Манба Дацан эмнэлэг

Андрей Вадимович: Өөр хаанаас ч авч чадахгүй эмчилгээ үйлчилгээг Манба Дацан эмнэлгээс авлаа
Манба Дацан эмнэлэг

Андрей Вадимович: Өөр хаанаас ч авч чадахгүй эмчилгээ үйлчилгээг Манба Дацан эмнэлгээс авлаа

ОХУ-ын Ангарск хотоос ирж эмчлүүлж буй Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч Андрей Вадимовичтой ярилцлаа. Тэрбээр Манба Дацан эмнэлгээр гурав дахь удаагаа үйлчлүүлж байгаа бөгөөд энэ удаад хүү, ах, найзтайгаа дөрвүүлээ ирсэн. -Та Манба Дацан эмнэлгийн тухай анх хаанаас сонссон бэ? -Монголд уламжлалт анагаах ухааны Манба Дацан гэж маш сайн эмнэлэг бий гэдгийг сонсоод ээж, эхнэр хоёр маань анх ирж эмчлүүлж байсан. Түүнээс хойш манай ах дүүс Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлдэг болсон. Миний хувьд анх удаа Манба Дацан эмнэлэгт эмчлүүлэхээс өмнө хөл маш их өвддөг, явахад хүндрэлтэй байсан. Энд ирээд эмчлүүлсэний дараа маш сайн үр дүн гарсан учраас хоёр дахь удаа эмчилгээгээ үргэлжлүүлж бататгахын тулд ирсэн. Харин энэ удаад хүүгээ болон ах, найзыгаа дагуулж ирсэн. -Манба Дацан эмнэлгийн э...
Уушгины өвчлөлөөс сэргийлэх амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй
Манба Дацан эмнэлэг

Уушгины өвчлөлөөс сэргийлэх амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй

Уушги нь таван цул эрхтэний нэг бөгөөд уламжлалт анагаах ухаанд эх, хүү уушги хэмээн ангилдаг. Эх таван уушгийг дотоодын түшмэл адил, хүү таван уушгийг хааны агь хэмээн адилтган нэрлэсэн нь баруун, зүүн уушги нь чухал эрхтэн төдийгүй эмзэг амархан өвчилдөг хэмээн зүйрлэсэн байдаг. Хэрвээ ханиад томууг эмчлэхгүйгээр хүндэрвэл уушгины дагшуур ханиад, уушгины цайвар хаван, халуун бүрэлдсэн, халуун хатгалгаа, уушгинд халуун ус алдах, бүгшүүлэх, уушгины архаг, уушги дэлгэрэх, зөгийн үүртэн хэмээх уушгины 8 язгуурын өвчин үүснэ. Өнөөгийн нөхцөлд тоосжилт, утаа ихтэйгээс гадна иргэд ажил, амралтаа зохицуулдаггүй, давс хэтрүүлэн хэрэглэх болсон зэрэг буруу дэглэмээс шалтгаалж уушгины өвчлөл жил бүр нэмэгдэж байна. Тиймээс өвчин үүсгэх нөхцлийг анхаарч, идээ унд, явдал мөрийн дэглэмийг улиралтайг...
Ж.Дондилдулам: Эмчлүүлэгсдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлд нь талархаж сууна
Манба Дацан эмнэлэг

Ж.Дондилдулам: Эмчлүүлэгсдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлд нь талархаж сууна

Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, өндөр настан Ж.Дондилдуламтай ярилцлаа. Тэрбээр Дорнод аймгаас Манба Дацан эмнэлгийг зорьж ирсэн юм. -Та орон нутгаас Манба Дацан эмнэлгийг зорьж иржээ. Энэ эмнэлгээр өмнө нь үйлчлүүлж байсан уу? -Эмээ нь Дорнод аймгаас ирж эмчлүүлж байна. Зурагт, сонин хэвлэл, хүмүүсийн амнаас Манба Дацан эмнэлгийн Зөвлөх оточ, Хамба лам Д.Нацагдоржийн тухай, энэ эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний талаар олон зүйлийг сонсож байсан. Тэгээд охиндоо энэ эмнэлгийн тухай хэлээд, Д.Нацагдорж хамбад л очиж үзүүлэх юмсан гэсээр ирж үзүүлсэн. Эхэндээ жирийн бидэн шиг хүмүүсийг хүлээж авдаг юм болов уу гэж бодож билээ. Тэгэхэд охин маань Манба Дацан эмнэлэгт орон нутгийн хүмүүс их үзүүлдэг, гадаад дотоодоос ч хүмүүс ирж үзүүлдэг юм байна лээ, таныг үзэлгүй яахав ээ гэсэн юм. /Инэ...
Ц.Тэмүүлэн: Дур мэдэж эмчилгээ хийх нь давсагны үрэвслийг архагшуулах эрсдэлтэй
Манба Дацан эмнэлэг

