Манба дацан хийд

Манба Дацан хийдийн нэрэмжит бөхийн барилдаанд аймгийн начин Б.Зоригтбаатар түрүүллээ
Манба дацан хийд

Манба Дацан хийдийн нэрэмжит бөхийн барилдаанд аймгийн начин Б.Зоригтбаатар түрүүллээ

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг тохиолдуулан энэ сарын 22-нд буюу өчигдөр Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн нэрэмжит аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд боллоо. Бөхийн барилдааныг нээж Манба Дацан хийдийн лам нар ном уншиснаас гадна Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдорж бөхчүүдэд хандан үг хэлж, бөх хүн биеийн хүчтэй байхаас гадна ухааны хүчтэй байх хэрэгтэй, тэгж байж уран мэхийг уралдуулан түмэн олноо баясгана гэдгийг хэлж байлаа. Барилдаанд аймаг, цэргийн начин цолтой 128 бөх зодоглосноос Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат аймгийн начин Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харъяат аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэж, их шөвөгт Завхан аймгийн Цагаан хайрхан сумын харъяат аймгийн начин...
Манба Дацан хийдийнхэн хорооныхоо өндөр настнуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ
Манба дацан хийд

Манба Дацан хийдийнхэн хорооныхоо өндөр настнуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

"Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдээс БЗД-ийн 2-р хорооны өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэн тэдний төлөөлөл болгож, тус хорооны өндөр настан Д.Маниа, Н.Норжинсүрэн, Ш.Норжмаа гуай нарт тавгийн идээ, гарын бэлэг гардууллаа. Манба Дацан хийдийнхэн жил бүрийн сар шинийн өмнө хорооныхоо ахмад настнуудад хүндэтгэл үзүүлдэгт ахмадууд маань талархалтай ханддаг бөгөөд энэ тухай 2-р хорооны өндөр настан Д.Маниа гуай хэлэхдээ "Манба Дацан хийдийнхэн, Д.Нацагдорж хамба жил бүр хорооныхоо ахмад настнуудаас сонгон, тавгийн идээ, гарын бэлэг өгдөгт бид бүгд баярлаж явдаг. Би Манба Дацан хийдээр байнга орж, хурал даган баясдаг. Оны өмнөхөн Манба Дацан эмнэлэгт үзүүлээд хэвтээд гарсан. Сайхан буянтай үйл ажиллагаа явуулдаг эмнэ...
“Манба Дацан” хийдийн нэрэмжит бөхийн барилдаан болно
Манба дацан хийд

“Манба Дацан” хийдийн нэрэмжит бөхийн барилдаан болно

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг тохиолдуулан энэ сарын 22-нд буюу лхагва гарагт Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн нэрэмжит аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд болох гэж байна. Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд 128 бөх зодоглох бөгөөд ирээдүйд цолоо ахиулан аймаг болон улсын алдар цол хүртэхэд нь дэмжлэг туслалцаа болох энэхүү барилдааныг энэ жилээс эхлэн Манба Дацан хийдийн нэрэмжит болгон жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийд нь 1760-аад оноос түүхий улбаатай бөгөөд их хэлмэгдүүлэлтийн үеэр сүйдэж устсаныг Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдорж 1990 онд сэргээн байгуулж, эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд буян ном үйлдэн ажилла...
Тарни тоолохын ач тус хязгааргүй болой
Манба дацан хийд

Тарни тоолохын ач тус хязгааргүй болой

-Тарнийг зөв уншиж, бясалгаваас адис жинлав оршино хэмээдэг- Монголчууд олон мянган жилийн түүхийг бүтээж явахдаа бөө мөргөл, бурханы шашин, лал, христийн шашныг хүртэл авч, мөн чанарыг нь таньж мэдээд эдгээрийн дотроос бурханы шашныг сонгож шүтэх болсон. Тиймээс ч эртнээс нааш монголчууд бурханы шашны судар тарнийн ёсыг судалж мэдэн, түүнийг амьдрал ахуйдаа өргөнөөр ашиглаж ирсэн гэгээлэг ард түмэн юм. Хувь хүний ухамсар хэдий чинээ дээд оюунлаг сэтгэхүйтэй байна улс нийгэм тэр хэрээр амар амгалан байдаг. Энэ утгаараа залуу хойч үедээ судар тарнийн утга учир, ач холбогдлыг таниулах хэрэгтэй байна. Тарни хэмээх үг нь мандра гэсэн санскрит үгнээс гаралтай. “Ман” хэмээх нь сэтгэл, “дра” хэмээх нь аврах гэсэн утгатай. Тиймээс тарни нь сэтгэлийг аврах, тэтгэх утгыг агуулна. Хүний бие сэтгэлий...
Анагаах ухааны сахиуснууд  хэнийг ч ялгалгүй харж хамгаална
Манба дацан хийд

