Манба Дацан эмнэлэг

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид, ирээдүйн мундаг эмч нарыг бэлтгэж буй багш нартаа талархал илэрхийлье
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль, Талархал

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид, ирээдүйн мундаг эмч нарыг бэлтгэж буй багш нартаа талархал илэрхийлье

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэх нь... Дэлхийн Эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид, эмчлэгч эмч Ц.Амаржаргал болон ирээдүйн мундаг эмч нарыг бэлтгэж байгаа багш нартаа, оюутнууддаа талархал илэрхийлье. Миний бие Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж, биеийн алжаал ядаргаагаа тайлж, эрч хүч авдаг билээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд дадлага хийж байгааг хараад цаашдаа уламжлалт анагаах ухаанд мэргэжлийн мундаг эмч нар бэлтгэгдэж байгааг хараад туйлын их баярлаж, ард олондоо хайрлагдсан, нэр хүндтэй олон эмчийг сурган хүмүүжүүлж байгаад талархаж байлаа. Манба Дацан Нэгдсэн эмнэлэг нь үйлчлүүлэгчиддээ эмчилгээний хажуугаар бясалгал номын заслыг хийдэг маш их таалагддаг. ...
Уламжлалт эм уух үед барих гам
Манба Дацан эмнэлэг

Уламжлалт эм уух үед барих гам

Уламжлалт анагаах ухаанд тан, талх, үрэл, зуурмал, тосон эм гэх мэт олон төрлийн эмийн хэлбэрүүд бий. Эдгээрээс тан эмийг түргэн явцтай, хурц хэлбэрийн өвчний үед хэрэглэхэд илүү тохиромжтой бөгөөд өвчнийг боловсруулж, хурааж, амирлуулах үйлдэлтэй. Өвчний хэлбэр, явцаас хамааран маш олон төрлийн тан эмийг хэрэглэх боловч тэдгээрийг дотор нь дан болон давхар найрлагат тан гэж ерөнхийд нь хувааж болно. Дан найрлагат танг тухайлсан нэг өвчинд, олон найрлагат танг хий, шар, бадганы гэм хавсарсан, хурсан өвчний үед хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тан эм нь бусдаасаа илүү бүдүүн ширхэгтэй, буцалгаж уухад зориулагд-сан байх бөгөөд нүдсэн эмийн түүхий эдүүдийг тусгай жорын дагуу найруулан бэлтгэдэг уламжлалт эм юм. Танг усанд, сүүнд, архинд зэрэг олон төрлөөр буцалгаж хэрэглэх боловч ихэвчлэн усанд ...
Хаврын улиралд сэрүүн чадалтай хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй
Манба Дацан эмнэлэг

Хаврын улиралд сэрүүн чадалтай хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй

Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, харин шарын бэлгэ чанар амарлисан байдалтай байдаг. Өвөл нарны хүч туйлдаа хүртэл багасаж, сарны хүч туйлдаа хүртэл ихэсдэг учраас хүний биеийн шар үсний сүвүүд хаагдаж, дотоод галын илч бадардаг. Тиймээс тамир тэнхээ сайн байдаг. Харин хавар сарны хүч аажмаар барагдаж, нарны хүч ихссэнээр хүний биеийн арьсны нүх сүвүүд нээгдэж, галын илч нь гадагшилж, хүний бие махбод доройтдог. Хаврын улиралд ...
З.Ориг: Энэ ном тэр чигээрээ увдисын далай юм шүү дээ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

