Манба Дацан эмнэлэг

Г.Ган-Эрдэнэ: Өлөн дээрээ их хэмжээний ус уух нь ходоодны галын илчийг дарангуйлдаг
Манба Дацан эмнэлэг

Г.Ган-Эрдэнэ: Өлөн дээрээ их хэмжээний ус уух нь ходоодны галын илчийг дарангуйлдаг

Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовиур, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч олон арван жилийн турш хэрэглэж ирсэн өрнийн анагаах ухаанд ийм онош, ойлголт огт байдаггүй учраас хүмүүс энэ өвчний шинж тэмдгийн талаар хангалттай хэмжээний мэдлэг, мэдээлэлгүй байдаг билээ. “Манба Дацан” эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэтэй хий өвчний төрлүүд болон нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдийн талаар ярилцаж, тодрууллаа. -Гал тэгшитгэгч хийний ач холбогдол болон энэ хий хямрахад биед ямар сөрөг үр дагаврууд илэрдэг талаар ярьж өгөөч? -Гал тэгшитгэгч хий ходоодонд оршиж дотор гэдэс бүхэнд гүйх бөгөөд хоол ундыг шингээнэ, тунгалаг цөвийг ялгах ба хорлогдохууныг боловсруулна. Хүний биеийн долоон тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, эрэгтэй, эмэгтэйн дусал гэсэн ...
Цагаан гаргалга зүрхний хийн өвчинд маш үр дүнтэй
Манба Дацан эмнэлэг

Цагаан гаргалга зүрхний хийн өвчинд маш үр дүнтэй

Цагаан гаргалга зүрхний хийн өвчинд маш үр дүнтэй Уламжлалт анагаах ухаанд хийн хямралтай өвчтөнд хийдэг эмчилгээний нэг арга нь хоол хүнсний эмчилгээ. Хоол хүнсний эмчилгээний нэг төрөл болох гаргалга эмчилгээ гэж бий. Гаргалга эмчилгээ нь дотроо исгэлэн, сармисан, улаан, цагаан гэсэн дөрвөн төрөл бөгөөд эдгээрээс зүрхний хийн өвчний үед маш үр дүнтэй байдаг ЦАГААН ГАРГАЛГЫН танилцуулъя. Үндсэн орц: Шар тос, арвайн гурил, үнээний сүү Бэлтгэх арга: Арвайн гурилаа шар тосондоо багсарч бор шаргал өнгөтэй болтол хуураад сүүгээ хийж чанах бөгөөд түүнийхээ дээр цагаан гаа болон молор давс талбих буюу хачирлан амт оруулсан найрлагыг цагаан гаргалга гэнэ. Тухайн өвчтөн ямар зовиур давамгайлж байгаагаас шалтгаалж хачирт орох орцыг нэмэлтээр хийнэ. Ямар үед хэрэглэж болох: Нойргүйдэж ядарсан үед ха...
Г.Ган-Эрдэнэ: Хийн өвчний улмаас АРВАН ЖИЛ НОЙРГҮЙДСЭН хүнийг бид эмчилсэн
Манба Дацан эмнэлэг

Г.Ган-Эрдэнэ: Хийн өвчний улмаас АРВАН ЖИЛ НОЙРГҮЙДСЭН хүнийг бид эмчилсэн

Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовиур, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч олон арван жилийн турш хэрэглэж ирсэн өрнийн анагаах ухаанд ийм онош, ойлголт огт байдаггүй учраас хүмүүс энэ өвчний шинж тэмдгийн талаар хангалттай хэмжээний мэдлэг, мэдээлэлгүй байдаг билээ. “Манба Дацан” эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэтэй уулзаж, хий өвчний төрлүүд болон нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдийн талаар ярилцлаа. (more…)...
З.Батгэрэл: Ээжүүд үр хүүхдийнхээ бие, сэтгэлийг нь хамтад нь хөгжүүлж, сайхан зан чанаруудыг суулгаж өгөх хэрэгтэй
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

З.Батгэрэл: Ээжүүд үр хүүхдийнхээ бие, сэтгэлийг нь хамтад нь хөгжүүлж, сайхан зан чанаруудыг суулгаж өгөх хэрэгтэй

