг бэлтгэж эхэлснээс хойш 50 гаруй жил болж байгаа ч уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн төвөд хэлтэй, эх сурвалж бичгийг уншиж, судлах, орчуулах чадвартай мэргэжилтнийг бэлдээгүй өдийг хүрсэн. Тиймээс Оточ Манрамба И...
Өвөрмонголын сурагчид Оточ Манрамба Их сургуульд суралцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Оточ Манрамба Их Сургууль

Өвөрмонголын сурагчид Оточ Манрамба Их сургуульд суралцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

Оточ Манрамба Их сургуулийн багш нар Өвөрмонголын Өөртөө засах орны Шилийн гол аймаг, Хишигтэн, Байрин, Хорчин, Зарууд, Баруун Үзэмчин зэрэг 7 хошууны дунд сургуулиудаар тойрон үйл ажиллагаагаа танилцуулж, сурагчидтай уулзлаа. Өвөрмонголын 7 сургуулийн төгсөх ангийн нийт 2000 гаруй сурагчидтай уулзаж, тэдэнд Монголын уламжлалт анагаах ухааны талаар болон их эмч, сувилагч, эмзүйч, буддын судлаач зэрэг мэргэжлийн онцлог, давуу талыг таниулж, сургуулийн материаллаг бааз, нөөц боломжийг танилцууллаа. Мөн тэдний санал бодлыг сонсч, мэргэжил сонголтонд нь тусласанд багш, сурагчдын зүгээс талархалтай хандаж, жил бүр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах саналыг тавьсан юм. Энэхүү үйл ажиллагаа нь хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд Оточ Манрамба Их сургуул...