Н.Эрдэнэжаргал: “Аливаа зүйлийг илүүдүүлж, дутуудуулж, буруудуулахгүй” гэдэг үзэл санааг бүхий л зүйл дээр баримталж явахыг хичээдэг
“Оточийн хүүхдүүд” ярилцлагын булангийн анхны дугаарт Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 5-р курсын оюутан Н.Эрдэнэжаргалыг урьж ярилцлаа. Н.Эрдэнэжаргал нь Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийг төгсөн, Оточ Манрамба Их Сургуульд элсэж, амжилттай суралцаж байгаа оюутан юм.
-Амьдралдаа хэрэгжүүлдэг үзэл санаа тань юу вэ?
-Одоогийн байдлаар баримталж байгаа зарчим, үзэл санаагаа уламжлалт анагаах ухаанд суралцах явцдаа олж авсан. “Аливаа зүйлийг илүүдүүлж, дутуудуулж, буруудуулахгүй” гэдэг үзэл санааг бүхий л зүйл дээр баримталж явахыг хичээдэг. Энэ бол уламжлалт анагаах ухааны гол онол л доо. Тухайлбал, хичээлээ хэт их хийж өөрийгөө ядраахгүй, хэт бага хийж хичээлээ цалгардуулахгүй, буруу зүйлд суралцахгүй. Мөн цагийн юмыг цагт нь хийх гэдэг бол миний алхам...