Манба Дацан эмнэлэг

Н.Сайнбуян: Уламжлалт эм нь цусан дахь өөх тосыг гаж нөлөөгүйгээр маш богино хугацаанд буулгаж чадна
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Н.Сайнбуян: Уламжлалт эм нь цусан дахь өөх тосыг гаж нөлөөгүйгээр маш богино хугацаанд буулгаж чадна

Манба Дацан Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв /МУЭСТ/ нь “Гиперлипидеми /Цусанд өөх тос ихсэх/ өвчний үе дэх Монголын Уламжлалт Анагаах Ухааны эмчилгээний үр дүнг үнэлэх нь” сэдэвт төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр цусан дахь өөх тос ихсэлтийг үр дүнтэй бууруулах, өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байгаа зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Төслийн талаар Манба Дацан МУЭСТ-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга, УАУ-ы их эмч, АУ-ы доктор Н.Сайнбуянтай ярилцлаа. -“Гиперлипидеми /Цусанд өөх тос ихсэх/ өвчний үе дэх Монголын Уламжлалт Анагаах Ухааны эмчилгээний үр дүнг” сэдэвт төслийг хэрэг-жүүлсэнээр ямар ач холбогдолтой вэ. Яагаад энэ сэдвийг сонгож авах болов? -Манай Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургууль...
Н.Баттогтох: 20 гаран жил Манба Дацан эмнэлгээс тан залж, өвчнөөс урьдчилан сэргийлж ирлээ
Манба Дацан эмнэлэг

Н.Баттогтох: 20 гаран жил Манба Дацан эмнэлгээс тан залж, өвчнөөс урьдчилан сэргийлж ирлээ

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр 1999 оноос хойш үйлчлүүлж буй Н.Баттогтох гуайтай ярилцлаа. Н.Баттогтох гуай 84 насыг зооглож байгаа бөгөөд тэрбээр “одоо надад өвдөх өвчин алга, энэ нь уламжлалт анагаах ухааны ач тус” гэж хэлж байлаа. -Та анх Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлж байсан тухайгаа ярихгүй юу. Таны 1999 онд үзүүлж байсан карт одоог хүртэл байдаг юм байна? -Манба Дацан эмнэлэгт анх 1999 онд ирж эмчлүүлж байлаа. Тухайн үед шөнө нойр хүрэхгүй, амьсгаа давхцаад унтаж чаддаггүй байлаа. Өрнийн анагаахын эмнэлгээр өчнөөн явсан ч намайг тоодоггүй, онош тавьж чаддаггүй байлаа. Ямар азаар Манба Дацанд ирсэн юм, энд ирж үзүүлээд л миний өвчин ор мөргүй эдгэсэн. Түүнээс хойш би 20 гаруй жил Европ эмнэлэгт үзүүлээгүй, Манба Дацан эмнэлгээс л тан залж, өвчнөөс урьдчилан...
Ч.Одончимэг: Зүрхний хий өвчин хүндэрвэл сэтгэцэд нөлөөлдөг
Манба Дацан эмнэлэг

Ч.Одончимэг: Зүрхний хий өвчин хүндэрвэл сэтгэцэд нөлөөлдөг

Зүрхний хий өвчний талааар Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, Уламжлалт анагаах ухааны их эмч Ч.Одончимэгтэй ярилцлаа. -Зүрхний хий өвчин нь ямар шалтгаан, нөхцлөөр үүсдэг вэ? -Өвчний шалтгаан, нөхцөл гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Шалтгаан нь хүний биед байдаг, нэг ёсондоо хамт төрдөг сэтгэлтэй холбоотой. Тэгэхээр зүрхний өвчний шалтгаан нь хүний өөрийн 84000 муу сэтгэлээс, тэр дундаа хүсэл тачаалын сэтгэлээс үүснэ гэсэн байдаг. Хүсэл тачаал гэхээр шууд утгаар бас ойлгож болохгүй. Хүсэл тачаалын сэтгэл дотроо олон янз байна. Хий, шар, бадган тэргүүтэй өвчнийг үүсгэх өвчний холын шалтгаан гэж бий. Үүнд хүсэл тачаал, уур хилэн, тэнэг мунхаг байдаг. Хүсэл тачаалын сэтгэл нь хийн өвчний эх үүсвэр гэж үздэг. Түүнээс хийн өвчин үүсдэг. Харин өвчин үүсгэх нөхц...
Г.Одонцэцэг: Боломжоосоо давсан хүслээс болж эмэгтэй хүн зовдог
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Боломжоосоо давсан хүслээс болж эмэгтэй хүн зовдог

