Өвлийн улирлын идээ унд, явдал мөр
Сав ертөнцөд нар өмнөдөд зорчиж байгаа нь өвлийн улирал болж хүйтэрч байгааг илтгэнэ. Энэ үед байгаль улирлаа дагаад хүний биед өөрчлөлт явагддаг. Гадна улирал хүйтрэхээр бие организм өөрөө дулаан буюу илчээ хурааж эхэлдэг бөгөөд шар үсний үүд хаагдаж галын илч ихэсдэг. Ингэснээр биед халууны махбодь ихсэж хоол шингэлт, бодисын солилцоо түргэн явагдаж идсэн хоол унд хурдан шингэдэг. Учир нь хоол шингээх хүч их байх үед өлсөөд байвал биеийн тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, дусал барагддаг учир хэт өлсөхгүй, хэт цадтал идэхгүй байх хэрэгтэй. Аливаа хүн өөрийнхөө бие организм, нас, улирал, өдөр тутмын ажлын нөхцөл зэрэгт тохируулан хооллох хэрэгтэй байдаг.
Өвөл галын илчийн хувь их байдаг тул чанасан мах, үхэр адууны махтай шимтэй хоол зохимжтой. Хэт өлсөж тамир хорогдвол гүнжид болон ү...