Г.Одонцэцэг: Хүсэл тачаалын сэтгэлийг жолоогүй тавьбал бэлгийн буруу зан үйлтэй болно
Бэлгийн зөв төлөвшил, гэр бүлийн харилцааны талаар Манба Дацан эмнэлгийн Зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.
-Ижил хүйстэн, бисексуал, трансжендер зэрэг бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах, тэднийг хүлээн зөвшөөрөх асуудлыг сүүлийн үед их ярих болсон. Үүнийг нэг талаас төрмөл зүйл, нөгөө талаас нийгмийн гажиг үзэгдэл зэргээр ярьдаг шүү дээ. Уламжлалт анагаах ухаанд энэ талаар хэрхэн үздэг вэ?
-Уламжлалт анагаах ухаанд хүний хүйсийг эр, эм, манин хэмээн гурав ангилж үзсэн байдаг. Манин дотроо эр, эм хоёр бэлгэтэй, эр, эм бэлгийн аль нь ч үгүй, сарын эхэнд эр бэлгэ, адагт эр бэлгэтэй, сама манин, нямба манин, прагдог манин гэх мэт олон төрөл байдаг гэж үздэг. Манин хүйстэй төрөх нь ховор бөгөөд 1500-2000 төрөлт тутамд 1 манин төрдө...