Манба Дацан эмнэлэг

Манба Дацан эмнэлэг “Сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах сарын аян“-г амжилттай зохион байгуулж, сувилагчдынхаа ажлыг дүгнэлээ
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Манба Дацан эмнэлэг “Сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах сарын аян“-г амжилттай зохион байгуулж, сувилагчдынхаа ажлыг дүгнэлээ

5-р сарын 12-нд тохиох Олон улсын сувилагчдын баярын өдрийг угтан Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн Сувилахуйн багаас “Сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах сарын аян“-г амжилттай зохион байгуулж, өнөөдөр сувилагчдынхаа ажлыг дүгнэлээ. Сувилагчдын ур чадвар, ард иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх тал дээр шинэ санаачилга дэвшүүлэн ажилласан зэрэг үзүүлэлтийг харгалзан шилдэг сувилагчийг шалгаруулсан бөгөөд Манба Дацан эмнэлгийн “Шинжээч оточ“ лабораторын лаборант Д.Оюунсүрэн тэргүүлж, Усан эмчилгээний кабинетийн сувилагч С.Пүрэвдорж удаалж, Уламжлалтын тасгийн сувилагч Ж.Ариунжаргал гуравдугаар байрт орлоо. Манба Дацан эмнэлэг нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аюулгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх чиглэлд манлайлан ажиллаж байгаа ...
З.Ориг: Өлсөх мэдрэмж төртөл хоолоо сойж, хөлс гарах төдий алхвал дархлаа сайжирна
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

З.Ориг: Өлсөх мэдрэмж төртөл хоолоо сойж, хөлс гарах төдий алхвал дархлаа сайжирна

“Сэрдог Арур” эмнэлгийн захирал, уламжлалт анагаах ухааны их эмч З.Оригтой өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. -Өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай ярихаасаа өмнө эхлээд өвчин хэрхэн үүсдэг талаар ярилцая? -Өвчин гэдэг бол зовлон. Зовлон нь нүгэлээс үүсдэг. Нүгэл бол буруу дадал. Буруу дадал гэдэг нь буруу хооллолт, буруу явдал мөр хоёр юм. Тэжээхүй ухаанд өвчнийг үүсгэх шалтгааныг мунхаг сэтгэл гэж үздэг. Мунхаг сэтгэл нь хүний биетэй хамт төрдөг бөгөөд энэхүү мунхаг сэтгэлээс хүсэл тачаал, уур хилэн, мунхаг тэнэг гэсэн гурван хорт муу сэтгэл төрдөг. Энэхүү хорт сэтгэлээс л буруу дадал үүсдэг. Жишээ нь, муу сэтгэлээ захирч чадахгүй, байнга тостой хуушуур идсэнээр өвчин үүсгэх идээ ундны нөхцлийг бүрдүүлдэг. Сэтгэлээ захирч чадваас байнга хуушуур идэх гэсэн хүслээ хааж, өвчи...
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Ч.Ичинхорлоо: Төрсөний дараа гам алдвал яс үесээр янгинаж, хэвлий дүүрч цанхайдаг

Манба Дацан эмнэлгийн их эмч Ч.Ичинхорлоотой эмэгтэйчүүдийн өвчний талаар ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд эмэгтэйчүүдийн өвчинг хэрхэн авч үздэг вэ? -УАУ-д эмэгтэйчүүдийн өвчинг умайн 5, умайн бэтэг 9, умайн хорхойн 2, судлын 16 өвчин гэж нийтдээ 32 ангилах бөгөөд жирэмсэн эмэгтэйн 8 өвчинг авч үзээд нийтдээ 40 төрлийн өвчин бий гэж үздэг. Эдгээрээс судлын өвчинд хамаарагдах цус бүрэлдсэн өвчин, хий бүрэлдсэн өвчин эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа бөгөөд манай Манба Дацан эмнэлэгт эдгээр өвчтэй хүмүүс их хандаж байна. Гэхдээ тэд толгой өвдлөө, зүрх өвдлөө гэж ирдэгээс биш өвчний онош нь цус бүрэлдсэн, хий бүрэлдсэн өвчин гэдгийг мэддэггүй. Тиймээс нэлээд хүндэрсэн шатандаа ирж эмчлүүлэх нь бий. -Эдгээр эмэгтэйчүүдийн өвчин нь ямар шалтгаанаар үүсдэг вэ? -Эмэгтэйчүүдийн өвчин нь...
Бөөлжүүлэг эмчилгээ хийлгэж өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Бөөлжүүлэг эмчилгээ хийлгэж өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой

Аливаа өвчний орших орон, бэлгэ чанарыг нягтлан түүнд аль зохицох ерөндөг эмийг шүтүүлж, өвчний урхагийг биеэс гадагшуулан анагаахыг арилгах үйл гэдэг. Арилгаж үйлдэх таван үйлийн дотроос дээд биеийн өвчнийг арилгах үйлийг бөөлжүүлэг гэх бөгөөд ялангуяа бадган өвчний үед бөөлжүүлэг эмчилгээг хийдэг. Бөөлжүүлэг эмчилгээг хаврын улиралд хийх бөгөөд учир нь өвлийн сүүл сард бадган хурж, хаврын улиралд галын илч доройтож, бадган өвчин босох тул бөөлжүүлэг эмчилгээг хийж, өвчнөөс сэргийлнэ. Энэхүү эмчилгээг тамир барагдсан, хийн өвчин, хорхой, шамбрам, цанх өвчинтэй, хэтэрхий өндөр настан болон 8-с доош насны хүүхдэд хийж болохгүй. Харин идээ эс шингэсэн, ходоодны бадган салс арвидсан, аюулхай, идээний бэтэг, хүйтэн цанх, ходоодны өвчнүүд, бадган шартай хий холилдсон толгойн өвчин, хоолны дурши...
Б.Алтангэрэл: Нуруундаа хүнд гэмтэл авч, хэвтэрт орсон намайг Д.Нацагдорж багш маань эдгээсэн
Манба Дацан эмнэлэг, Талархал

Б.Алтангэрэл: Нуруундаа хүнд гэмтэл авч, хэвтэрт орсон намайг Д.Нацагдорж багш маань эдгээсэн

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн анхны үйлчлүүлэгчдийн нэг СБД-ийн иргэн Б.Алтангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 20 гаруй жил уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж, эрүүл зөв амьдрах арга ухаанд суралцаж яваа хүн юм. -Та анх Манба Дацан эмнэлэгт ирж байсан тухайгаа ярихгүй юу? -Би 1985 онд цэрэгт байхдаа нуруундаа хүнд гэмтэл авч, хэдэн жилийн дараа улам хүндэрч нуруугаар идээлэн, бүсэлхийнээс доош мэдээгүй болсон. Нүд, хамар хоёроос бусад бүх бие идээ татчихсан, хэвтэрт үхэхээс өөр зүйл бодогдохгүй байлаа. Тухайн үед эмч нар намайг эмчилгээгүй гээд гэрт минь гаргаж байсан юм. Тэгэхэд хамаатны маань хүн “Хүүхдийн хоёр” гэж нэрлэгддэг СБД-ийн нэгдсэн эмнэлэгт Д.Нацагдорж гэж сайн эмч байна, тэр хүнд үзүүл гэсний дагуу хоёр хүнээр түшүүлээд очиж байлаа. Тэр үед 1991 онд Д.Наца...
Г.Түмэнжаргал: Манба Дацан эмнэлэг могой ярыг үнэхээр сайн эмчилдэг юм байна
Манба Дацан эмнэлэг

Г.Түмэнжаргал: Манба Дацан эмнэлэг могой ярыг үнэхээр сайн эмчилдэг юм байна

Бүслүүр үлд буюу могой яр өвчин нь  мэдрэлийн гаралтай өвдөлт, халууралтаар эхэлж, хэд хоногийн  дараа арьсан дээр  тууралт гардаг хурц явцтай өвчин юм. Бүслүүр үлд эрэгтэй эмэгтэй хүмүүст адил тохиолдох бөгөөд ямар ч насны хүмүүс өвчлөх боловч 10 хүртэлх насны хүүхдэд цөөн тохиолддог өвчин юм. Өрнийн анагаах ухаанд бүслүүр үлд хэмээх өвчин нь varicella zoster хэмээх вирусаар үүсгэгддэг гэж үздэг. Энэ вирус нь арьс мэдрэлийн зангилааг гэмтээдэг энгийн герпес вирусын бүлэгт багтах бөгөөд салхин цэцэг өвчнийг мөн үүсгэдэг. Энэ өвчин үүсэхэд даарч хөрөх, архаг хордлого, цусны өвчин, хавдар зэрэг өвчнүүд ихээхэн нөлөөлж байна. Бүслүүр үлд эхлэхийн өмнө хэсэг газар загатнах, өвдөх, ирвэгнэх зэрэг урьдал шинж илэрнэ. Их, бага хэмжээний улайж хавагнасан арьсан дээр бүлэг, бүлэг шар будаанаас ...
МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн эмч, багш, ажилтнууд гамшгийн эсрэг сургуулилт хийлээ
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн эмч, багш, ажилтнууд гамшгийн эсрэг сургуулилт хийлээ