Анагаах ухааны сахиуснууд хэнийг ч ялгалгүй харж хамгаална

Өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов өвчин зовлонгоос нь гэтэлгэх, эмчийн ажил үйлс, анагаах ухааны хөгжил үйлсийг ялгавартайгаар харж хамгаалж, тэтгэхээр бурханаас зарлиг авч, тангараг тавьсан чойжин сахиус нь Ноджин чэнбо дорж дүд дүл /Шанлон/ шашны их сахиус Дамжан дорж лэгва тэргүүтэн юм. Энэхүү хоёр сахиус нь ертөнцөд оршиж байдаг учир даатгал, айлтгалыг тэр даруйд болгоож, өдөр гурав, шөнө гурван удаа эргэж, дэргэдээс хагацахгүй харж хамгаалдаг байна. Эд агуурс хэмжээлшгүйг хайрлаж, өвчин, ад хулгай, дайсан тэргүүтэн хийгээд гадна дотны барцад саадыг амирлуулна. Нас буян, эд өглөг, хотол чуулган анагаах ухааны үйлсийг дэлгэрүүлэн зохионо хэмээдэг. Буян үйлдэж, дээдийн номыг бүтээж, анагаах ухаанд бие сэтгэлээ зориулж буй хэнийг ч болов сахин хамгаалж, барцад саадыг арилган үйлдэж,...
Бурхан дор мөргөмүй
Манба дацан хийд

Бурхан дор мөргөмүй

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... “Санжай” гэсэн түвд үг нь “бурхан” хэмээх утгатай. “Сан” хэмээх нь нисванисын түйтгэр, мэдэгдэхүүний түйтгэрээс ариуссан гэсэн утгатай. “Жай” гэсэн нь бүхий л юмсыг илтэд мэдэж, эрдэм бүхнийг төгссөн гэсэн утгыг илэрхийлнэ. “Шагжа” гэдэг нь бурхан багшийн язгуур угсааны нэр болно. Мүни хэмээх нь чадагч гэсэн утгатай үг. Нисванисын шулам, цогцсын шулам, тэнгэрийн хүүгийн шулам, үхлийн эзний шулам тэргүүтэн наян дөрвөн мянган нисванисыг даран чадагч болно. Бурхан багш анханд нь бодийн дээд сэтгэл үүсгэж, тоолшгүй гурван галавт буяны чуулган хурааж дөрвөн шулмыг дарсан гэдэг. Бурхан багш урьд үйлийн үрээр тамд төрөл таалахуйд хамт морин тэрэг татагч хүч бага нэгэн татан үл чадсанд эрлэгийн тамлагч гурван үзүүр...
Олон гэм нүгэл гарахын эх болсон архийг тэвчвээс зохилтой
Манба дацан хийд

Олон гэм нүгэл гарахын эх болсон архийг тэвчвээс зохилтой

Архи бий болсон шалтгаан нөхцөл Эдүгээгээс  өмнөх  эрт  галавын  тооллоор 4 мянга 3 зуун 86 галавын тэртээ Сарангэрэлт бурхан, Дави-Од бурхан ертөнцөд залран номын хүрд эргүүлэх цагт эх болсон зургаан зүйлийн  хамаг  амьтны  олон  аймаг  бүгд  цугларан  ном  сонсон  муу  болгоныг  тэвчин  буянд хичээнгүйлэн залбирдаг байжээ. Энэ үед хилэнцэт тэнгэрийн шулмасын хаан атаархан хорсож миний дэргэд хорлолын номонд сурах нэгээхэн ч амьтан үгүй бүгд л Сарангэрэлт бурханг шүтэж байхдаа яахав хэмээн гаслан гансран хэвтэв гэнэ. Гэтэл шулмасын хааны сахиус муу зүгийн Догшин хар тэнгэр гэгч нь хаанд нэгэн зүүд илгээв. Тэгэхэд галзуу цагаан арслангийн тархи, догшин мунхаг зааны хөөс, хорт могойн хэл, галзуурсан хэдгэний бал, галзуу нохойн шүлс, есөн бүжиглэгч эм шулмасын чөмөг, үхээр идэгч чонын нүд...
Багш дор мөргөмүй
Манба дацан хийд

