Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь
Уламжлалт анагаах ухааны сударт: “Цөвийн цагт амьтны үйл доройтсоноор халдварт нянгийн өвчин ихэд дэлгэрэх бөгөөд Замбуу тивийн дөрөвний нэг нь хоосрох болно. Тэр цагт өөрийгөө болон бусдыг хамгаалж сэргийлэх нь чухал” хэмээн айлджээ.
Халдварт нянгийн өвчний шалтгаан нөхцөл:
-Цаг улирлын нөхцөл: Өвөл, зун, намар, хаврын дөрвөн улирлын махбод илүүдэж, дутуудаж, бу-руудах
-Адын нөхцөл: Хүмүүс нийт олноороо гол, мөрөн, далайн ус бохирдуулах, газар шороо ухах зэрэг үйлээр байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах. Элдэв муу үзлийн улмаас өөр хоорондоо тэрсэлдэж биесээ хөнөөх, тэрсэлдэн тэмцэлдэх, тангараг санваараа зөрчих, эгэл ардууд ёс суртахуунаа алдах зэрэг муу үзлийн цөв ихэд дэлгэрэх. Мөн элдэв янзын бохир муу зүйл шатааж муу хиншүү хярвас тавих, улай хийж амьтны амь таслан мах цусны бузар ...