Эмэгтэй хүн гэж хэн бэ, тэр эр хүйсэнд төрсөн хүмүүсээс аль мөн чанараараа ялгаатай вэ. Бас хүн яах гэж энэ хорвоод ирсэн, хэн байх гэж ирээд хэн болж болох боломжтой вэ. Хүнийг өвчин зовлонд унах шалтгаан нь юу юм бол? Мэдээж, энэ маш өргөн сэдэв. Уламжлалт анагаах ухаан, буддын шашны тэр томоохон савнаас хутган авч тайлбарлая гэвэл сонины хуудас хэчнээнийг зориулахыг үл мэднэ. Тиймээс хүн бүрт өөрийнхөөрөө ойлгож, ухаж судлах боломж олгох үүднээс эдгээр сэдвээр өнгөцхөн яриа өрнүүллээ. “Оточ Манрамба” Их сургуулийн дэд захирал, “Манба Дацан” эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Одонцэцэгтэй уулзаж, дараах сэдвээр ярилцсанаа толилуулъя. (more…)...
М.Дэнсмаа: Манба Дацан эмнэлэгт эмчлүүлээд нойргүйдлээс ангижирсан
Манба Дацан эмнэлэг

М.Дэнсмаа: Манба Дацан эмнэлэгт эмчлүүлээд нойргүйдлээс ангижирсан

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч, СХД-ийн өндөр настан М.Дэнсмаа гуайтай ярилцлаа. -Манба Дацан эмнэлэгт анх удаа эмчлүүлж байна уу? -Арав гаран жилийн өмнө ирж эмчлүүлж байсан. Хэвлий дүүрч цанхайгаад үлээсэн шаар шиг болчихсон, хоолойгоор хоол давахгүй, аяга хярамнаас өөр юм идэж ууж чаддаггүй байлаа. Өрнийн анагаах ухааны эмч нар ходоодны хавдар гэж оношилж, зарим нь ч бүр онош тавьж чадахгүй байсан. Тэгээд Манба Дацанд ирж үзүүлэхэд хийн өвчин гэж оношлоод, эмчлэгч эмч маань намайг гурван хоног сахиж эмчлээд босгож байсан юм. Эмнэлгээс гарахдаа хоол идэж чаддаг болоод гарсан. Түүний дараа эмчийн хяналтанд тан ууж, эмчилгээ хийлгэсэн. Дараа нь Хамба лам Д.Нацагдоржид үзүүлэхэд “Та манайхаас авах ёстой эмчилгээнүүдээ авчихсан байна, одоо сайхан амар” гэж хэлсэн. Үнэхээр ч сай...
Хүйтэн сэрүүн, амтлаг, тослог хоол байнга идэх нь  хаван өвчнийг үүсгэнэ
Манба Дацан эмнэлэг

Хүйтэн сэрүүн, амтлаг, тослог хоол байнга идэх нь хаван өвчнийг үүсгэнэ

Хаван нь хүйтэн, сэрүүн мөн чанартай, амтлаг, тослог давамгайлсан хоол унд их идсэнээс болж үүсдэг хүйтэн өвчин юм. Тухайлбал, жимс, жимсгэнэ, түүхий сүү, хүйтэн ус, жимсний нухаш, бас тостой хоол унд байнга идэх нь хаван өвчнийг үүсгэх гол нөхцөл болно. Мөн голын эрэг дээр удаан суух, даарч хөрөх, жиндэх тохиолдолд хавантдаг. Хаван өвчин голчлон өвөл, зуны улиралд тохиолддог. Зун бол хурын улирал учраас хүйтэн, жиндүү байдаг. Тиймээс өвөл, зуны улиралд хаван өвчнөөс сэргийлж хаван өвчнийг үүсгэх идээ унд, явдал мөрийг үйлдэхгүй байх нь чухал. Мөн бусад эрхтэний үйл ажиллагаатай холбоотойгоор хаван үүсдэг. Хаван өвчин нь эс шингэх өвчнөөс гаралтай. Хүний идсэн хоол хүнс амаар орж шүдээр бутлагдан, шүлсээр дэвтээгдэж, хоолойгоор дамжин ходоодонд орж ходоодны галын илчтэй учирч, тунгалаг ц...
Умай дахь хийн үүсэл, хөгжил
Манба Дацан эмнэлэг

Умай дахь хийн үүсэл, хөгжил

  Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... Умайд ураг тогтоод, төрөх хүртэл есөн сар, арав хоног байна. Умайд орших хугацаанд ургийн биед эхлээд язгуур таван хий тогтоод, дараа нь дөрвөн сар хагастайд гишүү таван хий тогтоно. Эхний таван сард ургийн бие, судас, хий бүрэлдэнэ. Язгуурын таван хийн үүсэл Эхний сар. Хамгийн анх тогтох хий нь Амь баригч хий бөгөөд тэр нь ургийн хөгжлийн нэгдүгээр сард бий болно. Амь баригч хий нь дотроо нарийн, бүдүүн хоёр байна. Нарийн хий нь үр тогтох эхний агшинд тогтож, түүнд түшиглэж эхний сард бүдүүн хий тогтоно. Ургийн биеийн хэлбэр нь загас адил болно. Амь баригч хийн өнгө нь хөх, хожим бурхан болох үед язгуурын таван бурхадын нэг Мижод бурхан болох бөгөөд лагшингийн өнгө нь хөх байна. Хоёрдугаар сар....
Д.Цахилгаан: Уламжлалт анагаах ухаан бол шалгагдаж гүйцсэн ухаан
Манба Дацан эмнэлэг

