Манба Дацан эмнэлэг

Доктор Стипан Клүүс Ази тив дэх уламжлалт анагаах ухааны хөгжлийн талаар лекц уншлаа
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Доктор Стипан Клүүс Ази тив дэх уламжлалт анагаах ухааны хөгжлийн талаар лекц уншлаа

Австрийн Шинжлэх ухааны академийн "RATIMED" төслийн удирдагч, доктор Стипан Клүүс Оточ Манрамба Их сургуулийн багш, оюутнуудтай уулзаж, төслийнхөө талаар болон “Орчин үеийн Ази тив дэх анагаах ухаан: Уламжлалт анагаах ухаанаас бүтээлч, дэвшилтэт үйлдвэрлэл рүү орохуй” сэдэвт лекц уншлаа. Доктор Стипан Клүүс монголд хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд анх 2014 онд төслийнхөө хүрээнд монголын уламжлалт анагаах ухааны талаар мэдээлэл цуглуулахаар ирсэн байна. Ази тив дэх уламжлалт анагаах ухааны ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилготой "RATIMED" төсөл нь Хятад, Энэтхэг, Монгол, Бутан, Непалыг хамарсан анагаах ухааны томоохон үйлдвэрлэлийн талаар судалдаг. Түвд, Монгол, Энэтхэг, Бутан зэрэг орнуудын эмийн үйлдвэрлэл, хөгжил нь ижил төстэй байгаа бол Хятад улсын хувьд эмийн үйлдвэрлэл нь үср...
Судсаар оношлуулахын өмнө идээ унд, явдал мөрийн бэлтгэлийг хангасан байх ёстой
Манба Дацан эмнэлэг

Судсаар оношлуулахын өмнө идээ унд, явдал мөрийн бэлтгэлийг хангасан байх ёстой

Судсаар оношлуулахын өмнөх бэлтгэл Судсаар шинжлэхийн өмнөх өдрөөс өвчтэй, эрүүл хэн боловч идээ унд, явдал мөрийн дэглэм сахиж, бэлтгэл хангасан байна. Гайхамшигт долоон судсыг шинжлүүлэх бол 3-7 хоногийн өмнөөс идээ, унд, явдал мөрийн бэлтгэл хангаж, хий, шар, бадган тэргүүтэй өвчний суурийг шинээр хямруулах идээ ундыг тэвчиж, сэрүүн бүлээн нь тохирсон идээ ундыг хэрэглэх бөгөөд хэт цатгалан юмуу эсвэл хэт өлсгөлөн байж болохгүй. Мах, архи зэрэг хэт илчлэг шимтэйг идэж уух, гал наранд хэт халах, биеийн хүчний хүнд хүчир ажил хийх, ялзарсан иссэн ногоо гэх мэт халуун шарыг хямруулах идээ унд, явдал мөрийг цээрлэнэ. Өтгөн цай, ямаа, гахайны мах гэх мэт их сэрүүн идээ зэрэг хүйтэн бадганыг хямруулах идээ унд, явдал мөрийг цээрлэнэ. Бэлгийн үйл хийх, ажил үйлээр нойр таслах, ихэд ярих, гасл...
Арьсны өвчинд түрхлэг засал тустай
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Арьсны өвчинд түрхлэг засал тустай

Байгаль, амьтан, ургамлын гаралтай тос болон бусад эмийн түүхий эдийн зуурмалаар бие махбодод арьсаар дамжуулан хийх заслыг түрхлэг засал гэнэ. Аливаа эрхтэний үйл ажиллагааг сайжруулах, нүд бүрэлзэх, нойр сэрвэлзэх зэрэг хийн өвчинд тосон түрхлэгийг хэрэглэх бөгөөд арьсны жижиг гөвдрүү, маажуур, алаг мариа, үхэр нясуу зэрэг шар усны гаралтай арьсны өвчнүүдэд зуурмал түрхдэг. Харин хоол унд шингэхгүй, хэхрүүлэх, эрдэнийн хор, усан хаван болон бадган борын өвчний үед тосон түрхлэг, зуурмалыг хэрэглэж болохгүй. Амьтан болон ургамлын гаралтай тоснуудыг өвчинд нь тохируулж хэрэглэнэ. Тухайлбал, шимийн тосыг шинээр нь идвэл шарын халууныг арилгана. Шар тос нь оюуныг хурцатгаж, биеийн илчийг үүсгэж, насыг уртасгадаг. Ухаан алдаж унах, мартах зэрэг өвчний үед шар тосыг хэрэглэх нь тустай бөгөөд я...
Б.Батчимэг: Буянтай эмчийн өвчтөн хурдан эдгэрдэг гэж багш минь хэлдэг
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Б.Батчимэг: Буянтай эмчийн өвчтөн хурдан эдгэрдэг гэж багш минь хэлдэг

