Манба Дацан эмнэлэг

Ховаллыг Алла: Олон жил өвчиндөө шаналсаны эцэст Манба Дацан эмнэлэгт ирж илааршлаа
Манба Дацан эмнэлэг

Ховаллыг Алла: Олон жил өвчиндөө шаналсаны эцэст Манба Дацан эмнэлэгт ирж илааршлаа

Бүгд найрамдах Тува улсаас олон хүн Манба Дацан эмнэлгийг зорин ирж эмчлүүлдэг нь Монголын уламжлалт анагаах ухаан Тувад түгэн дэлгэрсэний илрэл билээ. Энэ удаад Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч Тува улсын иргэн Ховаллыг Аллатай ярилцлаа. Тэрбээр ходоодны өвчнөөр 6, 7 жил шаналсаны эцэст Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж илааршсан тухайгаа онцолж байлаа. -Та Монголд хэзээ ирсэн бэ. Манба Дацан эмнэлгийн тухай хаанаас сонсов? -Би долдугаар сард Монголд ирж, Монголын уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Олон жилийн турш ходоод минь өвдөж, сайн гэх эмнэлэг болгоноор л явдаг байлаа. Гэтэл манай Тувад байдаг нэг Хамба лам надад Манба Дацан эмнэлгийг зааж өгч, очиж эмчлүүлэхийг зөвлөсөн. Миний хэд хэдэн танил ч Манба Дацан эмнэлгийн тухай ам сайтай байсан. Тэгэ...
БОДИСЫН СОЛИЛЦОО буюу ТУНГАЛАГ ЦӨВИЙН БОЛОВСРОЛТ хэрхэн явагддаг вэ?
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

БОДИСЫН СОЛИЛЦОО буюу ТУНГАЛАГ ЦӨВИЙН БОЛОВСРОЛТ хэрхэн явагддаг вэ?

Хүн эхийн хэвлийд бүрэлдэхэд эцгийн цагаан дусал /үрийн шингэн/, эхийн улаан дусал /сарын тэмдэг/, намш /урьдын ерөөлөөр даган барилдах завсрын төрөл/ гурав урьдын үйлийн эрхээр нэгэн агшинд учирч дусал, цус, намш тус бүрийн таван махбод нэг нь нөгөөдөө харилцан шүтэлцэж нэгдсэнээр хүний бие бүтнэ. Намш /урьдын ерөөлөөр даган барилдах завсрын төрөл/ нь эхийн хэвлийд орсон агшинаас эхлэн илч, амьсгал, хөдөлгөөн үүсч амь орж эхэлдэг бөгөөд 4 дэх долоо хоногт хүйс тогтдог. Энэ үед усан судас буюу мэдрэлийн жанма судас, цусан судас буюу рома судас, хийн судас буюу ум судас гэсэн үндсэн 3 судас үүсдэг. Ум, Рома, Жанма судас зүрхэнд хурж Амин хий тэргүүтэй хийнүүдтэй нийлж сэтгэл гүйснээр зүрх лугшдаг. Түүнээс салаалсан судаснууд нь биеийн эд эрхтнүүдэд салаалан хий, шар, бадган, долоон тамир,...
Ө.Гиваа: Богд багшийн минь айлдварууд надад асуудлыг шийдэх гарц болж байсан
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

Ө.Гиваа: Богд багшийн минь айлдварууд надад асуудлыг шийдэх гарц болж байсан

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Гандантэгчинлэн хийдийн Гандан лаврингийн хуврага Ө.Гиваатай ярилцлаа. Тэрбээр Есдүгээр Богд Жавзандамба хутагтыг амьд сэрүүн ахуйд нь шавчи /туслах/ байсан түүний ойрын шавь юм. -Та Есдүгээр Богдын ойрын туслах, шавь байсан. Богд ламын эрдэм чадлаас их зүйл суралцсан байх. Богд ламын тухай дурсахгүй юу? -Би Богд ламын ачийг үргэлж санаж явдаг. Миний аав, ээж энэ биеийг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн ачтан. Харин лам багш бол ганц энэ насны бие, хүмүүжлээр зогсохгүй, энэ нас хийгээд хойд насандаа зөв амьдрах, хэрхэн өөрөө аз жаргалтай амьдрах, хүмүүсийг аз жаргалтай болгох вэ гэдгийг зааж сургадаг. Тиймээс багш, шавийн барилдлагын үүднээс би Богд ламын ачийг эцэг, эхийн ачаас илүү санаж явдаг юм. Богд ламын хажууд байж олон ном, эрдэмд суралцсанаас гад...
Улиралдаа тохируулан хэрхэн зөв хооллох вэ?
Манба Дацан эмнэлэг

Улиралдаа тохируулан хэрхэн зөв хооллох вэ?