Ц.Тэмүүлэн: Дур мэдэж эмчилгээ хийх нь давсагны үрэвслийг архагшуулах эрсдэлтэй

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ц.Тэмүүлэнг урьж, цистит буюу давсагны үрэвслийн талаар ярилцлаа. -Цистит нь ямар шалтгаан нөхцлөөр үүсдэг өвчин бэ, энэ талаар эхэлж яръя? -Цистит буюу давсагны үрэвслийг уламжлалт анагаах ухаанд шээс чавдагших, шээс хаагдах өвчин нь шээсний сүвний гэмтэл, хий хуйлрах, цусаар хаагдах, үс ороолдох, давсагны чулуугаар хаагдах, өтгөнөөр хаагдах, дуслаар хаагдах, шээсний сүв хавдах зэрэг олон шалтгаан нөхцлөөр үүснэ гэж үздэг. Тиймээс үүнтэй уялдаад эмчилгээ нь ч өөр байдаг. Мөн хий, шар, бадган, хурмалын аль гэмээр үүссэн байна гэдгийг тогтоох хэрэгтэй байдаг. Хийн гэмээр үүссэн бол хөнгөн, ширүүн идээ, явдал мөрийн нөхцлөөр үүсдэг. Ингэснээр шээс гарахгүй, бэлгэ эрхтэнээр хатгаж өвдөнө....
Г.Одонцэцэг: Амьсгалын тоо бүхэн үнэ цэнэтэй
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Амьсгалын тоо бүхэн үнэ цэнэтэй

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан амиа хорлолтын тоо хэмжээг харуулсан 2017 оны баримтаар Монгол Улс 100,000 хүн тутамд 28 хүн амиа хорлодог гэжээ. Энэ үзүүлэлт нь дэлхийд гуравдугаар байранд орох үзүүлэлт бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа тул Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалт, судалгааны төвөөс анх удаа 2017 онд томоохон судалгааг хийсэн байна. Судалгаанаас үзэхэд жилд дунджаар 346 эрэгтэй, 66 эмэгтэй амиа хорлосон бөгөөд нийт амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байгаа аж. Насны хувьд 10-89 хүртэлх насны хүмүүс амиа хорлосоноос 29.4 хувь нь 10-25 хүртэлх насны, 70.6 хувь нь 29-өөс дээш насныхан байна. Тэгвэл аюулын харанга дэлдээд байгаа энэхүү сэдвээр, амины үнэ цэнийн талаар Манба Дацан нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй...
Турах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу
Манба Дацан эмнэлэг

Турах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу

Бидний идэж буй хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байх бөгөөд түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг. Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний биеийн эрүүл, эмгэг байдалд нөлөөллөө үзүүлдэг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд амтны тухай гүн гүнзгий онолын ойлголт байдаг бөгөөд эм найруулах арга, хоол хүнсний эрдэм, чадлыг амт түүний махбодын онолоор судлаж үздэг. Амт нь хүний хий, шар, бадганы 20 бэлгэ чанарт нөлөөлж байдаг. Амт нь хүний бие махбодод нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд бас нөлөөлдөг. Тухайлбал, амтлаг амт нь хүний сэтгэлзүйд тааламжтай, дахин амтлах хүсэл төрүүлж байдаг бол гашуун амт...
Манба Дацан эмнэлэг нойргүйдэлтэй хүмүүст цогц эмчилгээ хийдэг
Манба Дацан эмнэлэг

Манба Дацан эмнэлэг нойргүйдэлтэй хүмүүст цогц эмчилгээ хийдэг

Сэтгэл санаа тогтворгүй байх, аливаа зүйлд гуньж, гутрах зэрэг сэтгэлийн тавгүйтлээс шалтгаалж хийн бэлгэ чанарууд хямрах бөгөөд эдгээр нь нойргүйдлийн гол шалтгаан юм. Хийн хөнгөн, ширүүн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэсэн зургаан бэлгэ чанар байх бөгөөд үүнээс хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанар давамгайлж хямардаг. Мөн сарны хүч ид дэлгэрч байх шөнө оройн цагаар хэтэрхий их сэтгэл хөдлөлд автах, найрлах, зугаацаж цэнгэх, эсвэл зурагт үзэх, компьютер дээр ажиллах зэрэг хийн үйлдлүүдийг хийж дадуулсанаар нойргүйдэлд өртдөг. Хүний бие махбод нь байгаль, од, нар, сартайгаа зохицсон биохэмнэлтэй байдаг учраас сарны хүч ид дэлгэрсэн буюу оройн 23:00-05:00 цагийн хооронд унтаж байх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 21:00 цагт унтуулсан байвал зохино. Энэ цагуудад унтаж дадахгүй бол нойргүйдэ...
Суулгалт өвчнийг уламжлалтаар богино хугацаанд эмчилж болно
Манба Дацан эмнэлэг

