Оточ Манрамба Их Сургууль

Д.Энэбиш: Витаминыг эмийн сангаас бус хоол хүнснээсээ авах нь зохистой
Оточ Манрамба Их Сургууль

Д.Энэбиш: Витаминыг эмийн сангаас бус хоол хүнснээсээ авах нь зохистой

Оточ Манрамба Их сургуулийн багш, АУ-ы доктор, профессор Д.Энэбиштэй витамин, түүний ач холбогдлын талаар ярилцлаа. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй ч насаараа анагаахын биохимийн хичээл зааж, анагаахын биохими, уургийн биохимийн чиглэлээр 30 орчим ном, 400 гаруй бүтээл хэвлүүлэн, 41 дэх жилдээ багшилж буй ахмад багш юм.  Бидэнд витамин хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ бидний бие махбодид ямар нөлөө үзүүлдэгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Та энэ талаар хэлж өгөөч?  Витамин гэдэг нь амьдралын чухал амин гэсэн утгатай үг. Анх нээгдсэн витаминууд амин бүлэгтэй байсан учраас амьдралын амин гэж нэрлэгдсэн. Хэдийгээр дараа нь амингүй витамин гарсан ч дэлхий дахинд витамин гэдэг нэр томъёогоороо нэрлэсээр ирсэн. Витаминыг тосонд уусдаг, усанд уусдаг гэж ангилдаг. Тосонд уусдагт Д, А, Е,...
Таргалалтыг өлсгөх эмчилгээгээр бууруулдаг
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Таргалалтыг өлсгөх эмчилгээгээр бууруулдаг

Орчин үед техник технологийн хөгжилтэй холбоотойгоор хүмүүсийн ажил хөнгөвчлөгдөн, тэр хэрээр биеийн хүчний ажил хийхээ больсон. Түүнчлэн хоол хүнсний зөв зохистой хэрэглээ алдагдан хэт тослог, илчлэг ихтэй хүнс хэрэглэх болсоноор таргалалт хэмээх өвчлөл ихсэж байна. Хүн хэт таргалснаар бие сэтгэлийн шамдал доройтох, ажлын үр бүтээмж буурах, амархан ядрах, биеийн илч буурах, хоолны шингэц муудах, нус цэр ихсэх, биеийн галбир алдагдахаас гадна цаашлаад биед муу цус дэлгэрэх, зүрх судасны өвчлөл үүсэх зэрэг хүндрэлүүд бий болдог. Энэ нь зөвхөн буруу хооллолт, идэвхитэй хөдөлгөөн дутагдсанаас болж байна. Уламжлалт анагаах ухаанд хэт таргалсан өвчинд өлсгөх эмчилгээ хийх хэрэгтэйг тодорхой бичсэн байдаг. Өлсгөх эмчилгээг хэт тарган, ходоодны хоол боловсруулах чадвар нь буурч, хоолны шин-гэц ...
Насыг уртасгах 13 мөрдлөг
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Насыг уртасгах 13 мөрдлөг

Дараах үйл мөрдлөгөөр амьдрахыг сэтгэлдээ үргэлж бодон хэрэгжүүлж явбал энэ болон хойд насандаа зовлонгийн сав болохгүй. Зовлон алсран холдож амар амгалангийн мөн чанарыг төгс эдлэнэ. Үүний тулд: өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах дөрвөн ерөндгийн дотроос үйл явдал мөрийн оронд хамаарах: өдөр тутмын үргэлж мөрдөх, улирлын, ахуй үеийн явдал мөр гэсэн гурван зүйлийг мэдэх хэрэгтэй. Түүнд өдөр тутам үргэлж эдлэх үйл нь насыг тэтгэх, ертөнцийн хүний номт явдал, дээдийн номт явдал болой. Насыг уртасгахын тулд дараах 13 зүйлийг сахин мөрдөх хэрэгтэй. 1. Насыг тэтгэх, уртасгах явдал мөрийн зорилго 2. Өвчин, хижгээс хамгаалах сахиус 3. Өвчний нөхцөлийг тэвчих 4. Явах суух явдал мөр 5. Унтах, нойрны явдал мөр 6. Хурьцлыг эдлэх ёс 7. Иллэг, түрхлэг хийх арга (бариа) 8. Хичээл шамдлыг үйлдэх арга ...
Архаг сульдаа өвчний хам шинжийг эмчлэхүй
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Архаг сульдаа өвчний хам шинжийг эмчлэхүй