Оточ Манрамба Их сургуулийн уламжлалт анагаах ухааны их эмчийн 6-р курсын оюутан Б.Батчимэгтэй ярилцлаа. -Яагаад уламжлалт анагаах ухааны эмч болохоор шийдэв. Энэ талаар эхэлж ярья? -Би багаасаа эмч болохыг хүсдэг байсан. Эмээ маань их шүтлэгтэй, орой болгон долоон бурхан одондоо сүү өргөдөг. Би эмээгээ дагаж гараад л сүү өргөж, намайг уламжлалтын эмч болгож өгөөч гэж залбирдаг байсан. Арван жилд байхад хамаатны ах маань намайг Эрдэнэтийн Төмөр замын эмнэлгийн их эмч Г.Мядагмаа гэж хүнтэй танилцуулж байсан юм. Г.Мядагмаа эмчийг би багшаа гэж хүндэлдэг. Европ анагаах ухааны эмч мэргэжилтэй ч уламжлалт анагаах ухааныг ихэд сонирхож судалдаг хүн. Одоо багш минь тэтгэвэртээ гарчихсан, уламжлалт анагаахыг бие даан судалж байгаа. Уламжлалтын эмч болоход минь багш минь нөлөөлсөн гэж хэлж болно. ...
Ц.Тэмцэл: Цусан дахь сахарын хэмжээ буурч, бүх зовиур арилсан
Манба Дацан эмнэлэг, Талархал

Ц.Тэмцэл: Цусан дахь сахарын хэмжээ буурч, бүх зовиур арилсан

Манба Дацан эмнэлэгт гадаадын улс орнуудаас олон хүн ирж эмчлүүлсэний нэг нь Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн харъяат Ц.Тэмцэл юм. Монголд ажлаар ирэхдээ Манба Дацан эмнэлэгт хандаж эмчлүүлсэн тэрбээр Манба Дацан эмнэлгийнхэнд талархалаа илэрхийлсэн юм. -Та Хятадаас ирсэн гэсэн. Манба Дацан эмнэлгийн талаар хаанаас сонссон бэ? -Би Өвөрмонгол хүн. Оросод олон жил амьдарч байгаад одоо Бээжинд амьдардаг. Монголд ажлаар ирээд байна. Миний хамтран зүтгэгч хамгийн сайн уламжлалтын эмнэлэг гэж зөвлөсний дагуу ирж үзүүлээд эмчилгээ хийлгээд их сэтгэл хангалуун байна. -Та ямар оноштойгоор хэвтсэн бэ? -Би өмнө нь олон эмнэлэгт үзүүлж байсан. Чихрийн шижинтэй учраас тогтмол эм уудаг. Толгой эргэдэг, хоолны шингэц муу, гэдэс дүүрч, ходоод өвддөг байсан. Манба Дацан эмнэлэгт үзүүлэхэд чихрийн шижинээс г...
Та аль нь вэ?
Манба Дацан эмнэлэг

Та аль нь вэ?

Хүн бүрийн ааш авир, бодож санах, хэлж ярих нь өөр учраас тэр бүртэй тааруулж харьцахын тухайд тухайн хүн ямар араншинтай хүн бэ гэдгийг мэдсэн байх нь чухал. Уламжлалт анагаах ухаанд хүний өвөрчлөл буюу мөн чанарыг ялган тайлбарлахдаа хийн араншинтай, шарын араншинтай, бадганы араншинтай хүн хэмээхээс гадна хавсарсан (хий+ шар, хий+бадган, шар+бадган), хурсан гэж 7 ангилна. Хийн араншинтай хүнийг магтаж урамшуул Хийн араншинтай хүн эхийн хэвлийд байх үед эх нь тослог шимтэй идээг бага идэж, амралт багатай ажиллаж, нойр хоолыг зөв зохицуулж чадаагүйгээс хийн араншинтай хүн бүрэлдэх нөхцөл болно. Хийн араншинтай хүмүүсийн ихэнх нь бие султай, өвчин амархан ороодог, хар, хөх туяатай арьстай, туранхай жижиг биетэй, олон үгтэй, ямарваа нэгэн зүйлд даган дууриах магадлалтай, наслалт, эдлэх эд...
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Ууц нуруу, бэлхүүс, давсагны хүйтэн өвчинд шороон жин тавина

Жин засал нь өвчний эвэршээл, хатгалгааг даруйд таслах уламжлалт засал эмчилгээний дээд нь юм. Жин заслыг сэрүүн жин, бүлээн жин гэж ангилах бөгөөд сэрүүн жинг гэмтсэн, хямарсан халуунаар хатгуулах, халдварт, хямарсан халуун сарних, нүд, шүд, хамрын цус, халууны чанартай өвчин, махны хор, гэдэсний хатгалгаа, халуун цанх, тулай зэрэг өвчний үед хэрэглэнэ. Харин бүлээн жинг эс шингэх, цанх, гэмтсэн халуун, элэг, бөөр, эмэгтэйчүүдийн хүйтэн чанартай архаг өвчин, бор харшилдсан, хор, цусны халуун, хүйтэн бэтэг, хийн хатгалгаа, нуруу мэдрэл дагасан болон булчин шөрмөсний өвдөлт, яс, үе мөчний эвэршээл, шээс хаагдах, хоосон халууны үед хийгээр хатгуулах зэрэгт хэрэглэдэг. Жинг тавихдаа халуун хүйтэн болон өвчний байдалтай уялдуулан ус, тос, давс, тоосго зэргээр тухайн эдийн дулаан хадгалах физик...
Манба Дацан эмнэлэг

