Манба Дацан эмнэлэг

О.Анужин: Манба Дацан эмнэлгийн эмч нар өвчтөнүүдийнхээ төлөө залбирч байгаа нь бахархалтай санагдсан
Манба Дацан эмнэлэг

О.Анужин: Манба Дацан эмнэлгийн эмч нар өвчтөнүүдийнхээ төлөө залбирч байгаа нь бахархалтай санагдсан

  Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Балетын гоцлооч О.Анужинтай ярилцлаа. -Балетчин хүн гоё сайхан байхаас гадна эрүүл чийрэг байх хэрэгтэй болов уу. Та эрүүл мэнддээ яаж анхаардаг вэ? -Тэгэлгүй яахав, эрүүл, эрч хүчтэй байх нь хамгийн чухал. Балетчид бид байнгын бэлтгэл сургуулилттай байдаг учраас булчин шөрмөс их чангардаг, ядарч сульддаг, бие сэтгэлийн ачаалалтай ажилладаг. Дээрээс нь хоолны дэглэм барих шаардлагатай болдог. Тайз, бэлтгэлийн заал хүйтэн байдгаас доороосоо их даардаг гээд өвдөх шалтгаан олон л доо. Тиймээс бие, сэтгэлийн хувьд эрүүл байхын тулд би уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж, уламжлалт эм, эмчилгээг хэрэглэж байгаа. Уламжлалт анагаах ухааны Манба Дацан эмнэлгийнхэн намайг эрүүл, амар амгалан байхад тусалдаг. Би Манба Дацан эмнэлэгт хэвтээд бариа засал, и...
Б.Болорчимэг:  Хеликобактерт уламжлалт эмчилгээ үр дүнтэй байна
Манба Дацан эмнэлэг

Б.Болорчимэг: Хеликобактерт уламжлалт эмчилгээ үр дүнтэй байна

Ходоодны хавдар нь удамшил, орчин, хооллолтын хэв маяг, нас, хvйс, цусны бvлэг, ходоодны шархлаа гэх мэт олон зүйлээс нөлөөлж үүсч байгаа ч ходоодны хорт хавдар нь хеликобактертай нягт холбоотой гэдгийг эрдэмтэд баталсан. Тиймээс ходоодон дахь хеликобактераа устгаж чадвал хорт хавдраас сэргийлж чадна. Тодруулбал, 30 нас хүртлээ хеликобактераа устгаж чадвал ходоодны хорт хавдараас 100 хувь сэргийлж чадна. 40 нас хүртлээ устгаж чадвал эрчүүд 93 хувь, эмэгтэйчүүд 98 хувь, 50 нас хүртлээ устгаж чадвал эрчүүд 76, эмэгтэйчүүд 92 хувь, 60-аад насандаа устгавал эрчүүд 50 хувь, эмэгтэйчүүд 84 хувь сэргийлж чадна гэсэн үзүүлэлт байдаг талаар Харвард, Масачусетийн Технологийн Институтын шинжлэх ухаан технологийн хамтарсан хөтөлбөрт биотехнологийн судалгаа хийдэг доктор Б.Батзаяа олон нийтийн сүлжээнд...
Өдрийн цагт ходоодны шингээх чадвар бадардаг тул сайн идэх хэрэгтэй
Манба Дацан эмнэлэг

Өдрийн цагт ходоодны шингээх чадвар бадардаг тул сайн идэх хэрэгтэй

Уламжлалт анагаах ухаанд идээ, ундааг өвчлөх болон эрүүл байхын суурь гэдэг бөгөөд өвчилсөн хойно ч анагаах 4 ерөндгийн нэг гэж үздэг. Өргөн хэрэглээний хоол хүнсээ цаг улиралтай тохируулан хэрэглэх нь маш чухал төдийгүй таны эрүүл амьдрах зайлшгүй нэгэн нөхцөл болно. Өглөө хоосон байж огт болохгүй, өглөөнийхөө цайг заавал уух хэрэгтэй. Өдрийн хоолоо тохируулан идээд оройн цагаар маш бага бөгөөд шингэхдээ хялбар зүйл идэх хэрэгтэй. Учир нь өглөө сайн идэхгүй бол урд өдөр нь амраад хоолоо шингээсэн ходоод хоосон ажиллаж, таны биед сөргөөр нөлөөлнө. Өдрийн цагт хүний ходоодны шингээх чадвар буюу галын илч хамгийн их бадардаг тул сайн идэх хэрэгтэй. Харин оройн цагаар ходоодонд хоол шингэх чадвар нь эрс буурсан байдаг учраас аль болох бага хэмжээгээр, шингэхэд амархан хоол идвэл зохино. Нэг у...
Г.Одонцэцэг: Сайн эмч судас оношлогооны тусламжтайгаар бүхий л өвчинг оношлох боломжтой
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Г.Одонцэцэг: Сайн эмч судас оношлогооны тусламжтайгаар бүхий л өвчинг оношлох боломжтой

