Манба Дацан эмнэлэг

Өвчин гэж юу вэ?
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Өвчин гэж юу вэ?

Өвчин гэж юу вэ? Өвчин гэдэг үгийг монгол бичгээр эвдчин гэж бичдэг. Эрүүл биеийг эвдэж байгаа үйлийн эзнийг өвчин гэнэ. Европ болон уламжлалт анагаах ухаанд өвчний шалтгаан гэж эрс ондоо ойлголт байдаг. Жишээ нь тамхи уушигны  хавдарын 50%-ийн, архи элэгний өвчний 20%-ийн шалтгаан болно ч гэдэг юмуу.  Гэтэл уламжлалт анагаах ухаанд эдгээрийг өвчний нөхцөлд авч үзээд харин өвчний шалтгааныг холын, ойрын гэж хоёр ангилж үздэг. Ойрын шалтгаан нь ерөөсөө тэр хүн уушигтай учраас л уушигны өвчний шалтгаан болж байгаа юм.  Тэр хүн уушиггүй байсан бол уушигны өвчин тусахгүй гэсэн үг. Элэгтэй байна гэдэг элэгний өвчний шалтгаан. УАУ-д өвчний холын шалтгааныг мариг гэдэг. Өвөрмонголчууд түүнийг сэтгэл гэж буулгадаг. Энэ нь ухаангүй гэсэн үг.  Сэтгэл гэдэг бие, хэл хоёрын эзэн.  Сэтгэл ямар байна, б...
Герман, Солонгос, Хятадад эмчлэгдэж чадаагүй хүүг Манба Дацан эмнэлгийн эмч нар эдгээжээ
Манба Дацан эмнэлэг

Герман, Солонгос, Хятадад эмчлэгдэж чадаагүй хүүг Манба Дацан эмнэлгийн эмч нар эдгээжээ

Төрөхийн хүндрэлээс болж татаж унадаг, хамрын хөндий, хоолойн өвчнөө Герман, Солонгос, Хятадад очиж эмчлүүлсэн ч үр дүнгүй байсан таван настай хүү Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж эдгэрсэн юм. Түүний эмээтэй хүүгийн  өвчний талаар ярилцлаа. Таны зээ хүү  Манба Дацан эмнэлэгт ямар оноштой ирж үзүүлж байсан бэ? Миний хүү зургаан настай. Хүүгийн маань хоолой гурван сартайгаас эхэлж өвдсөн. Дөрвөн настайдаа Солонгост очиж хоолойн махаа авахуулсан юм. Тэгэхэд учиргүй боочих гээд байдаг нь арай дээрдсэн ч хоолой нь өвдсөн хэвээр байлаа. Хоолой нь өвдөхөөр хүүхэн хэлэндээ тулаад идээлээд ирдэг болохоор антибиотик хийлгэхээс өөр аргагүй байдаг. Өвдөхөөрөө амьсгал нь бачуурч, хоолой хамар нармайгаа татаад их зовно. Жаахан халуурвал бүх бие нь татаж сандаргана. Таван жилийн турш европ эм тариа хэрэглэс...
Цэвэршилтийн хам шинж илэрсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөмж
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Цэвэршилтийн хам шинж илэрсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөмж

Цэвэршилт гэдэг нь эмэгтэйчүүдийн насны онцлогтой холбоотой өндгөвчний үйл  ажиллагаа буурсаны суурин дээр илрэх бие махбодийн ерөнхий болон нөхөн үржихүйн тогтолцооны эрхтнүүдийн үйл ажиллагааны ба бүтцийн өөрчлөлт юм. Зарим тохиолдолд эмэгтэйчүүдэд цэвэршилтийн үеийн өөрчлөлтүүд эмгэг байдлаар илрэхийг цэвэршилтийн хам шинж гэнэ. Цэвэршилтийн хам шинжид нас, удамшил, яс үндэс, зан заншил, амьдралын хэв маяг, хорт зуршил, буруу зан үйл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Цэвэршилтийн хам шинжтэй эмэгтэйчүүдийн 92 %- д нь халуу оргиж, хөөрөх  хам шинж илэрдэг бөгөөд ялангуяа ахимаг насны эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог  байна. “Цэвэршилтийн хам шинж илэрсэн үйлчлүүлэгчдэд үзүүлэх асаргаа, сувилгааны үндсэн зарчим” –ийн талаарх мэдлэг нь зөвхөн тухайн насны эмэгтэйчүүдэд төдийгүй тэдний...
Түүхий болон боловсруулсан махан хүнс хорт хавдар үүсгэдэг
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Түүхий болон боловсруулсан махан хүнс хорт хавдар үүсгэдэг

