Манба Дацан эмнэлэг

Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

БУРХАН ЭМЧ

Үг: Хамба лам Д.Нацагдорж Ая: Д.Лувсаншарав БУРХАН ЭМЧ Өвчин зовлонд өртсөн бүхнийг Өрөвдөн хайрлах үлэмжийн сэтгэлтэй Урмыг сэргээсэн ухаалаг үгээрээ Урт наслахын увдисыг хайрласан. Эмч та энэрэл асралын бурхан Эмч та энгүй их буянтан Эмч та эрүүл энхийн сахиусаа Цагаахан нөмрөгт ариухан биеэсээ Цайлган сэтгэлийн илчийг цацруулж Цаглашгүй буяны ерөөл хүчээрээ Цаг бусын үхлийг цаашлуулсан Эмч та энэрэл асралын бурхан Эмч та энгүй их буянтан Эмч та эрүүл энхийн сахиусаа Эмчлэн эдгээх эрдэм ухаанаараа Эрлэгийн элчтэй эрсэлдэн тэмцэж Амь биеийг минь авран адислаж Амьдын орчлонд жаргал эдлүүлсэн Эмч та энэрэл асралын бурхан Эмч та энгүй их буянтан Эмч та эрүүл энхийн сахиусаа...
МӨРГӨЛИЙН ЭГШИГ
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

МӨРГӨЛИЙН ЭГШИГ

Үг: Хамба лам Д.Нацагдорж Ая: Д.Лувсаншарав МӨРГӨЛИЙН ЭГШИГ Буман өнгөт лагшингаараа Бусдын тусыг бүтээгч Бурхан Манла таньдаа Биеийн нүглийг ариусган мөргөе мөргөе Үлэмж үнэн зарлигаараа Өвчин зовлонг арилгагч Өршөөлт Манла таньдаа Хэлний хилэнцийг ариусган залбиръя залбиръя Асрал энэрэлийн тааллаараа Амьтан бүгдийг аврагч Ачит Манла таньдаа Сэтгэлийн гэмийг ариусган наминчилъя наминчилъя Ид шидийн эрдмээрээ Эгэл биднийг гийгүүлсэн Итгэлт Манла таньдаа Энэ хойтоо даатган сүжиглэе сүжиглэе Буяныг бүтээх үйлсээрээ Бузар нүглийг арилган Буян хишгээ хайрлаж Бурханы адисыг хүртээж өршөө өршөө Энэ дууг хаа нэгтээ дуулж аялваас тэр газарт сайн сайхан бүхэн хурж, хотол чуулган дэлгэрэх болно. Дууг дуулсан хийгээд сонссон бүхний нүгэл хилэнц ариусаж, нас буян арвидаж, хийморь лүндаа дэлгэрч, са...
Уламжлалт эм, заслаар элэгний өвчинг эмчлэх бүрэн боломжтой
Манба Дацан эмнэлэг

Уламжлалт эм, заслаар элэгний өвчинг эмчлэх бүрэн боломжтой

Элэгний өвчинг УАУ-ы онолд идээунд эс шингэснээр тунгалаг цөв холилдон элгэнд тамир болж чадахгүй муу цус дэлгэрэх, хүчтэй хатуу явдал мөрийг хэтрүүлэн үйлдсэнээс болж үүсдэг. Халуун исгэлэн идээ унд болох архи, айраг, өөх тостой хоол хэтрүүлэн идэх, хүнд хүчир ажил хийх, халуун болон чийгтэй хүйтэн газар удаан хугацаагаар байх зэрэг явдал мөрийг үйлдэх нь элэгний өвчин үүсэх гол нөхцөл болно. Элгийг “Хатан эрхтэн” хэмээн нэрлэдэг. Хаан эрхтэн нь зүрх бөгөөд элэг нь зүрхийг цусаар тэтгэж байдаг тул хатан эрхтэн хэмээжээ. Энэхүү зүйрлэл нь элгийг эрүүл байлгах нь ямар чухал ач холбогдолтой вэ гэдгийг харуулж байна. УАУ-д элэгний үндсэн 18 өвчин байдаг гэж үздэг. Эдгээрээс 13 нь халуун өвчин, 5 нь хүйтэн төрлийн өвчин байх бөгөөд үүнийг дурдвал, Элэгний халуун 13-д: 1. Лэвганжай-Элэг дэлгэр...
Н.Сайнбуян: Таван цул, зургаан сав эрхтэний бүхий л мэдээллийг хэлнээс харж болдог
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Н.Сайнбуян: Таван цул, зургаан сав эрхтэний бүхий л мэдээллийг хэлнээс харж болдог

Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, УАУ-ы их эмч Н.Сайнбуянтай уламжлалт анагаах ухааны хэл оношилгооны талаар ярилцлаа. Тэрбээр Тайваний “Cheng Shiu” Их сургуульд “Монгол Хятадын Уламжлалт анагаах ухааны хэл оношилгооны харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэхүү судалгаандаа хэл оношилгооны автомат системийг ашигласнаараа Монголын анагаах ухааны салбарт нэгэн шинэ чиглэлийг бий болгоод байна. Та “Монгол Хятадын Уламжлалт анагаах ухааны хэл оношилгооны харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Яагаад энэ сэдвийг сонгох болов гэдгээс яриагаа эхлэе? Уламжлалт анагаах ухаанд харах, хүрэлцэх, асуух гэсэн оношилгооны үндсэн гурван арга байдаг. Үүний нэг болох харж оношлох аргад өвчтөний хэл, шээсийг чухалчлан үз...
Манба Дацан эмнэлэг, Талархал

Манба Дацан эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ дэлхийн жишигт хүрсэн

Баянгол дүүргийн өндөр настан Д.Хоролсүрэн Манба Дацан эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэн, энэхүү нийтлэлийг илгээснийг уламжилъя.  Би 2012 онд Япон улсын Токио хотод тархины мэс засалд орж, 7 хоног эмнэлэгт хэвтсэн юм. Шимузи хэмээх алдартай мэс засалч намайг зорьж ирсэн гадны хүн гэдэг утгаар тусгайлан хүлээн авч, төлөвлөгөөнөөс гадуур мэс заслын баг бүрдүүлэв. Энэ нь хүн хүнийхээ төлөө үзүүлсэн хүндэтгэл байлаа. Тэнд надад зориулж хийсэн нэр хаягтай хоол, эмийн үйлдвэрээс зориулж савласан эм өгч, хагалгааны дараа бүхэл бүтэн шинжилгээний баг ажиллаж, цаг тутамд цус, шээсний шинжилгээ авч, нойргүй хонож байгааг нь хараад үнэхээр бахдах сэтгэл төрж билээ. Үүн шиг бахдах, баярлах сэтгэлийг Манба Дацан эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэхдээ би дахин мэдэрлээ. Манба Дацан эмнэлгийн эмчи...
Г.Чойжамц: Уламжлалт анагаах ухаан нотолгоонд суурилсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Чойжамц: Уламжлалт анагаах ухаан нотолгоонд суурилсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, АУ-ы Доктор, Профессор Г.Чойжамцтай элэгний өвчлөлийн талаар ярилцлаа. -Манай улс элэгний В, С вирусын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигддэг, монголчуудын 70-80 хувь нь элэгний өвчтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Элэгний өвчлөл их байгаагийн шалтгаан юу вэ? -Манайд элэгний өвчлөл их байгаа нь хэд хэдэн том шалтгаантай. Нэгдүгээрт, нэг удаагийн тариур зүүний хэрэглээ хожуу нэвтэрсэн. 1960, 1670-аад он хүртэлх хугацаанд нэг тариураар олон хүнийг тарьж, дахин дахин хэрэглэж байсан. Энэ нь элэгний вирусын халдварт өвчинг нэгээс нөгөө хүнд дамжуулж тараах том шалтгаан болсон. Хоёр дахь шалтгаан бол манай монголчуудын архи, тамхи, хортой бодисын хэрэглээ өндөр байна. Элэг нь хүний бие махбодод орж ирсэн хорыг хоргүйжүүлж хамгаалдаг эрхтэн. Хүний би...
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Буруу хурьцлын нүглийг цээрлье