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч З.Батгэрэлтэй ярилцлаа. -Та уламжлалт анагаах ухааны талаар хэр сайн мэдэх вэ? -Би уламжлалт анагаах ухааны талаар багаасаа мэднэ л дээ. Манай нөхөр Оточ Манрамба Их Сургуулийн анхны төгсөгчдийн нэг Ж.Амарсанаа. 18 настайдаа нөхөртэйгээ танилцаж байлаа.Тэр цагаас л нөхөртөө судсаа чагнуулж эхэлсэн. Миний судсыг барьж үзээд, уламжлалт анагаах ухааны талаар их гоё гоё зүйл ярьж өгдөг байсан. Нөхөр маань 1995 онд сургуулиа төгссөн. Түүнээс хойш уламжлалтын талаар илүү их ойлголт мэдлэгтэй болж, эмчлүүлж ирсэн. Тухайн үед Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан эмнэлэг уламжлалт анагаах ухааныг дахин сэргээн хөгжүүлэхээр эмчилгээ үйлчилгээ, сургалтаа эхлээд анхны төгсөлтөө хийгээд байсан үе. Магадгүй тэр үед хүмүүс уламжлалт анагаах ухаанаар хөгшин на...
Петер&Туяа: Уламжлалт анагаах ухаан бидэнд шинэ амьдрал бэлэглэсэн
Манба Дацан эмнэлэг

Петер&Туяа: Уламжлалт анагаах ухаан бидэнд шинэ амьдрал бэлэглэсэн

Нидерланд улсын Звейндрехт хотоос Манба Дацан Нэгдсэн эмнэлгийг зорин ирж эмчлүүлсэн Петер, Туяа нартай ярилцлаа. Туяагийн хувьд савны хоргүй хавдар гэж оношлогдон хэд хэдэн удаа хагалгаанд орж байсан ч эцэстээ эмчилгээгүй гэсэн хариу сонсчээ. Гэсэн ч итгэл найдвараа алдалгүй Монголын уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэхээр Манба Дацан Нэгдсэн эмнэлгийг зорин ирсэн нь тэдэнд дахин амьдрал хайрласан байна. (more…)
Л.Чимэдцогзол: Цус өтгөрөлттэй холбоотойгоор үе мөчний өвчнүүд үүсдэг
Манба Дацан эмнэлэг

Л.Чимэдцогзол: Цус өтгөрөлттэй холбоотойгоор үе мөчний өвчнүүд үүсдэг

Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, Уламжлалт анагаах ухааны их эмч, АУ-ы магистр Л.Чимэдцогзолтой үе мөчний өвчин, тэр дундаа тулай өвчний талаар ярилцлаа. -Үе мөчний өвчлөлийн гол шалтгаан нь юу вэ? -Үе мөчний өвчин олон шалтгаантай. Үүсгэдэг эмгэг, жам нь ч гэсэн янз бүр байдаг. Үе мөчний өвчнийг үүсгэдэг нийтлэг шалтгаан нөхцөл гэж байна. Тэр нь бидний мэдэх идээ унд, явдал мөрийн буруу зохисгүй байдал юм. Тодруулвал, идээ ундны зохисгүй хэрэглээ, улиралдаа зохицуулж хоол ундаа идэж чадахгүйгээс гадна үл тохирох хоолыг хооронд нь хольж иддэг явдал юм. Мөн турах гэж байна гээд хэт их хоолоо сойж, эсвэл шимгүй хоол иддэг. Суудлын ажилтай хэрнээ хэт их шимтэй хоол хэтрүүлж иддэг нь ч бас буруу. Нөгөө талаасаа явдал мөрийн шалтгаан нөхцөл гэж байна. Цусы...
Арвайтай бариа нь тунгалаг, өөхний цөвийн боловсруулалтыг сайжруулж, тураах үйлчилгээтэй
Манба Дацан эмнэлэг

Арвайтай бариа нь тунгалаг, өөхний цөвийн боловсруулалтыг сайжруулж, тураах үйлчилгээтэй

Монголын уламжлалт анагаах ухаан 2500 гаруй жилийн түүхтэй, оношлогоо, эмчилгээний нарийн онол арга зүйтэй биеэ даасан шинжлэх ухаан юм. уламжлалт анагаах ухааны эмчилгээний гол давуу тал бол бодгалд чиглэсэн буюу хувь хүнд чиглэсэн эмчилгээ хийдгээрээ онцлогтой бөгөөд тухайн хүний бие махбод, өвчний онцлог байдлаас хамааран олон талт эмчилгээ сувилгааг хийсээр ирсэн. Тэдгээрээс өргөн хэрэглэгддэг эмчилгээний нэгэн төрөл бол Дилчи буюу үрж арчих эмчилгээ юм. Тэрхүү үрж арчих эмчилгээг олон өвчний заалтаар хийдэг бөгөөд Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хувьд арвайтай бариа, жамц жүгва эмчилгээнүүдийг хийдэг. Рашаан, шөл, ууран дэвтээлэг зэрэг усан эмчилгээ, мөн готол эмчилгээний дараа хүний шар үсний нүх сүвүүд нээгдэн, хөлрөлт явагддаг учраас шар үсний сүвийг хаан, хөлрөлтийг намдаах, дахиж...
Дөрвөн толион бариа хий, цусны гүйдлийг сайжруулан бие махбодыг төлжүүлнэ
Манба Дацан эмнэлэг