“Манба Дацан” эмнэлгийн зөвлөх, УАУ-ы их эмч Г.Одонцэцэгийг урьж ярилцлаа. Тэрбээр Монголын уламжлалт анагаах ухааны ууган сургууль болох “Оточ Манрамба” дээд сургуулийн анхны төгсөгчдийн нэг бөгөөд УАУ-ы хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж буй хүмүүсийн нэг юм. -Уламжлалт анагаах ухаанаар зөвхөн хөгшин настай, архаг хууч өвчтэй хүмүүс л эмчлүүлдэг гэсэн буруу ойлголттой, энэ анагаах ухааны жинхэнэ мөн чанарыг ойлгоогүй хүмүүс олон байгаа нь ажиглагддаг. Тиймээс ярилцлагынхаа эхэнд уламжлалт анагаах ухааны онцлог, мөн чанарын тухай ярихгүй юу? -Уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн түүхтэй. Энэ нь ардын, домын анагаах ухаанаас маш их ялгаатай. Уламжлалт анагаах ухаан нь өөрийн гэсэн зүй тогтолтой, учир шалтгаан, нотолгоонд үндэслэсэн онолтойгоороо онцлог бөгөөд үүгээрээ ар...
Хоолоо сойх нь үс хуурайшиж, унах шалтгаан болно
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Хоолоо сойх нь үс хуурайшиж, унах шалтгаан болно

Үс хуурайшиж, унах нь олон шалтгаантай. Шар ус, бадгана өвчин, биеийн тамир багадсантай холбоотойгоор үс унахаас гадна үсний угийн өөрчлөлтөөс үүдэж үс унана. Хамгийн гол шалтгаан нь элэгний өөрчлөлт байдаг. Ер нь дотоод эрхтэний өвчлөлөөс шалтгаалж үс унах бөгөөд исгэлэн амттай, халуун ногоотой хоол идэх нь элэгний халууныг үүсгэдэг байна. Мөн сүүлийн үед хүмүүс хоолоо сойх болсон нь үс уналтын нэг шалтгаан болж буй. Ялангуяа бага насны хүүхдүүд хоолоо сойх нь тэдний үс хуурайшиж, унах гол нөхцөл болж байна. Бага насны хүүхдүүд ид боловсорч байх үедээ хоолоо сойсноор хэрэгцээт эрдэс бодисоо авч чадахаа болино. Ийнхүү ходоодонд шим тэжээлийг өгөхгүй байснаас шалтгаалан биеийн тамир доройтож, үс, хумс, арьсны өнгө алдагдаж эхэлдэг байна. Тиймээс үсийг эрүүл байлгая гэвэл зөв хооллох шаардл...
“Савны хавдраа эмчлүүлэхээр Манба Дацан эмнэлгийг зорьж ирсэн”
Манба Дацан эмнэлэг, Талархал

“Савны хавдраа эмчлүүлэхээр Манба Дацан эмнэлгийг зорьж ирсэн”

Эмчлүүлэгч Д.Оюунтуяа ходоодны шархтай, өндгөвчний уйланхай, миом зэрэг олон хавсарсан өвчинтэй бөгөөд удаан хугацааны туршид эм уужээ. Гэвч эмчилгээ нь тус бололгүй бүр ч дордон ходоодны мөөгөнцөртэй болж, хеликобактер болон бусад шинжилгээнүүдийн хариу муу гарсан байна. Хэдий мөөгөнцрөөс хамгаалах эм ууж байсан ч дотор эрхтнийг нь хамгаалж чадаагүйгээс сүүлдээ антибиотик ч уух боломжгүй болжээ. Тиймээс арга ядахдаа уламжлалт эмнэлэгт үзүүлж, тан уугаад үзье гээд Манба Дацан эмнэлэгт хандсан байна. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Үнэндээ би уламжлалт анагаах ухааны талаар ямар ч ойлголтгүй, уламжлалт эм, эмчилгээг зөвхөн настай хүмүүс л хэрэглэдэг гэж бодож байлаа. Тиймээс ч цаг алдан, антибиотик уух боломжгүй болсон учраас тан уухаас өөр аргагүй болоод ирсэн. Гэтэл уламжлалт анагаах ухааны ...
Савны хоргүй хавдрыг мэсгүйгээр эмчлэх боломж бий
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Савны хоргүй хавдрыг мэсгүйгээр эмчлэх боломж бий

