Манба дацан хийд

МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн эмч, багш, ажилтнууд гамшгийн эсрэг сургуулилт хийлээ
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн эмч, багш, ажилтнууд гамшгийн эсрэг сургуулилт хийлээ

Гамшгийн эсрэг дуут дохио өнөөдөр (2017.03.23) орон даяар 16:00 цагт дуугарсаны дагуу МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн эмч, багш, ажилтнууд гамшгаас сэргийлэх аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж, сургуулилт хийлээ. Эхний дуут дохиогоор газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Суу-Нуугд-Хүлээ” зарчмыг баримтлан хүн бүр өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд буюу ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох зэргээр өөрийгөө хамгаалах арга хэмжээг авсан юм. Харин хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмын дагуу барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларлаа. МУЭСТ Манба Дацангийн Гамшгийн эсрэг штабаас гамшг...
Хамба лам Д.Нацагдоржийн тухай Английн уран бүтээлчдийн хийсэн баримтат киноны нээлт ирэх зун болно
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Хамба лам Д.Нацагдоржийн тухай Английн уран бүтээлчдийн хийсэн баримтат киноны нээлт ирэх зун болно

Англи Улсын кино найруулагч, продюсер Benjamin Johns болон зөвлөх продюсер Konstantin Palvidis, зураглаач Gerry Vasbenter нарын бүрэлдэхүүнтэй кино багийнхан Монгол Улсын Буддын шашин болон Уламжлалт анагаах ухааны томоохон төлөөлөгч, Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр Монголд ирээд байгаа билээ. Кино багийнхан болон Хамба лам Д.Нацагдорж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, баримтат киноныхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Баримтат киногоороо мэргэшсэн найруулагч Benjamin Johns “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” нэртэй цуврал баримтат кино бүтээж байгаа бөгөөд энэхүү цувралынхаа хүрээнд дэлхийн соён гэгээрүүлэгч олон хүнийг судалсны үндсэн дээр Хамба лам, хүний гавъяат эмч Д.Нацагдоржийг сонгосон байна. Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд монг...
Ч.Болд: Цагаанчулуутынхан Манла бурхандаа сүсэглэж явдаг
Манба дацан хийд

Ч.Болд: Цагаанчулуутынхан Манла бурхандаа сүсэглэж явдаг

Цагаанчулуут сумын Засаг дарга Ч.Болдтой ярилцлаа. -Энэ жил Цагаанчулуут сумын хувьд өвөлжөө хэр байв? -Бичин жил орон нутагт маань хур бороо элбэг дэлбэг, өвөлдөө өнтэй, цас бага, дулаахан, ер нь ойрын жилүүдэд тохиолдож үзээгүй сайхан жил болж өнгөрлөө. Энэ нь манай сум орон нутагт байгаа Найман Манла бурханы ач ивээл гэж манай нутгийнхан сүсэглэн биширч, залбирч явдаг юм. 2012 онд сумынхаа 60 жилийн ойд зориулан Хамба багш маань цагаан гантиг чулуугаар найман Манла бурханыг бүтээлгэн залсан. Үүнээс хойш орон нутаг маань ган зудгүй, өвс ногооны гарц ойр хавийн сумдаас илүү байгаа. Үүнийг найман Манла бурханы ач буян гэж Цагаанчулуутынхан маань үзэж, талархаж, сүсэглэж явдаг юм. -Цагаанчулуутынхны сар шинийн золголт энэ жил ямар онцлогтой болов? -Өнгөрсөн он сонгуулийн жил байсан. Орон н...
Хамба лам Д.Нацагдорж: Оюун санаагаа дээд хэмжээнд нь хүртэл хөгжүүлэхэд тарнийн хүч тусална
Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж: Оюун санаагаа дээд хэмжээнд нь хүртэл хөгжүүлэхэд тарнийн хүч тусална

Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын төв “Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдоржийг урьж тарнийн ач тус, тарни эмчилгээний талаар ярилцлаа. -Тарни уншдаг олон хүн байгаа байх. Гэхдээ уншдаггүй нь түүнээсээ олон болов уу. Тарнийн талаар сайн мэдэхгүй учраас тарни уншъя гэсэн сэтгэл төрөхгүй байна уу. Тиймээс тарни гэж юу болох талаар хэлж өгөхгүй юу? -Хүмүүний бие сэтгэлийг 84 мянган нисванисын муу сэтгэл хорлож байдаг. Үүнийг мэдсэний үндсэн дээр түүнийгээ ариусгах, арилгах хамгаалах ерөндөг болсон 84 мянган судар тарнийн номыг бурхан багш айлдсан. 84 мянган судар номонд нисванисын хүсэл тачаалын ерөндөгт номлогдсон 21 мянга, уур хилэнгийн 21 мянга, мунхагийн 21 мянга, энэ гурав нийлсэн 21 мянган судар номыг номлосон байдаг. Уламжлалт анагаах уха...
Хамба лам Д.Нацагдорж “Бие сэтгэлийг тарниар анагаахуй” сэдэвт лекц уншлаа
Манба дацан хийд, Оточ Манрамба Их Сургууль

Хамба лам Д.Нацагдорж “Бие сэтгэлийг тарниар анагаахуй” сэдэвт лекц уншлаа

Монголын психосоматик анагаах ухааны нийгэмлэг, АШУҮИС, Оточ Манрамба Их сургууль хамтран өнөөдөр “Психосоматик анагаах ухааны зарим асуудал” сургалт семенарыг зохион байгууллаа. Психосоматик анагаах ухаан нь өвчин рүү бус өвчтөн рүү чиглэдэг анагаах ухаан бөгөөд өвчтөний бие сэтгэлийг хамтад нь эмчилдэгээрээ онцлог юм. Тус семенарт Оточ Манрамба Их сургуулийн Ерөнхийлөгч, Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж “Бие болон сэтгэлийг тарниар анагаахуй” сэдвээр лекц уншсан юм. Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн тарнийн ач холбогдлын талаарх лекцээс хүргэе. Монголчууд тарнийн анагаах ухааныг хөгжүүлж ирсэн. 2980 жилийн тэртээ бурхан багш хүний бие болоод сэтгэлийн тухай олон онол номыг айлдсан. Тэр дотор хүмүүний төрөл ямар чухал болох, хүмүүний төрлийг яаж хайрлаж, хамгаалах ёстой юм бэ, т...
Хамба лам Д.Нацагдорж нутгийнхаа зон олонтой уулзан золголоо
Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж нутгийнхаа зон олонтой уулзан золголоо

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж төрөлх нутаг Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэдтэй жил бүр уулзан золгож, ирж буй жилийнх нь засал номыг хийж, сайн сайхныг ерөөн даатгадаг билээ. Энэ жилийн сар шинийн золголт өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр Манба Дацан хийдэд болж, нутгийн олон түмэн цугларч, буян үйлдэв. Цагаанчулуут сумын 60 жилийн ойг угтан анх 2008 оноос эхэлж энэхүү сар шинийн золголтыг хийх болсон бөгөөд Цагаанчулуут сумынхан тогтсон ёсоор Д.Нацагдорж хамба ламд ирж золгон, буян заяагаа даатгахын зэрэгцээ удаан уулзаагүй нутгийн олонтойгоо уулзалдан золгодгоороо онцлогтой. Цагаанчулуут сумын харъяат Д.Мянганмаа “Би Цагаанчулуут сумын Засаг даргаар 2004-2008 онд ажиллаж байхад Хамба багш ...
Морин хуурын чуулга Манла бурханд дуун өргөл өргөлөө
Манба дацан хийд