Суулгалт өвчнийг уламжлалтаар богино хугацаанд эмчилж болно

Суулгалтын үед цагаан будааны зутан өгч, дараа нь шинэхэн шөл уулгавал сайн Хүүхдийн суулгалт өвчнийг уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээгээр цаг алдалгүй богино хугацаанд эмчлэх бү-рэн боломжтой. Байгалийн гаралтай, цэвэр ургамлаас гар-гаж авсан, хүний бие махбодод хор хөнөөлгүй эм болон засал эмчилгээгээр эмчлэх бөгөөд уламжлалт анагаах ухаанд суул-галт өвчнийг хий, шар, бадган, хурмал өвчнөөс үүссэн гэж дөрөв ангилдаг. Эдгээр нь тус бүрдээ шинж тэмдэг, оношилгоо эмчилгээний аргатай байдаг. Үүнээс халуун болон хүйтнээр суулгах өвчний үед илэрдэг шинж тэмдэг, эмчилгээг товч дурдвал, Халуун суулгалтын үед хүүхдийн амьсгаа давхцан, судас, зулайн үүд нь хүчтэй лугшиж, нүүр нь тослогтон, халуурч, мэдэгдэхүйн нь будан-гуйрдаг. Суулгацын өнгө нь улаан, шар, ногоон, утааны шүүс адил байдаг....
Ш.Сүрэнжав: Дорнын анагаах ухаан Өрнийг даван салхилах цаг иржээ
Манба Дацан эмнэлэг

Ш.Сүрэнжав: Дорнын анагаах ухаан Өрнийг даван салхилах цаг иржээ

Сэтгүүлч, судлаач СГЗ Ц.Сүрэнжавтай ярилцлаа. -Их хэлмэгдүүлэлтийн үед уламжлалт анагаах ухааны эмч, эрдэмтэн лам, хуврагуудыг хэлмэгдүүлж, Манба Дацангуудыг устгаж, хааж байсан. Тиймээс ч нэгэн үе хүмүүс уламжлалт анагаах ухааныг “Сэрэлт” кино шигээр ойлгож, уламжлалт анагаах ухааны талаар өрөөсгөл ойлголттой болсон. Энэ ойлголт одоо ч хэвээр байна уу гэж хардаг. Судлаач хүний хувьд энэ талаар та юу хэлэх вэ? -Лам хуврагаа хэлмэгдүүлсэн, хөнөөсөн, сүм дуган, ном судраа шатаасан явдал чинь манай Монгол хүний санаа биш байсан юм. Энэ бол харийн санаа байсан. Монголчуудын уламжлалыг устгах гэсэн тэр цагийн араншин, харь орны бодлого байсан юм. Тухайн цаг төрийн араншингаас болж ардын хувьсгалын дараа их хэлмэгдүүлэлтийн үеэр 700-гаад сүм дуганаа шатаалгаж, машин машинаар нь эрдэмтэн лам ху...
Б.Болорчимэг: Ходоодны өвчнийг зөвхөн улайлт, шарх, хеликобактер төдийхнөөр ойлгож болохгүй
Манба Дацан эмнэлэг

Б.Болорчимэг: Ходоодны өвчнийг зөвхөн улайлт, шарх, хеликобактер төдийхнөөр ойлгож болохгүй

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга, АУ-ы магистр Б.Болорчимэгийг урьж ходоодны өвчлөлийн талаар ярилцлаа. -Ходоодны өвчний гол шалтгаан нь юу вэ. Ходоодны өвчлөлийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн ангилдаг вэ? -Ходоодны өвчний уг шалтгаан нь шороо, усан махбодын хувь дийлэнх оршдог бадган юм. Учир нь ходоод нь бадганы голлох орон. Энэхүү шалтгаан дээр маш олон нөхцлүүд учирснаар ходоодны өвчнийг үүсгэдэг. Тухайлбал сэтгэл, оюуны идэвхигүй залхуу, хойрог байх,  гуниг, гутрал зэрэг сэтгэлийн байдлууд нь ходоодны бадган хямрахад нөлөөлнө. Мөн ходоод нь идээ, ундыг шингээх хоол боловсруулах эрхтэний хамгийн чухал эрхтэн учраас хоол, ундны хэмжээг хэт ихдүүлэх, багадуулах, буруудуулах нь ходоодны өвчнийг үүсгэ...