З.Ориг: Энэ ном тэр чигээрээ увдисын далай юм шүү дээ

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Оточ Манрамба Их Сургуулийн 2001 оны төгсөгч, “Сэрдог арур” эмнэлгийн захирал, УАУ-ы их эмч З.Оригийг урьж ярилцлаа. Тэрбээр Уламжлалт анагаах ухааны сонгодог гурван зохиолын нэг алдарт “Манаг Ринчен Жунай” зохиолыг төвөд хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлсэн билээ. -Юуны өмнө энэхүү зохиолыг яагаад орчуулах болов, зохиолын тухай ярьж өгөхгүй юу? -Эмчилгээ талаасаа Сүмбэ ханбо Ишбалжирын “Дөрвөн рашаан”, эмийн найрлагын талаасаа Миндол Номун хаан Жамбалчойжиданзанпэрэнлэйн “Манаг Ринчэн Жунай”, эмийн түүхий эдийн талаасаа Найман тойн Жамбалдоржийн “Зэцар мигжан” зохиолыг Уламжлалт анагаах ухааны сонгодог гурван зохиол гэж үзэн Өвөрмонголчууд оруулсан байдаг. “Манаг ринчэн жунай” зохиол нь хамгийн их эмийн найрлага агуулсан гэж үзэх боловч, нөгөө талааса...
М.Уранчимэг: Гүйлсэн булчирхайг мэс заслын аргаар авахуулахаас татгалзаж уламжлалт эмчилгээгээр бүрэн эдгээсэн
Манба Дацан эмнэлэг

М.Уранчимэг: Гүйлсэн булчирхайг мэс заслын аргаар авахуулахаас татгалзаж уламжлалт эмчилгээгээр бүрэн эдгээсэн

“Гранд” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, “Цэнхэр оймстууд” номын зохиогч, сэтгүүлч М.Уранчимэгтэй ярилцлаа. Түүнтэй уламжлалт анагаах ухааны хэрэглэгчийн үүднээс ярилцсан юм. -Таны хувьд анх уламжлалтаар эмчлүүлэхдээ ямар ойлголттой байсан бэ? -Надад уламжлалт эмнэлгийг түших нэг том шалтгаан байсан нь эмийн харшил. Би зургаан настайдаа ангины халдвар авч нэлээн хүнд өвдсөн юм. Тэр үед хөрш айлын надтай чацуу охин нас барсан нь нэлээн цочирдуулж байж билээ. Түүнээс хойш хөл даарах, халуун хүйтэн харшлах төдийд л хоолой өвдчихдөг болсон. Тэгээд л эм ууна. Аав ээж маань эмч хүмүүс учраас манайд эм ч элбэг байж, ”Эритромецин” гэдэг хоолойны хүчтэй эмийг уумагц зүгээр болно. Сүүлдээ энэ эм халаасанд бэлэн, хоолой өвдмөгц л уудаг болсон. Яг л хоол шиг хэрэглэдэг байлаа. Сүүлдээ эмэндээ дасал б...
Hilton сүлжээ зочид буудлын салбарын захирал Jean-Pierre Mainardi: Хамба лам Д.Нацагдорж гайхамшигтай эмч
Манба Дацан эмнэлэг

Hilton сүлжээ зочид буудлын салбарын захирал Jean-Pierre Mainardi: Хамба лам Д.Нацагдорж гайхамшигтай эмч

Inverskilavulin Lodges-ийн захирал, Hilton дэлхийн сүлжээ зочид буудлын Египет дэх салбарын захирал Jean-Pierre Mainardi:   Тэрбээр 2016 онд Монголд ирж, Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеэрээ энэхүү ярилцлагыг өгсөн билээ.  Хамба лам гайхамшигтай эмч 1998 онд нэгэн Франц эмч намайг Хамба ламтай танилцуулсан. Лондонд хөлбөмбөгийн тэмцээн үзэж байхдаа тамирчдад бэртэл авахад нь үйлчилдэг тэр эмчтэй уулзсан юм. Яг тухайн үед миний эсийн шинжилгээний хариу муу гарчихсан, сэтгэлийн их дарамттай явж байсан үе л дээ. “Би чамайг маш сайн нэг эмчид үзүүлье, чиний энэ өвчнийг эдгээж чадах байх” гэлээ. Хамба лам Лондонгийн их сургуульд лекц уншин, Лондонд Дорно дахины эмчилгээний төв Kailash-д ирж газар газраас ирсэн олон орны хүмүүсийг оношилж эмчилж байх үед нь тэр франц эмч маань...
Г.Одонцэцэг: Хаврын улиралд яргуй, халгай гэх мэт халуун чанарын ургамал хэрэглэж болохгүй
Манба Дацан эмнэлэг

Г.Одонцэцэг: Хаврын улиралд яргуй, халгай гэх мэт халуун чанарын ургамал хэрэглэж болохгүй

