Түүхий болон боловсруулсан махан хүнс хорт хавдар үүсгэдэг
ДЭМБ-аас мэдээлж байна
Боловсруулсан мах гэж юу бэ? Энэ нь амт болон хадгалалтын хугацааг нэмэгдүүлэх зорилгоор давсалж, хатааж, исгэж, утаж болон бусад төрлийн боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн юм.
Дийлэнх боловсруулсан махан бүтээгдэхүүн нь гахай эсвэл үхрийн мах агуулсан байх хэдий ч мөн бусад төрлийн мах болох шувуу, дотор гэдэс, цус болон бусад дайвар бүтээгдэхүүн зэргийг багтаасан байдаг. Боловсруулсан бүтээгдэхүүнд хот дог (hot dog), хиам, зайдас, үхрийн лаазалсан мах, борцолсон мах, махан бэлдэцүүд орно.
Олон Улсын Зөвлөх Хороо нь түүхий болон боловсруулсан махан бүтээгдэхүүний судалгаа хийж, хэд хэдэн хавдрын үүсэх шалтгаан нь уг хүнс болохыг тогтоожээ. Хэдийгээр махны хорт хавдар үүсгэх эрсдэл нь бага хэдий ч, дэлхий нийтийн бага болон дунд түвшний орлоготой улс орнуудын хүнс...