Уушгины мөгөөрсөнд удаан хугацаанд цэр хурснаас болж уушгины архаг өвчин үүсдэг

Уламжлалт анагаах ухаанд уушгины өвчинг найман зүйлээр авч үздэг. Энэ нь дагшиж ханиах, цайвар хаван, уушгины халуун, ус алдах, огшрон ханиах, уушгины архаг өвчин, уушгины дэлгэрэх өвчин, зөгийн үүртэн гэж ангилдаг. Уушги нь ерөнхийдөө бадганы орон тул өвлийн цагт өвчлөх нь элбэг байдаг. Уушгины өвчин шөнө хөдөлдөг. Хамрын үүд хатах, битүүрэх нь уушгины халуун өвчний шинж бол царайны өнгө доройтох нь уушгины архаг өвчний шинж болно. Хамар нь уушги, бүдүүн гэдэстэй махбодын эрхээр барилддаг тул эдгээр эрхтэнд хий, шар, бадганы бэлгэ чанар дүр урвахад хамрын үнэрлэх мэдрэхүйд эмгэг өөрчлөлт илэрдэг. Хамрын хий оршвол хамар битүүрэх, байн байн ус гоожих, ялангуяа үнэр мэдрэхгүй болно. Хамранд бадган оршвол хамар битүүрч хамрын угаар хүндэрнэ. Үдэш, үүрээр ханиаж, нүүр сэлхэрч, цэр ховхрохдоо ...
Хүүхдийг хөхөөр хооллохын давуу тал
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Хүүхдийг хөхөөр хооллохын давуу тал

• Хүүхдэд байгалиас заяасан хоол нь эхийн сүү. • Эхийн сүүг эрт амлуулахад хамгийн анхны хэсэг газрын дархлаа хүүхдэд үүсдэг. • Эхийн сүүнд харшил үүсгэх бодис байхгүй. •Олон тооны “өсөлтийн хүчин зүйлс” агуулах тул хөхөөрөө хооллож буй хүүх-дийн эд эрхтэн тогтолцооны өсөлт, хөгжилт түргэн байдаг. • Эхийн хөхнөөс шууд аманд орох тул бохирдол гэж байхгүй. • Халуун хүйтэн нь яг тохирсон байдаг. •Удах, гашилах, исэх, муудах гэх ойлголт байхгүй, үргэлж шинээрээ байдаг. • Эхийн сүүний найрлага нь хэрэгцээ дагаж өөрчлөгддөг гайхамшигт амьд чанартай. Орчны халуунд шингэрч хүүх-дийн амны цангааг тайлах бол хүйтэнд өтгөрч илчлэг чанар нь нэмэгддэг. Энэ гайхамшигт чанарыг байгаль эх заяажээ. • Эхийн сүү ариун чанартай, халдвар дамжих боломжгүй. • Хөхөө хөхдөг хүүхдүүд их тайван, уур уцааргүй, уйлахг...
Ш.Цэвэлмаа:  Манба Дацан эмнэлэг Монголын ард түмнийг эрүүлжүүлж байгаад талархаж байна
Манба Дацан эмнэлэг, Талархал

Ш.Цэвэлмаа: Манба Дацан эмнэлэг Монголын ард түмнийг эрүүлжүүлж байгаад талархаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын гэргий, Монголын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа гуай Манба Дацан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеэр түүнтэй ярилцлаа. Хүний гавьяат эмч, Билгүүн номч Хамба лам Д.Нацагдорж 1990 онд Манба Дацан хийдийг байгуулах үеэс Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьнаас дэмжиж, хийдийн үйл ажиллагаатай танилцаж байсан юм. -Сайн байна уу, таны бие тэнхээ сайн уу. Танай гэр бүл Манба Дацан хийдтэй эртнээс холбоотой. Та Манба Дацан эмнэлгээр байнга үйлчлүүлдэг үү? -Сайн. Эмнэлэгт хэвтээд долоо хоног болж байна. Бие хөнгөрөөд, хаван буураад, ядаргаа тайлагдаад сайхан боллоо. Хамба лам Д.Нацагдоржийг 1990 онд энэ хийдийг байгуулсан цагаас нь бид мэднэ. Энэ сайхан хийд, сургуулийг байгуулж, уламжлалт анагаах ...