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр Б.Уянга Өвчингүй, эрүүл байж урт наслая гэвэл улирал бүрийн онцлогт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй. Аливаа өвчнийг үүсгэх 4 нөхцөл байдаг. Энэ нь идээ унд, явдал мөр, цаг улирал, ад гэсэн 4 зүйл юм. Цаг улиралтайгаа хоол унд, явдал суудлаа зохицуулвал өвчин тусахгүй бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Уламжлалт анагаах ухаанд цаг агаарын хувирлыг 6 улирлаар авч үзсэн байдаг. Тиймээс улирал тус бүрийн онцлог болон түүнд тохирох хоол унд, явдал мөрийн талаар мэдээлэл хүргэе. Уламжлалт анагаах ухаан нь гадна цаг улирал болон биеийн дотоод махбодын онцлогийг чухалчлан үздэг бөгөөд нар сарны ирэх, буцах цагт харгалзан жилийн 365 хоногийг 6 улиралд хуваан авч үздэг. Үүнд, Өвлийн...
Б.Чойном: “Гам барих хэцүү” гэсэн өрөөсгөл ойлголтоосоо болж уламжлалт эмчилгээнээс татгалзах нь буруу
Манба Дацан эмнэлэг

Б.Чойном: “Гам барих хэцүү” гэсэн өрөөсгөл ойлголтоосоо болж уламжлалт эмчилгээнээс татгалзах нь буруу

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн их эмч, АУ-ы магистр Б.Чойномтой уламжлалт эмчилгээний дараа хэрхэн гам барих талаар ярилцлаа. -Гам гэж юу вэ, яагаад гам барих ёстой? -Гам барих гэдэг нь биеэ гамнах гэсэн үг. Аливаа өвчнийг эмчилж байх явцад болон эмчилгээ дууссаны дараа эмчилгээний үр дүнг бататгах, дахин тэр өвчнөөр өвдөхгүй байхын тулд өвчнийг үүсгэж байгаа нөхцөл болох идээ унд, явдал мөр, улирал, адын шалтгаан, нөхцлийг бүрдүүлэлгүй гам барих ёстой. Ингэснээр эмчилгээ үр дүнтэй болно. гам бол эмчилгээний хамгийн чухал хэсэг. “Уламжлалт эмчилгээний үед усанд орж болохгүй”, “гам барих хэцүү” гэдэг өрөөсгөл ойлголтоосоо болоод уламжлалт эмчилгээнээс татгалздаг хүмүүс байдаг. Уламжлалт эмчилгээг эмчийн заавар зөвлөгөөний дагуу идээ унд, явдал мөрөө анхаарвал яма...
Ж.Эрдэнэчимэг: Үр дүн маш хурдан гарч, охины минь бие дээрх тууралт бүрэн арилсан
Манба Дацан эмнэлэг

Ж.Эрдэнэчимэг: Үр дүн маш хурдан гарч, охины минь бие дээрх тууралт бүрэн арилсан

Дөнгөж 6 сартай байхад нь бие дээр нь тууралт гарч, тодорхой онош, үр дүнтэй эмчилгээгүй явсаар Манба Дацан эмнэлэгт хандаж эмчлүүлсэн Э.Марал-Эрдэнэ охины ээж Ж.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Охины бие дээр гарсан тууралт алга болж, эмчилгээ үр дүнтэй явагдаж байгаа талаар ээж нь хэлж байлаа.   -Охины тань бие дээр анх тууралт гарч эхэлсэн гэсэн. Биеийн байдал нь ямар байв. Эмнэлэгт үзүүлэхэд ямар онош тавьж байсан бэ? -Миний охины бие дээр жил гаруйн өмнө хоёрхон улаан юм гарсан. Тухайн үед ах нь салхин цэцэг тусчихсан байсан болохоор түргэний эмч нар анх салхин цэцэг гэж оношилсон. Цээжин дээр нь хоёрхон ширхэг улаан юм гарсан байсныг тухайн үед салхин цэцэг гэж буруу оношилсоноос болоод сар гаран метлин түрхэж, тууралт нь ус татаж улам ихэссэн. Дараа дараагийн шатны эмнэлэгт хар...
Өвдөгний үеэр өвдвөл цагаан архи, шар тосыг хольж халаагаад түрхээрэй
Манба Дацан эмнэлэг

