Манба эмийн үйлдвэр

Манба Дацан эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг Тува Улсад урьж ажиллуулна
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Манба Дацан эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг Тува Улсад урьж ажиллуулна

-Монголын уламжлалт анагаах ухааныг Тува Улсад нэвтрүүлэх талаар хэлэлцлээ- Бүгд Найрамдах Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Кудер Кенденович тэргүүтэй Тува Улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, албаны хүмүүс МУЭСТөв Манба Дацантай хамтран ажиллах зорилгоор энэ сарын 23-26-ны хооронд ажлын айлчлал хийж байна. Тува Улс нь уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд Тува Улсын эмнэлгүүдэд уламжлалт анагаах ухааны кабинет нээн ажиллуулахыг зорьж байгаа аж. Тиймээс Манба Дацан төвөөс тусламж дэмжлэг авах, Тувагийн эмнэлгүүдэд монгол эмч нарыг ажиллуулах асуудлыг энэ удаагийн айлчлалаар хэлэлцэж, хоёр тал хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа. Энэ талаар Бүгд Найрамдах Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Кудер Кенденович “Манай Тува Улсад улам...
“Уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвтэй онол практикийн хурал болно
Зарлал, Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

“Уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвтэй онол практикийн хурал болно

Эрхэм хүндэт профессор багш, оюутан залуус та бүхнийг “Уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвтэй онол практикийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Оточ Манрамба Их сургууль Түвдийн эрдэмтэн багш нартай хамтран зохион байгуулж буй тус хурал 11 сарын 25-ны 14:00 цагт ОМИС-ийн 8 давхарын лекцийн танхимд болно. Тус онол практикийн хуралд Манба Дацан төвийн Ерөнхийлөгч Д.Нацагдорж,  Түвдийн Мэнзиханы Их Сургуулийн Ерөнхийлөгч, Доктор, Профессор Нямаацэрэн, Мэнзихан институтийн Дэд ерөнхийлөгч, Доктор, Профессор Юмба нар болон Оточ Манрамба Их сургуулийн эрдэмтэн багш нар оролцож, уламжлалт анагаах ухааны хөгжил болон цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэн санал бодлоо солилцох юм. Энэхүү онол практикийн хуралтай холбогдолтой дэлгэрэнгүй мэдээлэл ав...
Тан эмийг уух ёс
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Тан эмийг уух ёс

Уламжлалт анагаах ухаанд тан, талх, үрэл, зуурмал, тосон эм гэх мэт олон төрлийн эмийн хэлбэрүүд бий. Эдгээрээс тан эмийг түргэн явцтай, хурц хэлбэрийн өвчний үед хэрэглэхэд илүү тохиромжтой бөгөөд өвчнийг боловсруулж, хурааж, амирлуулах үйлдэлтэй. Өвчний хэлбэр, явцаас хамааран маш олон төрлийн тан эмийг хэрэглэх боловч тэдгээрийг дотор нь дан болон давхар найрлагат тан гэж ерөнхийд нь хувааж болно. Дан найрлагат танг тухайлсан нэг өвчинд, олон найрлагат танг хий, шар, бадганы гэм хавсарсан, хурсан өвчний үед хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тан эм нь бусдаасаа илүү бүдүүн ширхэгтэй, буцалгаж уухад зориулагдсан байх бөгөөд нүдсэн эмийн түүхий эдүүдийг тусгай жорын дагуу найруулан бэлтгэдэг уламжлалт эм юм. Танг усанд, сүүнд, архинд зэрэг олон төрлөөр буцалгаж хэрэглэх боловч ихэвчлэн усанд бу...
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

БУРХАН ЭМЧ

Үг: Хамба лам Д.Нацагдорж Ая: Д.Лувсаншарав БУРХАН ЭМЧ Өвчин зовлонд өртсөн бүхнийг Өрөвдөн хайрлах үлэмжийн сэтгэлтэй Урмыг сэргээсэн ухаалаг үгээрээ Урт наслахын увдисыг хайрласан. Эмч та энэрэл асралын бурхан Эмч та энгүй их буянтан Эмч та эрүүл энхийн сахиусаа Цагаахан нөмрөгт ариухан биеэсээ Цайлган сэтгэлийн илчийг цацруулж Цаглашгүй буяны ерөөл хүчээрээ Цаг бусын үхлийг цаашлуулсан Эмч та энэрэл асралын бурхан Эмч та энгүй их буянтан Эмч та эрүүл энхийн сахиусаа Эмчлэн эдгээх эрдэм ухаанаараа Эрлэгийн элчтэй эрсэлдэн тэмцэж Амь биеийг минь авран адислаж Амьдын орчлонд жаргал эдлүүлсэн Эмч та энэрэл асралын бурхан Эмч та энгүй их буянтан Эмч та эрүүл энхийн сахиусаа...
МӨРГӨЛИЙН ЭГШИГ
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

МӨРГӨЛИЙН ЭГШИГ

Үг: Хамба лам Д.Нацагдорж Ая: Д.Лувсаншарав МӨРГӨЛИЙН ЭГШИГ Буман өнгөт лагшингаараа Бусдын тусыг бүтээгч Бурхан Манла таньдаа Биеийн нүглийг ариусган мөргөе мөргөе Үлэмж үнэн зарлигаараа Өвчин зовлонг арилгагч Өршөөлт Манла таньдаа Хэлний хилэнцийг ариусган залбиръя залбиръя Асрал энэрэлийн тааллаараа Амьтан бүгдийг аврагч Ачит Манла таньдаа Сэтгэлийн гэмийг ариусган наминчилъя наминчилъя Ид шидийн эрдмээрээ Эгэл биднийг гийгүүлсэн Итгэлт Манла таньдаа Энэ хойтоо даатган сүжиглэе сүжиглэе Буяныг бүтээх үйлсээрээ Бузар нүглийг арилган Буян хишгээ хайрлаж Бурханы адисыг хүртээж өршөө өршөө Энэ дууг хаа нэгтээ дуулж аялваас тэр газарт сайн сайхан бүхэн хурж, хотол чуулган дэлгэрэх болно. Дууг дуулсан хийгээд сонссон бүхний нүгэл хилэнц ариусаж, нас буян арвидаж, хийморь лүндаа дэлгэрч, са...