Манба Дацан эмнэлэг

Хамба лам Д.Нацагдорж: Лус олон төрлийн өвчин үүсгэх нөхцлийг буй болгодог
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

Хамба лам Д.Нацагдорж: Лус олон төрлийн өвчин үүсгэх нөхцлийг буй болгодог

Уламжлалт анагаах ухаанд лусын гаралтай бүлэг өвчин байх бөгөөд энэ нь ямар нөхцлөөр үүсдэг, хэрхэн засч илааршуулах талаар Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх, Хүний гавъяат эмч, Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа. -Монголчууд лус савдаг гэж ярьдаг боловч энэ талаар тодорхой ойлголттой хүн ховор байх шиг. Тиймээс лус гэж ямар төрөл болох талаар эхлээд ярихгүй юу? -Монголчууд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн лус савдгийн талаар ойлголттой байдаг юм билээ. Олон улсад явж, олон хүнтэй уулзаж байхад тэдний өөрсдийнх нь түүх, соёл уламжлалд нь лусын тухай ойлголт их байдаг. Монголчуудын хувьд лус савдгийн тухай ерөнхий ойлголт байдаг боловч энэ талаар тодорхой мэдэхгүй байх шиг байна. Лус нь найман аймгийн бүрэлдэхүүнд багтдаг. Лус нь адгуусны төр...
Манба Дацан эмнэлэг

Яс ургалтыг зогсоох, шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий

Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн Facebook хуудсанд хандан асууж, хариултаа аваарай. -Яс ургалтыг зогсоох уламжлалт эмчилгээ бий юу? -Яс нь шороо махбодын хувь ихтэй, хий голлон гүйдэг эрхтэн. Хийн бүх өвчлөлийн үед яс хямрах магадлалтай байдаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, зүрхний хий, бөөр, давсагны хүйтэн хий зэрэг өвчний үед ясны эмгэг өвчлөл үүсэх нь элбэг байдаг. Мөн халдварт ханиад томуу болон бусад халдварт өвчний эдгэрэлтийн үед халуун нь хийтэй хавсардаг учраас халууны сүүл ясанд шунаж ясны өвчнийг үүсгэх нь элбэг байдаг. Сүүлийн үед эмэгтэйчүүд яс, үе мөчний өвчнөөр өвчлөх нь элбэг...
С.Хүрэлбаатар: Манба Дацан эмнэлгийн эмчилгээний үр дүн ямар ч эмнэлэгтэй харьцуулашгүй сайн
Манба Дацан эмнэлэг

С.Хүрэлбаатар: Манба Дацан эмнэлгийн эмчилгээний үр дүн ямар ч эмнэлэгтэй харьцуулашгүй сайн

Манба Дацан эмнэлгийн анхны үйлчлүүлэгчдийн нэг, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар гуайтай ярилцлаа. -Та Манба Дацан эмнэлгийн анхны үйлчлүүлэгчдийн нэг. 20 гаруй жил Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлжээ. Та уламжлалт анагаах ухааны ач тусыг хэрхэн хүртэж байв? -Манай гэр бүлийнхэн Д.Нацагдорж багшийн чадвар, тэр хүний байгуулсан эмнэлэг, дацаны ач буяныг олон жил эдэлж, Хамба багшийг гурван үеэрээ шүтэж, багш шавийн барилдлагатай яваа хүмүүс. Миний хувьд сүүлийн арваад жилд жил болгон хэвтэж эмчлүүлж байна. Нэг хэвтээд эмчлүүлчихвэл жилээ сайхан даадаг. Энэ удаад би нэлээд хавантай, өндөр даралттай, сахар ихтэй орж ирсэн. 10 хоног хэвтэж эмчлүүлээд эмчилгээний үр дүн гараад тэнцвэрт байдалдаа ороод сайхан боллоо. -Манба Дацан эмнэлгээр олон жил үйлчлүүлсэн хүмүүс уламжлалт ан...
Л.Энх-Амгалан: Сэтгэлийн үйлээ буруудуулах нь бамбайн эмгэг үүсэхэд ихээхэн нөлөөлдөг
Манба Дацан эмнэлэг

Л.Энх-Амгалан: Сэтгэлийн үйлээ буруудуулах нь бамбайн эмгэг үүсэхэд ихээхэн нөлөөлдөг