Бэлгийн хүрд Хүний бие махбодод үр хүүхэд, удам угсааг арвидуулан үйлддэг 500 цусан судас, хийн судас, мэдрэлийн цагаан судас “Бэлгийн хүрд”-нд төвлөрөн, үйл ажиллагаагаа явуулна. “Ум судас” буюу хийн гол судас нь толгойн оройгоос бэлгэ эрхтэний үзүүр хүртэл тогтож, түүнээс олон судас салбарлан биеийн эд, эрхтэн бүгдэд салбарладаг бөгөөд энэхүү хийн судас нь бэлгийн хүрдтэй салшгүй холбоотой. Бэлгийн үйлийг зохистой үйлдвээс хийн гүйдлийг тэгшигтгэх, тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах, сэтгэл санааг төвшитгөх зэрэг ач холбогдолтой. Уламжлалт анагаах ухаанд эхнэр нь өвдөхөд нөхрийнх судсыг, нөхөр нь өвдөхөд эхнэрийнх нь судсыг шинжлэн өвчний явц, тавилан зэргийг тодорхойлох ёс байдаг нь эхнэр, нөхрийн хооронд ихээхэн харилцан нөлөөлөл байдгийн илрэл юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондо...
“Эмнэлгийн нөхцөлд амь тэнссэн үед үзүүлэх яаралтай тусламж” сэдэвт кредит цагийн сургалт
Зарлал, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

“Эмнэлгийн нөхцөлд амь тэнссэн үед үзүүлэх яаралтай тусламж” сэдэвт кредит цагийн сургалт

"Эмнэлгийн нөхцөлд амь тэнссэн үед үзүүлэх яаралтай тусламж" сэдвээр кредит цагийн сургалт явагдана. Хэзээ: 2016.10.23-нд  10.00- 15.00 цагийн хооронд ОМИС-ийн хичээлийн танхимд болно. Зохион байгуулагч: ОМИС-ийн ТДСА, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг.
Сэтгэл гутралаас ангижръя!
Манба Дацан эмнэлэг

Сэтгэл гутралаас ангижръя!

Сэтгэл гутралаас болж ажил, амьдралын идэвхи буурах, гэр бүл нийгмийн харилцаанд зөв бус үйлдлүүд гарах, тэр нь даамжирснаар сэтгэцийн эмгэг хэлбэрт шилжиж галзуурах, амиа хорлох зэрэг маш олон сөрөг үр дагавар авчирч байна. Өөрийгөө болон бусдыг сэтгэл гутралаас гаргахад хүний амьдралын жам ёс, зовлон жаргалын мөн чанарыг сайтар ойлгуулах нь чухал. Аливаа юмс үзэгдлийг тунгалаг тодорхой оюун ухаанаар шинжин таньж, энэрэл асралын сэтгэлээр амар амгаланг эдэлье. Цог төгөлдөр дөрвөн үндсийн “Увдисын үндэс”-д: “Сэтгэл энэлснээс болсонд номын оргил хийгээд мөнх бус тэргүүтэн шалтгаан үрийг номлоно. Эд хөрөнгө тэргүүтэнг хүссэнд эд өгнө. Аль алинд нь яруу үг сонсгож, сэтгэл баясгах нөхрөөр сэтгэлийг нь засах хэрэгтэй.”хэмээжээ. “Зонпран”-д:  “Гасланд энэлсэнд ном номло хэмээсэн байдаг. Номоор а...