Манба Дацан эмнэлэг

“Арав гаран жил онош нь тодроогүй зүрхний өвчнийг Манба Дацан эмнэлгийнхэн оношилж, эмчилсэн”
Манба Дацан эмнэлэг

“Арав гаран жил онош нь тодроогүй зүрхний өвчнийг Манба Дацан эмнэлгийнхэн оношилж, эмчилсэн”

Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, БГД-ийн иргэн Д.Чимгээтэй ярилцлаа. -Манба Дацан эмнэлэгт анх удаа эмчлүүлж байна уу? -Би Манба Дацан эмнэлэгт анх удаа ирж эмчлүүлж байна. Танил маань Манба Дацан эмнэлэгт үзүүлэхийг зөвлөснөөр Зөвлөх эмч, Хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлж, арав гаран жил оношлогдоггүй байсан өвчнөө оношлуулж, эмчлүүллээ. Арав гаран жил зүрх өвдсөн ч Европ анагаахын эмнэлгүүд зүрхний өвчин гэж оношилдоггүй байсан. Хамгийн сайн гэсэн зүрхний эмч, эмнэлэгт очиж үзүүлдэг ч таны зүрх эрүүл байна гэдэг бол зарим нь бага зэргийн хэм алдагдал байгаа ч таны насанд энэ зэргийн өөрчлөлт байх гэж хэлдэг. Хамгийн сайн өнгөт эход үзүүлэхэд ч миний зүрхийг хэвийн гэж үзсэн. Гэтэл зүрхээр хатгуулж, дэлсэж, дээшээ юм тулж ирээд, уйлмаар санагдаад, цээжээр өвдөж яах аргагүй зовиур илэр...
Г.Одонцэцэг: Амт нь хүний бие махбодод нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд нөлөөлдөг
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Амт нь хүний бие махбодод нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд нөлөөлдөг

Манба Дацан эмнэлгийн Зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ямар амттай хоол хүнсийг хэрхэн хэрэглэх нь бидний эрүүл мэндэд тустай талаар ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд аливаа амт амтагдах төдий тус эрдмээ өгдөг гэж үздэг. Амтны талаарх ойлголт яагаад чухал байна вэ? -Бидний идэж хэрэглэдэг хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байна, түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг. Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний биеийн эрүүл, эмгэг байдалд нөлөөллөө үзүүлдаг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд амтны тухай гүн гүнзгий онолын ойлголт байдаг бөгөөд эм н...
Г.Одонцэцэг:  Амт нь хүний бие махбодод  нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд бас нөлөөлдөг

Б.Туяа: Зээ охиноо Оточ Манрамба Их сургуульд сургахаар шийдсэндээ 100 хувь сэтгэл хангалуун байгаа
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Б.Туяа: Зээ охиноо Оточ Манрамба Их сургуульд сургахаар шийдсэндээ 100 хувь сэтгэл хангалуун байгаа

СБД-ийн иргэн Б.Туяа зээ охин 84-р сургуулийн 10-р ангийн сурагч Ч.Гэрэлсүрэнгийн хамт Оточ Манрамба Их сургуулийн Элсэгчдэд зориулсан өдөрлөгт хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр охиноо Оточ Манрамба Их сургуульд сургахаар хэдийнэ шийдсэн бөгөөд 12-р ангиа төгсөөд сургуульдаа элсэнэ гэдгээ хэлж байлаа. Түүнтэй цөөн хором ярилцлаа. -Та зээ охиноо Оточ Манрамба Их сургуульд сургахаар шийдсэн гэлээ. Яагаад Оточ Манрамба Их сургуулийг сонгосон бэ? -10 жилийн өмнө миний өвдөгний үеэр өвдөөд Оточ Манрамба Их сургуулийн бааз эмнэлэг Манба Дацан эмнэлэгт анх удаа ирж, Хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлсэн юм. Хамба лам намайг үзэж оношлоод “Таны өвдөгийг эмчлэхийн тулд долоон эд эрхтэнийг чинь давхар эмчилнэ” гэж хэлсэн. Тэгэхэд би ганц өвдөг эмчлэхийн тулд бусад эрхтэнийг бас давхар эмчилдэг нь ямар ...
Зуны улиралд хий хөдөлдөг тул хэт өлсөж болохгүй
Манба Дацан эмнэлэг