ОХУ-ны иргэн, Уламжлалт анагаах ухааны эмч, гавал ууцны засалч/craniosacral therapist/, ароматерапист, буддизм судлаач, профессор Mija-Dzeinara Ubarteine(түвэд нэр нь Palden Lhamo) ОМИС-ийн эмч, оюутнуудад өрнөдийн нийгэмдэх “Архаг ядаргаа сульдаа өвчний хам шинжийг эмчлэхүй” сэдэвт лекц уншлаа. “Бид багш, шавийн барилдлагатай номын ахан дүүс. Тэгэхээр нэг гэр бүл гэж үзэж байна” хэмээн лекцээ эхлэв. Тэрбээр Испани, Итали, Польш, Эстони гээд дөрвөн улсад энэ чиглэлээр их сургууль төгссөн, уламжлалт анагаах ухаан эмчээр олон жил ажиллаж байгаа юм байна. Гурван хүү, нэг охинтой. Нөхөр нь хятад анагаах ухааны эмч. Уламжлалт анагаах ухааны эмч хүн дан ганц оношилгоо эмчилгээгээр биш хажуугаар нь буддын гүн ухааны гүрэм засал, тарни номыг давхар бас ашигладаг. Хүн төрөлхтөн өөрсдийн сайн сайх...
Блок гаргах эмчилгээ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Блок гаргах эмчилгээ

Булчин чангаралт юунаас үүсдэг вэ? Булчин чангаралт нь ерөнхийдөө суугаа ажлыг хэт их удаан хийснээс болдог. Бичиг цаасны ажил, компьютерийн ард хэт удаан суух гэх мэт. Чилээ гаргах төрөл бүрийн дасгалыг өдөрт нэгээс дээш удаагаар хийж байх хэрэгтэй. Булчинг суллах янз янзын арга бий. Эдгээрээс нухах, даран нухах, ар нухах, цэгэн бариа, массаж, бүтэн биеийн зөөлөн бариа манай эмнэлэгт түлхүү хийгддэг. Энэ удаад булчин чангарал буюу хөшингөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт нэг буюу 2-оос дээш удаа хийгддэг дасгалыг заая. Хүмүүсийн ойлгодгоор энэ дасгал нь урагш, хойш, баруун, зүүн тийш толгойгоо хөдөлгөөд болчихдог юм биш л дээ. Зүүн талруу толгойгоо хөдөлгөхдөө өөрийн баруун гараараа тултал нь хүзүүгээ татаж эцсийн цэгт нь хүрсний дараа 3-5 секунд энэ байдлаа хадгалж барина. Болж өгвөл...
Элэг, бөөр, зүрхний зарим өвчний үед хануур заслыг хийнэ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Элэг, бөөр, зүрхний зарим өвчний үед хануур заслыг хийнэ

Монгол анагаах ухааны заслыг хатуу засал, ширүүн засал, зөөлөн засал гэж 3 ангилна. Хатуу засалд огтлох, хагалах, хусах, гаргах гэсэн дөрвөн зүйл байх бол ширүүн засалд хануур, төөнүүр, хатгах заслуудыг хамруулдаг. Харин зөөлөн засалд жин, түрхлэг, дэвтээлэг засал орно. Бид уншигчдынхаа уламжлалт анагаах ухааны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор уламжлалт засал эмчилгээнүүдийн тухай цувралаар хүргэхээр боллоо. Энэ удаад хануур заслын тухай мэдээллийг хүргэе. Хануур гэж юу вэ? Хануурын багажаар цул савын ханах тусгай бэлчир дээр хатгаж өвчний цусыг гадагшлуулах заслыг хануур засал гэнэ. УАУ-д өвчнийг хураангуйлан халуун, хүйтэн өвчин гэж ангилан үздэг бөгөөд хануур заслыг голлон халуун өвчинд хийнэ. Хануур заслыг УАУ-ы эмч асуух, үзэх, хүрэлцэх шинжилгээгээр өвчнийг ялган он...
В.Төмөрбаатар: Бүх эрхтэнийг өвчлүүлэх үндэс нь буруу хооллолт юм
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

В.Төмөрбаатар: Бүх эрхтэнийг өвчлүүлэх үндэс нь буруу хооллолт юм

Сүүлийн үед тархи, нуруу нугасны өвчлөл нэмэгдэж, яс ургалт, шохойжих зэрэг үе мөчний өвчнүүд залуучуудад түгээмэл тохиолдох болсон. Тэр ч бүү хэл бага насны хүүхдүүд ясны сийрэгжилттэй байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа тархи, нуруу нугасны өвчин юунаас шалтгаалан үүсч байгаа болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Төмөрбаатар Оточ” эмнэлгийн дарга, АУ-ы магистр, УАУ-ы их эмч В.Төмөрбаатарыг урьж ярилцлаа. -Тархи, нуруу нугасны өвчин юунаас шалтгаалж үүсч байгаа талаар яриагаа эхлэх үү? -Аливаа өвчин сэтгэлээс шалтгаалан үүсдэг. Сэтгэлээс өвчин үүснэ гэхээр хүн болгон гайхдаг. Хүн өөрийн сэтгэлээ захирч чадвал идээ унд, явдал мөр нь аяндаа зөв болж байдаг. Хэрэв та зөв хооллож, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх цаг зав гаргаж чадахгүй б...
Ханиад томууг анагаах уламжлалт эм, эмчилгээ
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Ханиад томууг анагаах уламжлалт эм, эмчилгээ