Багш дор мөргөмүй

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... “Лам” гэсэн үгийг уйгаржин монгол үсгээр “валам” хэмээн бичдэг нь түвдээр “лам”, бичихдээ “ва, ла, м” гурван үсгийг оролцуулан бичдэгтэй холбоотой юм. “Лам” буюу “валам” нь их эрдмийн оргил гэсэн утгатай. Ла үсэг нь өндөр даваа гэсэн утгатай. Энэ нь лам багшийн эрдмийг өндөр уулын оргилтой зүйрлэсэн бөгөөд өндөр уулын оройд гарсан хэн боловч эргэн тойрноо илт харж чаддагтай адил багшийн эрдмийг түүнтэй адилтгасан зүйрлэл юм. Ва үсэг нь үнээ гэсэн утгатай. Хүслийг хангагч их эрдэнийн үнээ нь зуун амт төгөлдөр номын цагаан сүүний шимээр шавь болон амьтан бүгдийг цаг үргэлжид тэтгэн цэнгүүлж, энэ болон хойт төрөлд нь гэгээрэлд хүргэдэг утгыг бэлгэдсэн. М (ма) үсэг нь эх гэсэн утгатай. Ганц хүүтэй эх хүн хүүгээ...
Манба Дацан – Танин мэдэхүйн их өргөө
Манба дацан хийд

Манба Дацан – Танин мэдэхүйн их өргөө

“Гандантэгчинлэн” хийдийн шүтээн Очирдар бурхан Бөмбөгөр ногоон театрын тайзан дор байсныг Шинжлэх ухааны хүрээлэнгийн Лог Дэндэв гэдэг хүн олж, “Энэ хуучин Очирдар мөн үү” гэсээр Ганданд үүрч аваачиж өгсөн гэдэг. Мөн “Гандантэгчинлэн” хийдийг 1944 онд дахин сэргээх засварын үед баганы завсар хадганд боолттой юм хоцорсныг авч үзвэл жижигхэн гуутай Очирваань бурхан байжээ. Үүнийг ихэд бэлэгшээн хадгалж байгаад хожим нандин шүтээн Очирдарын өвөр дээр залсан нь одоо ч хэвээрээ байдаг аж. Энэ мэт түүхийг та хаяа нэг сонин сэтгүүлээс, эсвэл өвгөдийн хууч ярианаас сонсч байсан болов уу. Тэгвэл одоо “Гандантэгчинлэн” хийдийн нандин шүтээн Очирдарын өвөр дээр залсан Очирваань бурханыг өөрийн биеэр үзэж, түүний түүх намтарыг нь дэлгэрүүлэн яриулж яагаад болохгүй гэж. Буддын шашны түүх соёл, өв ул...
”Балин бол тусгай урлагийн бүтээл”
Манба дацан хийд

”Балин бол тусгай урлагийн бүтээл”

Манба Дацан хийдийн тахилч лам Б.Цогтгэрэл, голч лам Ц.Цогтбаяр нартай балин тахилын утга учрын талаар ярилцлаа. Ц.Цогтбаяр лам Манба дацан хийдэд 20-иод жил тасралтгүй шавилж байгаа бөгөөд тус хийдэд найман жил тахилч ламын үүргийг гүйцэтгэсэн юм. Харин Б.Цогтгэрэл лам 1995 оноос Манба Дацанд шавилан сууж, 1998 оноос орон нутагт ажиллаж байгаад 2011 оноос тахилч ламаар дахин хийддээ ажиллаж байна. -Балин гэж юу вэ? Ц.Цогтбаяр: Лам, ядам, ханд дагинас, чойжинсрүнма тэргүүтэн бурхан шүтээнд өргөл болгож өргөдөг аман зоогийг балин гэдэг. Балин нь таван тансаг амттан, арвайн гурил, нарийн зайгаас /орц/ бүрддэг. Энгийнээр тайлбарлавал, зочилж ирсэн хүндээ амттай сайхан хоол хийж өгдөгтэй адил залж ирсэн лам, бурхад, ядам, ханд, чойжинсрүнма нартаа өргөл өргөж байгаа хэрэг юм. Мөн бурхан шү...