Зуны улиралд хий хөдөлдөг тул хэт өлсөж болохгүй

Уламжлалт анагаах ухаанд өвчнийг хөдөлгөх цаг улирал, ад, идээ унд, явдал мөр гэсэн дөрвөн нөхцлөөр бие махбод аривдаж, хорогдож барагдан тэнцвэрт байдал алдагдаж өвчин үүснэ хэмээсэн байдаг. Мөн өвчнийг анагааж үйлдэх ерөндөг нь идээ, явдал мөр, эм, засал юм. Таван махбод төгөлдөр идээний эрдмээр биеийн таван махбодыг дэлгэрүүлж үйлддэг тул бие махбодын өвөрмөц чанар, тунгалаг цөвийн боловсролт, тухайн амьдарч буй газар орных нь цаг агаар улирлын онцлог байдал нар сарны шилжилт хөдөлгөөнтэй уялдуулан идээ ундааг хэрэглэх нь өвчинг үүсгэхгүй байх нөхцөл болно. Мөн идээг тохируулан зөв зохистой хэрэглэх нь эрүүл өвчингүй урт удаан амьдрахын шалтгаан болдог учраас бие махбод болон улиралдаа тааруулан зөв зохистой эрүүл хооллох хэрэгтэй. Зун нь 6-7-р сард үргэлжлэх бөгөөд хур бороо ихээр ор...
Константин Палвидис: Манба Дацан эмнэлгийн эмч нар анагаагч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтны үүргийг гүйцэтгэж байна
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба Дацан эмнэлэг

Константин Палвидис: Манба Дацан эмнэлгийн эмч нар анагаагч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтны үүргийг гүйцэтгэж байна

Лондонгийн Эрүүл мэндийн “Orassy” төвийн захирал Константин Палвидистай ярилцлаа. Тэрбээр анагаах ухааныг квантын физиктэй хэрхэн хослуулах талаар судалдаг бөгөөд бясалгал, иог, Дорнын анагаах ухаанд мэргэшсэн хүн юм. -Та эмч, бариа засалч, физикч гээд их олон мэргэжлийг эзэмшсэн хүн. Өөрийнхөө тухай ярихгүй юу? -Би 20 гаруй улсад амьдрахдаа хүний бие махбод хэрхэн шинэ зүйлсийг сурч, хоорондоо харилцаа холбоо үүсгэдгийг судлахаас гадна олон төрлийн анагаахын шинжлэх ухааныг судалсаар ирсэн. Миний мэргэжил бол нэмэлтэт анагаах ухаан буюу комплементари анагаах ухаан юм. Би анх Сиднэйн Их Сургуульд биофизикч мэргэжлээр суралцан хүний бие махбодийн биофизикийн талаар сурч мэдсэн. Их сургуульд 5 жил суралцах хугацаандаа физик, биологи, математик, түүх, шинжлэх ухааны философийн талаар маш их...
Б.Болорчимэг: Арилгах эмчилгээгээр цагаан хорхойг бүрэн эмчилнэ
Манба Дацан эмнэлэг

Б.Болорчимэг: Арилгах эмчилгээгээр цагаан хорхойг бүрэн эмчилнэ

Хүүхэд цагаан хорхойтох нь энгийн үзэгдэл мэт үзэж, дур мэдэн эм авч уулгадаг нь өвчний дахих нөхцөл болдог. Тиймээс цагаан хорхойн өвчлөлийн талаар, хэрхэн үр дүнтэй эмчлэх талаар Уламжлалт анагаах ухааны их эмч, Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш Б.Болорчимэгтэй ярилцлаа. -Хүүхдийн цагаан хорхой болон хорхой өвчнийг уламж-лалт анагаах ухаанд хэрхэн авч үздэг вэ. Юунаас шалтгаалж үүсдэг талаар ярихгүй юу? -Түүхий сүү, чихэр, лууль зэрэг идээ ундыг хэтрүүлэн хэрэглэх, чийгтэй, хүйтэн газар удаан суух, хүүхдийнхээ ариун цэврийг муу сахиулсанаар цагаан хорхой өвчин үүсэх халдварлах гол шалтгаан болдог. Хорхой өвчнийг ерөнхийд нь гадна орших /бөөс, хуурс/ дотор орших буюу хий, шар, бадган, цусны хорхой байдаг. Бадганы хорхой голлон ходоодонд оршино. Хийн хо...
Б.Оюун: Савны хий хөөрсөнөөс болж хичнээн эмэгтэй галзуурсан бол гэж их санаа зовсон
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

Б.Оюун: Савны хий хөөрсөнөөс болж хичнээн эмэгтэй галзуурсан бол гэж их санаа зовсон

Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, Төв аймгийн Жаргалант сумын иргэн Б.Оюунтай ярилцлаа. -Та Манба Дацан эмнэлэгт ямар шалтгаанаар хандав? -Би Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг хүн л дээ. Амаржаад сар ч болоогүй байхдаа Улаанбаатар хот орох ажил гараад явахдаа гам алдсан бололтой, дээрээс нь хэт ядаргаанд орсон учраас савны хий хөөрсөн. Сэтгэл санаа хямарч, тогтворгүй болж, янз янзын юм бодогдоод, сэтгэлзүйд өөрчлөлт орж эхэлсэн. Хаана үзүүлэхээ мэдэхгүй сандарч тэвдэж явсаар бүх шатны эмнэлэгт үзүүлсэн ч нэмэр болоогүй, сүүлдээ Шар хадны эмнэлэгт хэвтсэн. Бид савны хий хөөрөх гэж ярьдаг мөртлөө ямар шинж тэмдэг илэрдэг, яах ёстойгоо мэддэггүй юм билээ. Улаанбаатарт амьдардаг нагац эгч маань Манба Дацан эмнэлэгт үзүүлэхийг зөвлөснөөр Манба Дацан эмнэлгийн захирал, Хамба лам Д.Нацаг...
Манба Дацан эмнэлэгт шамбрам өвчнийг эмийн болон засал эмчилгээгээр үр дүнтэй эмчилж байна
Манба Дацан эмнэлэг

Манба Дацан эмнэлэгт шамбрам өвчнийг эмийн болон засал эмчилгээгээр үр дүнтэй эмчилж байна

Сүүлийн жилүүдэд хооллолт, дасгал хөдөлгөөн, амьдралын буруу хэв зуршлаас шалтгаалан хүм амын дунд ихээхэн тохиолдож байгаа өвчний нэг бол яах аргагүй шамбрам юм. Уламжлалт анагаах ухаанд шамбрамыг хошногоны гөвдрүү өвчин гэж үздэг. Хошногоны гөвдрүү буюу шамбрам өвчин нь бүх насны хүнд тохиолдох боловч туулга эмчилгээг хэтрүүлсэн, удаан хугацаагаар сууж ажилладаг, өтгөн шингэнээ удаан хорьж эсвэл хүчээр шахдаг, хөдөлгөөний дутагдалтай, биеийн дархлаа сул хүмүүст тохиолдох нь элбэг. Эдгээр нөхцөлүүдээр шулуун гэдэсний амсарт гөвдрүү үүсч, уруу арилгагч хийг улам хямраах бөгөөд галын илч буурах, үе мөч өвдөх, хэвлий хөөх, хоолны дуршил буурах, толгой өвдөх, тамир буурах, ядрах, шээсний гарц элбэгших эсвэл хаагдах, өтгөн хатах буюу суулгах, муухай үнэртэй, цустай суулгах, сүүж, шулуун гэдэс...
Е.Лхагвацэрэн: Манба Дацан эмнэлэг хүн бүрт тохирсон эмчилгээ хийдгээрээ онцлог
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Е.Лхагвацэрэн: Манба Дацан эмнэлэг хүн бүрт тохирсон эмчилгээ хийдгээрээ онцлог

Улсын тэргүүний 84-р бүрэн дунд сургуулийн Сургалтын албаны дарга Е.Лхагвацэрэнтэй ярилцлаа.  -Та уламжлалт эмчилгээ, үйлчилгээг яагаад сонгох болов. Энэ талаар яриагаа эхлэе? -Уламжлалтыг хүмүүс ганц бариа засал л гэж ойлгодог. Уламжлалтын эмнэлэг гэхээр бариа засал хийдэг газар гэж боддог. Гэхдээ сүүлийн үед энэ ойлголт харьцангуй өөрчлөгдөж, уламжлалт анагаах ухааныг жинхэнэ мөн чанар, утгаар нь ойлгож эхлэж байх шиг байна. Энэ нь Манба Дацан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс харагдсан. Уламжлалтын эмнэлэг нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, оношилгоо, эмчилгээ нь гайхамшигтай нарийн үйл юм гэдгийг мэдэрлээ. Хүний судсыг бариад дотор эрхтэнийг оношилж чадна гэдэг гайхамшигтай. Хоёрдугаарт, дэлхий нийтээрээ антибиотикийн хэрэглээнээс татгалзаж байна гээд хэлчихэд б...