  Оточ Манрамба Их Сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Монголчууд хаврын ядаргаа гэж ярьдаг. Хавар цагт хүний бие ядарч сульддаг нь улирлын онцлогоос хамаардаг гэдэг. Уламжлалт анагаах ухаанд хаврын ядаргаа гэдэг үгийг яаж тайлбарладаг вэ? -Жилийн дөрвөн улирал солигддог гол шалтгаан нь нар сарны шилжилт хөдөлгөөн л дөө. Өвлийн дунд сар нар буцдаг. Сарны хүч аажмаар багасч, нарны хүч ихэсдэг гэсэн үг. Энэ мэтээр нар сар, дэлхий ертөнц, гараг эрхэсийн хоорондын шилжилт хөдөлгөөнтэй уялдаж улирал солигддог. Ургамал амьтад, хүмүүс бол шимийн амьтад. Улирал солигдоход шимийн амьтдын бие махбодод өөрчлөлт ордог. Өвлийн дунд сараас зуны дунд сар руу нарны хүч аажмаар ихсэх тусам хүний биеийн хүч чадал алгуур багасч байдаг. Өөрөөр хэлбэл, хүч чадал нь буурч эх...
Б.Цогтгэрэл: Өрнийн анагаах ухаан шиг массын эмчилгээ хийдэггүй, хүн бүрт тохирсон эмчилгээ хийдэг нь онцлогтой санагдсан
Манба Дацан эмнэлэг

Б.Цогтгэрэл: Өрнийн анагаах ухаан шиг массын эмчилгээ хийдэггүй, хүн бүрт тохирсон эмчилгээ хийдэг нь онцлогтой санагдсан

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч, ХУД-ийн иргэн Б.Цогтгэрэлтэй ярилцлаа. -Та Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр анх удаа үйлчлүүлж байна уу? -Би Манба Дацан эмнэлгээр хоёр дахь удаагаа эмчлүүлж байна. Анх 2017 онд даралт ихсээд онош олдохгүй явсаар Хамба лам Д.Нацагдорж гуайд ирж үзүүлж байсан. Тэгэхэд уламжлалт анагаах ухаантай танилцсан. Тухайн үед хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байсан ч цаг зав олдохгүй явсаар 2018 оны хавар хэвтэн эмчлүүлсэн. Тэр хооронд тан уугаад, уламжлалт анагаах ухааны талаар өөрийн хэмжээнд уншиж судалж, ойлголт авсан. 2018 онд хэвтээд гарахад тамир тэнхээ сэргэж, биеийн зовиур ядаргаа арилсан. Өвдөөд хоёр жил гаран болчихсон байсан болохоор тамир их муудсан байсан. -Оношийг чинь юу гэж тодруулсан бэ? -Ослын гэмтлээс шалтгаалаад даралт ихсээд байсан юм билэ...
Б.Батхуяг: Өндөр бүтээмжтэй ажиллая гэвэл өөрсдөө ажлын байр бий болгож ажиллах нь оновчтой санагдсан
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Б.Батхуяг: Өндөр бүтээмжтэй ажиллая гэвэл өөрсдөө ажлын байр бий болгож ажиллах нь оновчтой санагдсан

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Оточ Манрамба Их Сургуулийн 2014 оны төгсөгч, Архангай аймгийн “Хангайн Манба” уламжлалт эмнэлгийн захирал, УАУ-ы их эмч Б.Батхуягийг урьж ярилцлаа. Тэрбээр сургуулиа төгсөнгүүтээ орон нутагт эмнэлэг байгуулан ажиллаж, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа чадварлаг залуу эмч юм. -Та сургуулиа төгссөн даруйдаа Архангайд очиж мэргэжлээрээ ажилласан.  Орон нутагт уламжлалтын эмнэлэг байгуулан ажиллахад ямар байна? -Уламжлалтын эмчээр төгсөөд орон нутагт ажиллахад хүндрэлтэй асуудлууд гардаг л даа. Ажлын байр хомс, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд уламжлалтын тасаг гэж байдаг ч дотрын эмч нарын заавар чиглэлийн дагуу эмчилгээ үйлчилгээ явуулдаг, нэг л тийм хайрцаглагдсан байдалтай. Тэгэхээр бидний хувьд өндөр бүтээ...