Ц.Амаржаргал эмч болон Манба Дацангийн найрсаг чадварлаг хамт олондоо баярлалаа
Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүллээ. Тавтай сайхан орчинд найрсаг харьцаатай, чадварлаг эмч Ц.Амаржаргал эмчээр эмчлүүлж илаарьшлаа. Эмчилгээ сайтай, хоолны амт чанар сайтай гээд Манба Дацан эмнэлгийн давуу талыг тоочоод баршгүй. Тиймээс ч Ц.Амаржаргал эмчдээ болон сувилагч, тогооч, нийт эмнэлгийн хамт олонд талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Үйлчлүүлэгч Сэлэнгэ Ганчимэг