Бамбай булчирхайн өвчлөлийн талаар Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн эрхлэгч эмч Л.Энх-Амгалантай ярилцлаа.  -Бамбай булчирхайн өвчлөлийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн авч үздэг вэ. Энэ талаар эхлээд ярихгүй юу? -Бамбай булчирхайн өвчлөлийн үед хүзүү тойрсон булчирхай, судаснуудын эмгэг өөрчлөлт бий болно. Уламжлалт анагаах ухаанд бамбайн өвчлөлийг хийн, шарын, бадганы, хурмал, цуснаас, өөхнөөс үүдэлтэй, буян хишгийн, урхагт бамбай гэж найм ангилдаг. Үүнээс буян хишгийн бамбай гэдэг нь бамбайн хэмжээ нь томорсон ч ямар нэгэн өвчин зовиур, эрсдэл байхгүй. Энэ нь тухайн хүнд өлзийтэй сайны шинж гэж үздэг. -Энэ өвчний гол шалтгаан нь юу вэ. Ямар үүрэгтэй эрхтэн бэ? -Идээ унд, явдал мөрөө илүүдүүлж, дутуудуулж, буруудуулсанаас шалтгаалж үүсдэг. Тухайлба...
Хамба лам Д.Нацагдорж: Лусыг ашдын авралд биширч, шүтэж болохгүй
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

Хамба лам Д.Нацагдорж: Лусыг ашдын авралд биширч, шүтэж болохгүй

Уламжлалт анагаах ухаанд лусын гаралтай бүлэг өвчин байх бөгөөд энэ нь ямар нөхцлөөр үүсдэг, хэрхэн засч илааршуулах талаар Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх, Хүний гавъяат эмч, Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа. -Монголчууд лус савдаг гэж ярьдаг боловч энэ талаар тодорхой ойлголттой хүн ховор байх шиг. Тиймээс лус гэж ямар төрөл болох талаар эхлээд ярихгүй юу? -Монголчууд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн лус савдгийн талаар ойлголттой байдаг юм билээ. Олон улсад явж, олон хүнтэй уулзаж байхад тэдний өөрсдийнх нь түүх, соёл уламжлалд нь лусын тухай ойлголт их байдаг. Монголчуудын хувьд лус савдгийн тухай ерөнхий ойлголт байдаг боловч энэ талаар тодорхой мэдэхгүй байх шиг байна. Лус нь найман аймгийн бүрэлдэхүүнд багтдаг. Лус нь адгуусны тө...
Сүүг тогтмол, зөв хэрэглэж хэвшээрэй
Манба Дацан эмнэлэг

Сүүг тогтмол, зөв хэрэглэж хэвшээрэй

Сүүний амт болон шингэсний дараах амт нь амтлаг учир шороо, усан махбодын хувь зонхилсон байдаг. Чадал нь тослог, хүнд. Тус эрдэм нь биеийн дархлааг сайжруулж, тамирыг тэтгэж, өнгө зүсийг сайжруулан, хий, шарын өвчнийг анагааж, хүчжүүлнэ. Сүүг түүхийгээр нь хэрэглэвэл хорхой өвчнийг үүсгэхээс гадна бадганыг арвидуулна. Мөн ходоодны галын илчийг дарангуйлж, хоол боловсруулах үйл ажиллагааг доройтуулдаг тул хүйтнээр нь ууж болохгүй. Сүүг жимстэй хамт хэрэглэвэл бие махбодод урвасан хорыг үүсгэдэг учир хамтад нь хэрэглэхээс татгалзаарай. Сүү бүр өвөрмөц чадалтай. Цог төгөлдөр дөрвөн үндэст: Нойргүйдэхэд үнээний хөөрүүлсэн халуун сүү дээдийн сайн” хэмээсэн байдаг. Үнээний сүүний чадал нь “Уушгины үйл ажиллагааг сайжруулж, тамирыг тэтгэж, дархлааг сайжруулна” гэж тэмдэглэсэн. Нойр сэрвэлзсэн үе...
Парламентийн гишүүн ШИГЕРУ ДОЁКУ: Монголын УАУ-ы судалгааны чиглэлд Япон, Монголын Их сургуулиуд хамтран ажиллахад гүүр болно
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Парламентийн гишүүн ШИГЕРУ ДОЁКУ: Монголын УАУ-ы судалгааны чиглэлд Япон, Монголын Их сургуулиуд хамтран ажиллахад гүүр болно