Ханиад нь агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин гэсэн ойлголт байдаг бол уламжлалт анагаах ухаан арай өргөн хүрээнд авч үздэг. Тухайлбал, ханиад нь дотроо хоолойн, уушгины, хамрын, халдварт ханиад гэсэн ангилалтай бөгөөд тус бүрдээ эмнэлзүйн шинж тэмдэг, эмчлэх аргатай тусгай биеэ даасан өвчин юм. Хоолойн ханиадны эхэн үед хоолой, тагнай, хамар халуун оргиж, нус гоожиж, битүүрэн сүүлдээ ихээхэн найтаах шинж тэмдэг илэрнэ. Уушгины ханиадны үед хоолой халуун оргих, загатнах, ханиалгах, толгой цээжин биеэр өвдөх шинж тэмдэг илэрч, сүүлдээ идээ, цустай цэр гарч уушгины архаг өвчин болж хувирдаг. Хамрын ханиадны үед хамар халуун оргин шархирч, нус гоожих шинж тэмдэг илрэх бол халдварт ханиад нь толгой үе мөч, хөлийн эрээн булчин өвдөж, цээжин бие хөндүүрлэн, гуя, бэлхүүсээр нүдүүлсэ...
Өвчин гэж юу вэ?
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Өвчин гэж юу вэ?

Өвчин гэж юу вэ? Өвчин гэдэг үгийг монгол бичгээр эвдчин гэж бичдэг. Эрүүл биеийг эвдэж байгаа үйлийн эзнийг өвчин гэнэ. Европ болон уламжлалт анагаах ухаанд өвчний шалтгаан гэж эрс ондоо ойлголт байдаг. Жишээ нь тамхи уушигны  хавдарын 50%-ийн, архи элэгний өвчний 20%-ийн шалтгаан болно ч гэдэг юмуу.  Гэтэл уламжлалт анагаах ухаанд эдгээрийг өвчний нөхцөлд авч үзээд харин өвчний шалтгааныг холын, ойрын гэж хоёр ангилж үздэг. Ойрын шалтгаан нь ерөөсөө тэр хүн уушигтай учраас л уушигны өвчний шалтгаан болж байгаа юм.  Тэр хүн уушиггүй байсан бол уушигны өвчин тусахгүй гэсэн үг. Элэгтэй байна гэдэг элэгний өвчний шалтгаан. УАУ-д өвчний холын шалтгааныг мариг гэдэг. Өвөрмонголчууд түүнийг сэтгэл гэж буулгадаг. Энэ нь ухаангүй гэсэн үг.  Сэтгэл гэдэг бие, хэл хоёрын эзэн.  Сэтгэл ямар байна, б...
Цэвэршилтийн хам шинж илэрсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөмж
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Цэвэршилтийн хам шинж илэрсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөмж

Цэвэршилт гэдэг нь эмэгтэйчүүдийн насны онцлогтой холбоотой өндгөвчний үйл  ажиллагаа буурсаны суурин дээр илрэх бие махбодийн ерөнхий болон нөхөн үржихүйн тогтолцооны эрхтнүүдийн үйл ажиллагааны ба бүтцийн өөрчлөлт юм. Зарим тохиолдолд эмэгтэйчүүдэд цэвэршилтийн үеийн өөрчлөлтүүд эмгэг байдлаар илрэхийг цэвэршилтийн хам шинж гэнэ. Цэвэршилтийн хам шинжид нас, удамшил, яс үндэс, зан заншил, амьдралын хэв маяг, хорт зуршил, буруу зан үйл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Цэвэршилтийн хам шинжтэй эмэгтэйчүүдийн 92 %- д нь халуу оргиж, хөөрөх  хам шинж илэрдэг бөгөөд ялангуяа ахимаг насны эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог  байна. “Цэвэршилтийн хам шинж илэрсэн үйлчлүүлэгчдэд үзүүлэх асаргаа, сувилгааны үндсэн зарчим” –ийн талаарх мэдлэг нь зөвхөн тухайн насны эмэгтэйчүүдэд төдийгүй тэдний...