ДЭМБ-аас мэдээлж байна Боловсруулсан мах гэж юу бэ? Энэ нь амт болон хадгалалтын хугацааг нэмэгдүүлэх зорилгоор давсалж, хатааж, исгэж, утаж болон бусад төрлийн боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн юм. Дийлэнх боловсруулсан махан бүтээгдэхүүн нь гахай эсвэл үхрийн мах агуулсан байх  хэдий ч мөн бусад төрлийн мах болох шувуу, дотор гэдэс, цус болон бусад дайвар бүтээгдэхүүн зэргийг багтаасан байдаг.  Боловсруулсан бүтээгдэхүүнд хот дог  (hot dog), хиам, зайдас, үхрийн лаазалсан мах, борцолсон мах, махан бэлдэцүүд орно. Олон Улсын Зөвлөх Хороо нь түүхий болон боловсруулсан махан бүтээгдэхүүний судалгаа хийж, хэд хэдэн хавдрын үүсэх шалтгаан нь уг хүнс болохыг тогтоожээ. Хэдийгээр махны хорт хавдар үүсгэх эрсдэл нь бага хэдий ч, дэлхий нийтийн бага болон дунд түвшний орлоготой улс орнуудын хүнс...
Манба Дацан эмнэлэг, Талархал

Манба Дацан эмнэлэгт эмчлүүлээд цөс, бөөрний чулуу хайлж, зүрхний хүнд өвчнөөс ангижирсан

МУ-ын Хүний гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржоор хоёр жил орчим эмчлүүлэн цөс, бөөрний чулуу нь хайлж, түрүү булчирхайн шохойжилт эдгэрч, зүрх хаагдах аюулт өвчнөөс аврагдсан Д.Лувсанцэрэн гуайн яриаг хүргэж байна. Хувь хүний хариуцлага өндөртэй нэгэн болохыг эмчилгээний үр дүн нь баталж байсан юм. “Эмчид бүхнээ даатгаад байж болохгүй. Эдгэрэхийн тулд идэвхи санаачлагатай байж, өөртэйгөө ажиллах ёстой” гэсэн зарчимч хандлага илааршихад нь ихээхэн нөлөөлжээ. Зүрхний хүнд өвчнөөс аврагдлаа Миний бие Д.Нацагдорж хамба ламаар эмчлүүлж илааршаад баярлаж талархан сууна. Олон мянган жилийн турш нотлогдож шалгарсан уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэн эдгэрсэн хүмүүсийн нэг нь би билээ. Заавал мэс засал хийлгэх шаардлагагүйгээр өвчнийг эмчлэн эдгээж болдог юм байна. Би 2013 оны 7-р сард  гэнэт х...
Манба Дацан эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг Тува Улсад урьж ажиллуулна
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Манба Дацан эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг Тува Улсад урьж ажиллуулна

-Монголын уламжлалт анагаах ухааныг Тува Улсад нэвтрүүлэх талаар хэлэлцлээ- Бүгд Найрамдах Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Кудер Кенденович тэргүүтэй Тува Улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, албаны хүмүүс МУЭСТөв Манба Дацантай хамтран ажиллах зорилгоор энэ сарын 23-26-ны хооронд ажлын айлчлал хийж байна. Тува Улс нь уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд Тува Улсын эмнэлгүүдэд уламжлалт анагаах ухааны кабинет нээн ажиллуулахыг зорьж байгаа аж. Тиймээс Манба Дацан төвөөс тусламж дэмжлэг авах, Тувагийн эмнэлгүүдэд монгол эмч нарыг ажиллуулах асуудлыг энэ удаагийн айлчлалаар хэлэлцэж, хоёр тал хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа. Энэ талаар Бүгд Найрамдах Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Кудер Кенденович “Манай Тува Улсад улам...
“Уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвтэй онол практикийн хурал болно
Зарлал, Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

“Уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвтэй онол практикийн хурал болно

Эрхэм хүндэт профессор багш, оюутан залуус та бүхнийг “Уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвтэй онол практикийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Оточ Манрамба Их сургууль Түвдийн эрдэмтэн багш нартай хамтран зохион байгуулж буй тус хурал 11 сарын 25-ны 14:00 цагт ОМИС-ийн 8 давхарын лекцийн танхимд болно. Тус онол практикийн хуралд Манба Дацан төвийн Ерөнхийлөгч Д.Нацагдорж,  Түвдийн Мэнзиханы Их Сургуулийн Ерөнхийлөгч, Доктор, Профессор Нямаацэрэн, Мэнзихан институтийн Дэд ерөнхийлөгч, Доктор, Профессор Юмба нар болон Оточ Манрамба Их сургуулийн эрдэмтэн багш нар оролцож, уламжлалт анагаах ухааны хөгжил болон цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэн санал бодлоо солилцох юм. Энэхүү онол практикийн хуралтай холбогдолтой дэлгэрэнгүй мэдээлэл ав...
Тан эмийг уух ёс
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Тан эмийг уух ёс