Дөрвөн толион бариа хий, цусны гүйдлийг сайжруулан бие махбодыг төлжүүлнэ

Уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээнд хэрэглэгддэг энгийн бөгөөд үр дүн өндөртэй эмчилгээний нэг бол дөрвөн толион бариа юм. Энэхүү бариаг 2 гарын алга, 2 хөлийн уланд шар тос, үрийн тосыг түрхээд илж, нухлан зөөлнөөр барина. хийн бэлгэ чанарыг тосны эрдэм чадлаар дарж байгаа эмчилгээ юм. Гарын алга, хөлийн уланд хүний биеийн мэдрэл болон цусны судасны бүхий л төгсгөлүүд хуралддаг гэж үздэг. Тиймээс дөрвөн толион бэлчирт зөөлөн бариа хийж илснээр тэдгээр судасны үйл ажиллагааг идэвхжүүлэн сэргээж, хий болон цусны гүйдлийг сайжруулсанаар тархи мэдрэл, зүрх судасны үйл ажиллагааг дэмжин, тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулан, бие махбодыг төлжүүлж, сэтгэл санааг тайвшруулна. Дөрвөн толион бариаг хий голчилсон өвчнүүдийн үед, нойргүйдэх, хүч тамир барагдсан, алжааж ядарсан, сэтгэл...
Ч.Дэлгэрмаа: Турах зорилгоор ус их уух нь бие организмд сөргөөр нөлөөлж, олон төрлийн өвчлөлийг үүсгэж байна
Манба Дацан эмнэлэг

Ч.Дэлгэрмаа: Турах зорилгоор ус их уух нь бие организмд сөргөөр нөлөөлж, олон төрлийн өвчлөлийг үүсгэж байна

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмааг урьж таргалалт, түүнээс урьдчилан сэргийлэх, турахын тулд юуг анхаарах ёстой талаар ярилцлаа. -Эрүүлээр турах гэдэг зүйлийг ярихаас өмнө таргалалт нь ямар шалтгаантай байна вэ гэдгийг ярих нь зүйтэй байх. Энэ талаар яриагаа эхлэе? -Таргалалт бол нэг төрлийн өвчин. Ихэнх хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэргэжлийн ойлголтоор бол жингийн илүүдэл гэдэгт булчин, яс, өөх, усны илүүдэл хэмжээ ордог. Таргалалт гэдэг ойлголт нь эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөхний хуримтлал буюу биеийн жин хэт нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм. Уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл таргалалт нь бодисын солилцооны эмгэг буюу долоон тамирын үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүсдэг. Долоон ...
Ц.Билгээ: Эмчилгээ эхлээд 6 сарын дараа харшил гарахаа больсон
Манба Дацан эмнэлэг

Ц.Билгээ: Эмчилгээ эхлээд 6 сарын дараа харшил гарахаа больсон

Өвөрхангай аймгийн иргэн, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч Ц.Билгээтэй ярилцлаа. -Та ямар шалтгаанаар Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хандсан бэ? -Би Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт гурав дахь жилдээ хэвтэн эмчлүүлж байна. Анх харшилтай, цөс их өвддөг, нойргүйдэлтэй байсан учраас хандсан. Харшил нь юунаас шалтгаалсан ямар төрлийн харшил гэдгийг тодруулахаар арьсны төв гэх зэргээр олон эмнэлэгт үзүүлсэн ч нэмэр болоогүй. Тэгээд Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт ирж Хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлэхэд “Ямар ч байсан 3-4 жил эмчлүүлнэ, таны харшил цөснөөс шалтгаалсан байна” гэж хэлсэн. Тэгээд би анх Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, гурав дахь жилдээ Ц.Тэмүүлэн эмчээрээ эмчлүүлж байна. -Гурав дахь жилдээ эмчлүүлж байгаа гэлээ. Энэ хугацаанд танд ямар үр дүн гарсан бэ? -Эмчилгэ...