Гамшгийн эсрэг дуут дохио өнөөдөр (2017.03.23) орон даяар 16:00 цагт дуугарсаны дагуу МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн эмч, багш, ажилтнууд гамшгаас сэргийлэх аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж, сургуулилт хийлээ. Эхний дуут дохиогоор газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Суу-Нуугд-Хүлээ” зарчмыг баримтлан хүн бүр өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд буюу ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох зэргээр өөрийгөө хамгаалах арга хэмжээг авсан юм. Харин хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмын дагуу барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларлаа. МУЭСТ Манба Дацангийн Гамшгийн эсрэг штабаас гамшг...
Хамба лам Д.Нацагдоржийн тухай Английн уран бүтээлчдийн хийсэн баримтат киноны нээлт ирэх зун болно
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Хамба лам Д.Нацагдоржийн тухай Английн уран бүтээлчдийн хийсэн баримтат киноны нээлт ирэх зун болно

Англи Улсын кино найруулагч, продюсер Benjamin Johns болон зөвлөх продюсер Konstantin Palvidis, зураглаач Gerry Vasbenter нарын бүрэлдэхүүнтэй кино багийнхан Монгол Улсын Буддын шашин болон Уламжлалт анагаах ухааны томоохон төлөөлөгч, Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр Монголд ирээд байгаа билээ. Кино багийнхан болон Хамба лам Д.Нацагдорж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, баримтат киноныхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Баримтат киногоороо мэргэшсэн найруулагч Benjamin Johns “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” нэртэй цуврал баримтат кино бүтээж байгаа бөгөөд энэхүү цувралынхаа хүрээнд дэлхийн соён гэгээрүүлэгч олон хүнийг судалсны үндсэн дээр Хамба лам, хүний гавъяат эмч Д.Нацагдоржийг сонгосон байна. Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд монг...
Манба Дацан төвийн баг тамирчид УАУ-ы салбарын Спортын бага наадмын “Шилжин явах цом”-ын эзэн боллоо
Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Манба Дацан төвийн баг тамирчид УАУ-ы салбарын Спортын бага наадмын “Шилжин явах цом”-ын эзэн боллоо

Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэгээс “Дэлхийн эмч нарын өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулсан Уламжлалт Анагаах Ухааны салбарын Спортын бага наадам өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 19-нд Буянт –Ухаа спорт цогцолборт амжилттай боллоо. Спортын бага наадамд нийслэл, орон нутгийн олон эмнэлэг, их, дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагууд оролцсоноос Манба Дацан МУЭСТ-ийн баг тамирчид тэргүүлэн багийн нийлбэр оноогоор “Шилжин явах цом”-ын эзэн болсон байна. Сагсан бөмбөгийн төрөлд Манба Дацан МУЭСТ-ийн эмэгтэй баг алтан медаль, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг алтан медаль авсан бөгөөд ширээний теннесийн төрөлд Манба Дацан эмийн үйлдвэрийн эм бэлтгэгч Д.Түмэнбаяр, Шатрын төрөлд Манба Дацан эмнэлгийн их эмч Б.Чойном нар тэргүүлэн алтан медаль хүртжээ. Мөн сагсан бөмбөг...
Анагаахын оюутан, эмч нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Анагаахын оюутан, эмч нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа

Германы Денк фарм компанийн зүгээс Анагаахын Их, Дээд сургуулийн оюутнуудад зориулан Шилдэг оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байна. Анагаахын их, дээд сургуулийн 4 болон түүнээс дээш дамжааны үндсэн ангийн оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлгийн үндсэн шаардлагуудыг хангасан оюутнуудыг энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт урьж байгаа аж. "Цахим орчинд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд оюутан таны оролцоо" сэдвээр эссэ бичихээс гадна тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг, сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт зэрэг бусад бүрдүүлэх материалыг бүрдүүлэн энэ сарын буюу 3-р сарын 30-ны өдрийн 16:00 цагаас өмнө Денкфармын Монгол дахь төлөөлөгчийн газарт хандах юм байна. Мөн тус компанийн зүгээс эмч нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг ч зарлаад байгаа бөгөөд Улаанбаата...