Дэлхий нийтээр хортой, хоргүй хавдар өвчний тархалт улам нэмэгдсээр эмч судлаачид тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх боловсронгуй эмчилгээний арга зарчмыг эрэлхийлсээр төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна. Хавдар өвчин нь цуснаас өгсүүлээд биеийн аль ч эд эрхтэнд бий болж болох бөгөөд үүсгэгч шалтгаан нь ч тийм тодорхой бус юм. Орчин үеийн анагаах ухаанд эмийн, химийн, цөмийн шарлага, мэс ажилбар гээд хавдар өвчнийг эмчлэх олон арга байдаг ч төдийлөн төгс үр дүнд хүрдэггүйг хүн бүр мэднэ. Тэгвэл хортой хоргүй хавдар гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Уламжлалт анагаах ухаанд ч хортой хоргүй хавдрыг ангилан салгаж хоёр өөр нэршлээр нэрлэдэг. Тухайлбал, хоргүй хавдар буюу миомыг уламжлалт анагаах ухаанд бэтэг өвчний ангилал зүйд хамруулан үздэг бол хортой хавдрыг чингаа /брай/ гэсэн нэршл...
Дэвтээлэг засал нь биеийн тамир тэнхээг тэтгэж, хийг дарах тустай
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Дэвтээлэг засал нь биеийн тамир тэнхээг тэтгэж, хийг дарах тустай

Дэвтээлэг засал гэдэг нь биеийн гадна талаас байгаль, амьтан, ургамлын гаралтай зүйлээр ороох, түрхэх, утах зэргээр хэрэглэдэг заслыг хэлэх бөгөөд хэлбэрээр нь рашаан дэвтээлэг, боох дэвтээлэг, сэвсэн дэвтээлэг гэж 3 ангилдаг. Дэвтээлэг нь эмт бодисын үйлчлэлээр бодисын солилцоог сайжруулж, биеийг шимжүүлэн, тунгалгийн эргэлт, хий, цусны гүйдлийг сайжруулж, үе мөч, булчин шөрмөсийг сулруулан, хавдарыг хариулж, шар ус, мах ясанд шар ус шунах, эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, булчин, ясны шар усны эмгэг, үений үрэвсэл, захын мэдрэлийн эмгэг, зэрэг хий шар усны гэм зонхилсон өвчний үед хэрэглэнэ. Харин халдварт өвчин, хямарсан, дэлгэрсэн халуун, усан хаван, эс шингэсэн өвчин, амьсгал, зүрхний шигдээс, зүрх судас, элэг, бөөрний дутагдал, цусны даралт ихдэх өвчний II-III үе, хорт хавдар, цус...
Б.Чойном: Хаван өвчинг эрт үед нь эмчлүүлэх шаардлагатай
Манба Дацан эмнэлэг

Б.Чойном: Хаван өвчинг эрт үед нь эмчлүүлэх шаардлагатай

Хаван өвчний талаар Манба Дацан эмнэлгийн их эмч Б.Чойномтой ярилцлаа. -Хаван өвчин юунаас шалтгаалж үүсдэг вэ? -Дүр эс хувирсан буюу хэвийн хэмжээндээ байгаа хий, шар, бадганы тэнцвэр алдагдсанаар өвчин үүсдэг. Тэнцвэр алдагдуулах дөрвөн хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт, идээ унд буюу хүний юу идэж ууж байгаагаас шалтгаалж өвчин үүснэ. Хоёрдугаарт, явдал мөр буюу хувцаслалт, эрсдэлтэй газраар явах, модонд авирах зэрэг эрсдэлтэй үйл хийх, ажлын нөх-цөл байдал, амьдралын хэв маяг орно. Хаван өвчин нь хүйтэн өвчин учраас хүйтэн сэрүүнийг хэтрүүлэх нь өвчлөх гол шалтгаан болно. Гуравдугаарт, улирал буюу гадна орондоо зохицоогүй үйл хийх. Тухайлбал, өвөл дулаан хувцас өмсөх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, үйлийн үр юм. Бүх өвчин үйлийн үртэй холбоотой. Өмнө насны үйлийн үрээр элдэв хорт хавдар, эдгэрэлт...
Галын илч буурснаар олон өвчин үүснэ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Галын илч буурснаар олон өвчин үүснэ

Урт наслах, эрүүл байх нь хүний ходоодны шингээх чадвар буюу галын илчтэй холбоотой гэж үздэг. Идээ унд эхлээд ялзлагч бадганаар ялзлагдаж, шингээгч шараар шингээгдэн, гал тэгшитгэгч хийгээр тунгалаг цөвд ялгардаг бөгөөд ингэснээр дотор таван махбод төлжинө хэмээн галын илчийн талаар уламжлалт анагаах ухааны ном зохиолуудад бичсэн байдаг. Хүний идсэн идээ унд бүр таван махбодын мөн чанартай. Тиймээс шороо тэргүүтэй таван махбод төгөлдөр идээгээр биеийн таван махбод тэжээгддэг юм. Өвчин /хий, шар, бадган/, долоон тамир / идээний тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал/ гурван хир /өтгөн, шингэн, хөлс/ арвидаж, барагдаж, хямарснаар өвчин үүсэх эсэх нь галын илчтэй холбоотой байдаг. Тиймээс галын илч чухал юм. Галын илч буюу ходоодны шингээх чадвар сайн байвал өвчин эмгэггүй, амьдралын идэв...