Өвдөгний үеэр өвдвөл цагаан архи, шар тосыг хольж халаагаад түрхээрэй

Манба Дацан эмнэлгээс зөвлөж байна Зуны улиралд хийн бэлгэ чанар ихсэж, хөдөлж байгаа учраас зуны бороотой чийгтэй, хүйтэн үед хийн бэлгэ чанар голлон оршдог хамгийн том эрхтэн ясанд нөлөөлдөг. Хур бороо орсон үед та юун түрүүнд биеийн бэлхүүснээс доош хэсгээр дулаан хувцас өмсөх хэрэгтэй. Мөн хонины ястай махыг сайтар буцалгасан шөлтэй хоол идэж, сармис, сонгино зэргийг хэрэглээрэй. Мөн үхрийн хөөрүүлсэн сүүнд зөгийн бал хутгаж унтахын өмнө уугаарай. Өвдөгний үеэр шархирч өвдөж байгаа бол бага зэрэг цагаан архинд (шимийн архи, водка аль нь ч болно) шар тос (1х1 харьцаатай) хийж халаагаад түүнийгээ өвдөг, шилбэ, хөлийн уланд түрхэж дулаан орчинд сайтар илж, нухлана. Хэрэв бүх яс, үесээр хэсэж хатгуулж байвал үүнийгээ бүх биеэрээ түрхэж илж, нухлаарай. Бүх биеэр түрхэж байгаа тохиолдолд ба...
“Судас барьж үзээд л онош хэлдэг нь үнэхээр гайхалтай шүү”
Манба Дацан эмнэлэг

“Судас барьж үзээд л онош хэлдэг нь үнэхээр гайхалтай шүү”

Франц улсын иргэн, аялагч Fauvel Suzycatherine-тай ярилцлаа. Тэрбээр Азийн улс орнуудаар аялаж байгаа бөгөөд Монголд ирж, Монголын уламжлалт анагаах ухаанаар анх удаа эмчлүүлж үзээд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа хэлж байв. -Танд Монгол орон ямар санагдав? -Би дэлхийн улс орнуудаар аялах дуртай. Энэ удаад Азийн орнуудаар галт тэрэг болон автобусаар аялаад явж байна. Азийн орнууд дундаас Монгол улс миний сонирхлыг маш их татсан. Монгол орны байгалийн үзэсгэлэн, тал газар гэх мэт миний сонирхлыг татсан зүйл их бий. Тэр дундаа хөдөөний амьдрал маш их таалагдлаа. -Монголд ирээд уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж үзсэн гэсэн. Энэ монголд ирэх зорилгын чинь нэг хэсэг байсан уу? -Монголын талаарх хөтөч ном дээр Уламжлалт анагаах ухааны сургууль, эмнэлэг, хийд байдаг гэж тэмдэглэсэн байсан. Түүни...
Хүүхдэд зөгийн бал өгч болохгүй гэдэг, үнэн үү?
Манба Дацан эмнэлэг

Хүүхдэд зөгийн бал өгч болохгүй гэдэг, үнэн үү?

Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн пэйж хуудсанд хандан асууж, хариултаа аваарай. -Хүүхдэд зөгийн бал өгч болохгүй гэдэг. Энэ үнэн үү? -Сүүлийн үед хүүхдэд зөгийн бал битгий өг гээд байгаа нь буруу. 0-16 насанд хүний биед бадганы мөн чанар давамгай байдаг. Тиймээс зөгийн бал хэрэглэх нь сайн. Зөгийн бал нь эмийн хөлөг буюу гурван амтлагийн нэг. Үүнд зөгийн бал, бурам, чихэр гурав ордог. Гурвуулаа чихэрлэг амттай боловч гурван өөр чадалтай. Зөгийн бал нь таргалалт буюу бадганыг дардаг, ходоодны галын илчийг үүсгэдэг. Чихэр нь (элсэн чихэр, мөсөн чихэр) сэрүүн чанартай тул халуун өвчний үед эмийн хөлөг болгон хэр...
Бадганы цагт хоол идвэл таргалалт үүсгэнэ
Манба Дацан эмнэлэг

Бадганы цагт хоол идвэл таргалалт үүсгэнэ

Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн пэйж хуудсанд хандан асууж, хариултаа аваарай. -Би ихэнхдээ ажлаасаа оройтож тардаг учраас нэлээн орой хоол иддэг. Орой хоол идэхгүй гэхээр өлсөөд байдаг. Өлсөх нь муу юу. Энэ талаар зөвлөгөө өгөөч? -Өлсөх нь муу. Өлсөөд байвал хийн бэлгэ чанар хямардаг. Өлссөн тохиолдолд  өл дарах зорилгоор маш бага хэмжээний хоол, унд идэх хэрэгтэй. Өлөө дарахын тулд шингэц сайтай шөлтэй хоол идэж, эсвэл тараг, сүү ууж болно. Хэрэв хоол идсэн бол түүнийгээ шингэх хүртэл хоёр цаг хөдөлгөөнтэй байж, гэрээ цэвэрлэх, мөргөл хийх зэргээр хоолоо шингээсний дараа унтах хэрэгтэй. -Цагаар хооллож хэ...