Морин хуурын чуулга Манла бурханд дуун өргөл өргөлөө

Монгол Улсын Морин хуурын чуулга жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд бүрэн бүрэлдэхүүнээрээ Манба Дацан хийдэд тоглон, Манла бурханд дуун өргөл өргөж, ард иргэдээ даатгадаг хүндэтгэлтэй үйл ажиллагаа энэ жил 17 дахь жилдээ боллоо. Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдоржийн санаачилгаар зохион байгуулах болсон энэхүү үйл ажиллагааг сүсэгтэн олон түмэн хүсэн хүлээж, өргөнөөр оролцохоос гадна жил ирэх бүр олон уран бүтээлчид нэгдэн дуу хуураа хүргэсээр байна. Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Ингэснээр “Мөргөлийн эгшиг” дууг анх удаа ха...
Морин хуурын чуулга Манба Дацан хийдэд 17 дахь жилдээ “Мөргөлийн эгшиг”-ийг эгшиглүүлнэ
Манба дацан хийд

Морин хуурын чуулга Манба Дацан хийдэд 17 дахь жилдээ “Мөргөлийн эгшиг”-ийг эгшиглүүлнэ

Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Ингэснээр “Мөргөлийн эгшиг” дууг анх удаа хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлж, Манла бурхандаа тахил хүндэтгэл үзүүлсэн юм. Үүнээс хойш энэхүү хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд уламжлал болгон зохион байгуулсаар 17 дахь хавраа угтаж байна. Энэ жил мөн Манба Дацан хийдэд энэ сарын 5-нд буюу ням гарагийн 12:00 цагт  Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож, “Мөргөлийн эгшиг”-ийг эгшиглүүлэхээс гадна Манба Дацан хийдийн лам...
Лхам бурхан айл бүрт залран ирнэ
Манба дацан хийд

Лхам бурхан айл бүрт залран ирнэ

Балданлхам бурханыг монголоор Цог төгс охин тэнгэр буюу Цогт охин тэнгэр гэж нэрлэдэг. Энэ бурхан нь эм хүний дүртэй тул охин тэнгэр гэж нэрлэсэн. Балданлхам бурханы ерөнхий харагдах байдал нь хонгор халзан луус хөлөглөсөн, хар бараан догшин дүртэй байх бөгөөд хонгор халзан луус нь эгэл ажнай хүлгээс ялгарах гурван зүйлийн эрдэмтэй. Үүнд, рид хувилгааны хөлтэй, хээн жигүүртэй, түргэн одохуйн эрдэмтэй. Эдгээр гурван эрдмийн хүчээр Лхам сахиусыг хаа хүрэх газарт агшин зуурт хүргэдэг төгс ид шидтэй. Түүний унаж буй хонгор халзан луус нь илжиг, морь хоёрын эрлийз бөгөөд хазаар, хударга, олом жирэм, хэрэглэл бүрийг лусын эзэн могойгоор хийсэн нь лусыг захирдагийн бэлгэдэл болно. Луус хондлойдоо бас хоёр нүдтэй байдаг нь шашин номын эсрэг үйлстэй нэгэн хааны харвасан сум нь хонгор халзан луусны ...
Хамба лам Д.Нацагдорж: Цог золбоо нь дэлгэрсэн сайхан жил хүлээж байна
Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж: Цог золбоо нь дэлгэрсэн сайхан жил хүлээж байна

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр МУ-ын хүний гавьяат эмч, Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын  Төв “Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдоржийг “Дугаарын зочин”-ы хойморт урьж, ирэх жилийн өнгө, үр шим, тусгайлан хийлгэх засал номын талаар ярилцлаа. Өнгөрч буй бичин жилийн үр өгөөж монголчуудад хэрхэн нөлөөлөв. Сургамжтай, анхаарууштай зүйл юу байсныг дүгнэн яръя? Өнгөрч буй гал бичин жил монголчуудын хувьд ээлтэй сайхан жил байлаа. Өвлийн дунд илүү сартай байлаа. Хүмүүс бичин жил хэцүү гэж бодож байсан ч сайхан өнгөрлөө. Энэ нь Монголын ард түмний хичээл зүтгэл, засал номоо сайн хийлгэж, бичин жилээ сайхан бэлгэ дэмбэрэлээр хүлээж авсаных, буянтай байсных гэж бодож байна. Аливаа муу зүйлийг зөв, сайн бэлгэ дэмбэрэл, номоо...