Д.Цахилгаан: Уламжлалт анагаах ухаан бол шалгагдаж гүйцсэн ухаан

Дэлхийн Монголчуудын чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Онц Бүрэн эрхэт Элчин сайд, Соёлын гавъяат зүтгэлтэн, Доктор, Профессор Д.Цахилгаан гуайтай ярилцлаа. -Та Хятад улсад олон жил Элчин сайдаар ажилласан. Хятадын уламжлалт анагаах ухааны талаар мэдэх байх. Хятад улс уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгон хөгжүүлнэ гээд зарлачихсан шүү дээ. Бид Монголын уламжлалт анагаах ухааныг яаж дэлхийд гаргах вэ? -Хятад өөрийнхөө уламжлалт анагаах ухааныг 3000-аас доошгүй жил судлагдаж, нотлогдсон, манай анагаах ухааны номлолыг дэлгэрүүлээд практик дээр хэрэглээчээ гэдгийг дэлхий дахинд тунхаглаад байна. Энэ нь нэг талаараа Дорно дахин өөрийнхөө уламжлал руу явж байгаа гэдгээрээ сайн. Нөгөө талаараа асар том өрсөлдөгч гарч ирж байна. Энэ өрсөлдөөнд тэсэхийн тулд бид бүх...
Б.Болорчимэг: Тулай өвчин хүндэрвэл бүх биеэр тархаж, тахир дутуу болох аюултай
Манба Дацан эмнэлэг

Б.Болорчимэг: Тулай өвчин хүндэрвэл бүх биеэр тархаж, тахир дутуу болох аюултай

Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Б.Болорчимэгтэй тулай өвчний талаар ярилцлаа. -Тулай өвчнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ. Тулай өвчний талаар хүмүүс тэр бүр ойлголтгүй, тоохгүй явсаар нэлээд хүндэрсэн үед нь эмчид ханддаг байх. Юунаас шалтгаалж үүсдэг вэ? -Тулай нь хоёр тохой, хоёр хөлийн эрхий хуруу өвдөж эхэлдэг бөгөөд өвдсөн газарт бор хар хаг тогтдог учраас хагийн өвчин буюу тулай өвчин хэмээн нэрлэдэг. Мөн дөрвөн тулай хэмээх нь ч бий. Тулай өвчний гол шалтгаан нь цус, хийн хямрал юм. Бүлээн шимтэй идээ буюу мах, өөх, тослог шимтэй идээ, архи зэрэг идээ унд, залуурах, хүчтэй хатуу нөхцлийг үйлдэх, өдөр унтах, өдөр шөнийн нойрыг буруудуулах, тачаалын үйлийг хэтрүүлэх, ядрах зэрэг үйлдлээр цус хямардаг. Мөн гашуун, хөнгөн ширүүн мөн чанарта...
Г.Одонцэцэг: Ханиадыг богино хугацаанд урхаггүйгээр эдгээх бүрэн боломжтой
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Ханиадыг богино хугацаанд урхаггүйгээр эдгээх бүрэн боломжтой

Ханиад томуу, амьсгалын замын өвчлөлийг уламжлалт анагаах ухаанаар үр дүнтэй эмчилж байгаа талаар болон урьдчилан сэргийлэх, хэрхэн дархлаагаа сайжруулах талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Сүүлийн үед тохиолдоод байгаа маш өндөр халуурдаг, уушгины хатгаа үүсгэдэг ханиадыг H1N1 вирусаар үүсгэгдсэн гэж байна. Ямар ч хүчтэй антибиотикт дарагдахгүй байгаа ханиадыг уламжлалтаар маш үр дүнтэй эмчилж байгаа. Ер нь ханиад яаж ч зүсээ хувиргасан уламжлалт эм, эмчилгээгээр маш хурдан хугацаанд үр дүнтэй эмчилж байгаа эмчилгээний зарчим нь юу вэ? -Ханиад бол халуун төрлийн өвчин. Халуун өвчин дөрвөн язгуур хэлбэртэй байдаг. Ханиад гэхэд халдварт болон шарын халуунаар хямарсан ханиад гэж байна. Халдварт ханиад байна уу, хямарсан ханиад байна уу ...