Япон улсын Парламентийн гишүүн, Японы Лебирал ардчилсан намын нарийн бичгийн дарга Шигеру Доёку болон Тоёома хотын бизнес, анагаах ухааны салбарын төлөөлөгчид өнөөдөр Манба Дацан МУЭСТ /Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв/-д айлчиллаа. Тэд Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцах зорилготой ирсэн бөгөөд уламжлалт анагаах ухааны чиглэлээр Манба Дацан төвтэй хамтран ажиллах боломжийг судлахаар айлчилсан нь энэ юм. Японы зочид төлөөлөгчдийг Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг, Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, профессор Г.Чойжамц, Манба Дацан төвийн Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, АУ-ы доктор Н.Сайнбуян, Манба Дацан эмнэлгийн дарга Б.Болорчимэг болон Оточ Манрамба Их сургуулийн багш нар х...
Цус төлжилтөнд Данмамайжүг талхан эм тустай
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Цус төлжилтөнд Данмамайжүг талхан эм тустай

Эмчээс асууя? буланд ирсэн асуултанд Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа. Та хүссэн асуултаа Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их сургуулийн Facebook хуудсанд хандан асууж, хариултаа аваарай. -Цус багадалтын үед уламжлалтын зүгээс ямар арга хэмжээ авч, ямар эмчилгээ хийж болох вэ? -Цус багадалт галын илчтэй их холбоотой. Цусыг төлжүүлэх гурван гол зүйл байдаг. Энэ нь хонины мах, тэр дундаа хонины ястай махтай шөл, үхрийн сүү, анар жимсний шүүс юм. Ходоодны галын илчийг сайжруулах хоол унд идэж, анар жимсний шүүс сайн хэрэглээрэй. Мөн Данмамайжүг гээд талхан эм байдаг. Үүнийг өдөртөө 1-2 тунгаар уух хэрэгтэй. Цусыг төлжүүлэхийн тулд цусны эргэлтийг сайжруулж, зөв зохистой хөдөлгөөн хийж хэвшвэл сайн. Цус багадсанаас...
Л.Чимэдцогзол: 9, 10-р сард туулга эмчилгээ хийлгэхэд хамгийн тохиромжтой
Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Л.Чимэдцогзол: 9, 10-р сард туулга эмчилгээ хийлгэхэд хамгийн тохиромжтой

Цөсний өвчлөлийн талаар Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, АУ-ы магистр, их эмч Л.Чимэдцогзолтой ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд цөсийг хэрхэн авч үздэг вэ? -Уламжлалт анагаах ухаанд цөсийг цустай холбож үздэг. Элэг нь цөс үүсгэх үйл ажиллагаатай эрхтэн. Элгэнд оч-сон цусны хаягдал хэсгийг цөс гэж ойлгож болно. Хаягдал хэсэг нь цөсний хүүдийд хуримтлагдаад хоол шингээх үйл ажиллагаанд оролцдог. Хоол боловс-руулах эрхтэн системд оролцохоос гадна шар усыг үүсгэж байдаг эрхтэн. Цөс бол маш чухал эрхтэн. -Цөсний өвчин юунаас шалтгаалж үүсч байна вэ? -Цөсний өвчлөл нь хүний идэж байгаа хоол хүнстэй шууд холбоотой. Бид өөх тос ихтэй, халуун хурц амттай хоол унд их идвэл цөс өвдөнө гэдгийг мэддэг мөртлөө хорьж чаддаггүй. Түүнээс гадна цөсний өвчний хамгий...
Б.Чимэгцэцэг: Өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт эм, эмчилгээ үнэхээр гайхалтай
Манба Дацан эмнэлэг

Б.Чимэгцэцэг: Өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт эм, эмчилгээ үнэхээр гайхалтай

“Ультрасоник” ХХК-ийн ерөнхий захирал Б.Чимэгцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Манба Дацан эмнэлгийн байнгын үйлчлүүлэгчдийн нэг бөгөөд уламжлалт анагаах ухаан, эрүүл зөв амьдралын хэвшлийг эрхэмлэдэг нэгэн юм. -Манба Дацан эмнэлгээр байнга үйлчлүүлдэг гэсэн. Яагаад Манба Дацан эмнэлгийг сонгох болов? -Дорно дахины анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг явуулдаг хамгийн сайн эмнэлэг бол Манба Дацан эмнэлэг. Би энэ эмнэлгийг байгуулагдсан цагаас нь мэднэ. Эмчилгээ үйлчилгээ сайтай учраас би Манба Дацан эмнэлгээр байнга үйлчлүүлдэг. Тэр дундаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс энэ эмнэлэгтэй байнга холбоотой байж, уламжлалт анагаах ухааны идээ унд, явдал мөрийн дэглэмд суралцаж явна. Уламжлалт анагаах ухаан бол манай Монгол оронд эртнээс дэлгэрсэн анагаах ухаан. Бидний өвөг дээдэс энэ анагаах ухааны...