Уламжлалт анагаах ухаанд тан, талх, үрэл, зуурмал, тосон эм гэх мэт олон төрлийн эмийн хэлбэрүүд бий. Эдгээрээс тан эмийг түргэн явцтай, хурц хэлбэрийн өвчний үед хэрэглэхэд илүү тохиромжтой бөгөөд өвчнийг боловсруулж, хурааж, амирлуулах үйлдэлтэй. Өвчний хэлбэр, явцаас хамааран маш олон төрлийн тан эмийг хэрэглэх боловч тэдгээрийг дотор нь дан болон давхар найрлагат тан гэж ерөнхийд нь хувааж болно. Дан найрлагат танг тухайлсан нэг өвчинд, олон найрлагат танг хий, шар, бадганы гэм хавсарсан, хурсан өвчний үед хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тан эм нь бусдаасаа илүү бүдүүн ширхэгтэй, буцалгаж уухад зориулагдсан байх бөгөөд нүдсэн эмийн түүхий эдүүдийг тусгай жорын дагуу найруулан бэлтгэдэг уламжлалт эм юм. Танг усанд, сүүнд, архинд зэрэг олон төрлөөр буцалгаж хэрэглэх боловч ихэвчлэн усанд бу...
Эрүүл аж төрөхөд бэлгийн үйл чухал нөлөөтэй
Манба Дацан эмнэлэг

Эрүүл аж төрөхөд бэлгийн үйл чухал нөлөөтэй

Хүний бие махбодод үр хүүхэд, удам угсааг арвидуулан үйлддэг 500 цусан судас, хийн судас, мэдрэлийн цагаан судас “Бэлгийн хүрд”-нд төвлөрөн, үйл ажиллагаагаа явуулдаг. “Ум судас” буюу хийн гол судас нь толгойн оройгоос бэлгэ эрхтэний үзүүр хүртэл тогтож, түүнээс олон судас салбарлан биеийн эд, эрхтэн бүгдэд салбарладаг бөгөөд энэхүү хийн судас нь бэлгийн хүрдтэй салшгүй холбоотой. Бэлгийн үйлийг зохистой үйлдвээс хийн гүйдлийг тэгшитгэх, тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах, сэтгэл санааг төвшитгөх зэрэг ач холбогдолтой. Уламжлалт анагаах ухаанд эхнэр нь өвдөхөд нөхрийнх нь судсыг, нөхөр нь өвдөхөд эхнэрийнх нь судсыг шинжлэн өвчний явц, тавилан зэргийг тодорхойлох ёс байдаг нь эхнэр, нөхрийн хооронд ихээхэн харилцан нөлөөлөл байдгийн илрэл юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо бэлгийн...
Ц.Тэмүүлэн: Бөөрний өвчинд уламжлалт эмчилгээ маш үр дүнтэй байна
Манба Дацан эмнэлэг

Ц.Тэмүүлэн: Бөөрний өвчинд уламжлалт эмчилгээ маш үр дүнтэй байна

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан бөөрний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, бөөрний өвчтэй хүн ямар идээ унд, явдал мөрийг сахих талаар Манба Дацан эмнэлгийн УАУ-ы их эмч Ц.Тэмүүлэнтэй ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд бөөрний өвчинг хэрхэн авч үздэг вэ. Юунаас шалтгаалж бөөр өвчилдөг юм бол? -Уламжлалт анагаах ухаанд бөөрний өвчинг 8 ангилдаг. Бөөр нь усан махбодтой доод биед оршдог хүний биеийн усны үйл ажиллагааг зохицуулдаг эрхтэн юм. Тиймээс мөн чанартай нь зохицсон үйлдлүүдийг хийвэл бөөр хямрах магадлал ихтэй. Өөрөөр хэлбэл шимгүй идээ унд идэх, хүйтэн газар удаан байх, доороосоо хэт их даарах гэх мэтчилэн хүйтэн, хийн болон усан махбодтой зохицсон үйлдлүүдийг хийвэл амархан өвчилнө гэсэн үг. -Тэгвэл бөөрний өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ? -Бөөрний өвчнөөс...