Манба дацан хийд

Ганжуур, Оройн ерөөл хурлыг даган баясаж, хуруулваас муу заяанд эс унана
Манба дацан хийд

Ганжуур, Оройн ерөөл хурлыг даган баясаж, хуруулваас муу заяанд эс унана

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийд нь сар бүрийн билгийн тооллын шинийн 14-нд Оройн ерөөл, Ганжуур хурдаг. Энэ их хурал хурах үест магтаалууд айлдах, Ганжуурын хөлгөн судруудыг гадилж буюу салхи оруулж унших, чойрын дагсал буюу ном хаялцах, маани татах зэрэг маш онцлог зан үйлүүдийг гүйцээдэг нь эрт цагаас өдгөөг хүртэл уламжлагдсан хүрээний ёс юм. Ганжуурын 108 боть судрыг бурханы шашны дээд тогтсон тааллуудад дурьдах утгийн судар буюу Бурхан гэгээний аман гэгээний зарлиг мөн хэмээдэг тул Ганжуурын аль нэг ботиос үгийг сонсох, унших, бичих, номлуулан сонсох, дээрхи үйлүүдийг даган баясах зэрэг нь Бурхан гэгээний нигуурыг бодитой үзсэн мэт буян хурааж, сэтгэлд нүгэл хилэнцийн хир арилан сайн буяны үр, авьяас дадал суух, улмаар энэ насанд өвчин үгүй урт нас, билгэ оюун төгөлд...
Ч.Гүнзээ: IX Богд багш маань ая дангийн их мастер байсан
Манба дацан хийд

Ч.Гүнзээ: IX Богд багш маань ая дангийн их мастер байсан

Монголын Буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбооны тэргүүн, Аялгуут тарнийг түгээн дэлгэрүүлэгч, бурханы шашны номыг магтан дуулагч Ч.Гүнзээтэй ярилцлаа. Тэрбээр мөн буддын шашныг үнэн зөвөөр түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцож, тэр дундаа Монголын буддист эмэгтэйчүүд, хандмаа нарын боловсрол, хөгжилд анхаарч, тэдний талаарх судалгаа шинжилгээ хийх зэрэг олон талт үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг шашны зүтгэлтэн юм. -Монголын Буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбооноос “Буддист эмэгтэйчүүдийн боловсрол ба хөгжил” сэдэвт хоёр жилийн төслийн сургалтыг эхлүүлсэн. Энэ төслийнхөө талаар тодорхой ярихгүй юу? -Буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбоо маань үүсгэн байгуулагдаад жил гаран болж байна. Энэ хугацаанд олон нийтэд зориулсан сургалт, үйл ажиллагаа явуулж ирсэн бол ирэх 2...
Очирваань бурханы мутар дахь очир хэр хүнд вэ?
Манба дацан хийд

Очирваань бурханы мутар дахь очир хэр хүнд вэ?

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос… Мажэйда хаан бээр: “Очирваань бурханы мутар дахь очрын хүч нь хир бол, хэдий хэмжээний хүнд, хөнгөн бол” хэмээн бодох агшин төдийд Очирваань бурхантүүний бодлыг болгоож мэдсэнээр Мажэйда хаанд айлдсан нь: “Миний гар дахь очир уур омогтой, дээрэнгүй, хэрцгий догшинг номотгоход хүнд, уур омог байхгүй шудрага, алагчлалгүй бүхэнд хөнгөн” хэмээжээ. Тэгээд Очирваань бурхан очроороо газар шороог адислан очрыг газарт тавихад ертөнц бүхэлдээ зургаан удаа маш ихээр долгисон чичирхийлэв. Очирваань бурхан Мажэйда хаанд: “Энэ очрыг газраас өргө” хэмээв. Мажэйда хаан хүч чадал ихтэй тул түүнийг бүхий л хүч чадлаараа өргөх гэж үзсэн боловч хялгасны төдий ч өргөж чадаагүйдээ маш их гайхаж хоёр гараа хавсран мөргөөд Бурхан ...
Шинийн 15-ны хуралд даган баясаж, хурал хуруулсаны тус эрдэм
Манба дацан хийд

Шинийн 15-ны хуралд даган баясаж, хурал хуруулсаны тус эрдэм

Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийд нь сарын дүйцэн хурлыг шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн тооллын 23, 25, 29, 30-нд хурдаг. Манба Дацан хийд нь Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа гол шүтээн нь эрүүл мэндийн Оточ Манла бурхан юм. Бид Манба Дацан хийдийн хурал номын талаар цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн дугаартаа Шинийн 15-ны их хурлын талаар танилцуулъя. Манба Дацан хийдэд билгийн тооллын сар бүрийн шинийн 15-нд Сандуйн жүдийг тогтмол хурдаг. Сандуйн жүд гэдэг нь нууц хураангуй дамжлага гэсэн утгатай бөгөөд энэ увидас нь Бурхан багшийн зарлигийн эмхэтгэл болох Ганжуур, түүний тайлбар болох Данжуурт багтдаг юм. Монголчуудын дунд Алтангэрэл судар, Сандуйн жүд хоёр машид өргөн дэлгэрсэн нь санамсаргүй хэрэг биш бөгөөд Их Юань гүрний үед Хубилай Сэцэн ...
Хамба лам Д.Нацагдорж: Лус олон төрлийн өвчин үүсгэх нөхцлийг буй болгодог
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

Хамба лам Д.Нацагдорж: Лус олон төрлийн өвчин үүсгэх нөхцлийг буй болгодог

Уламжлалт анагаах ухаанд лусын гаралтай бүлэг өвчин байх бөгөөд энэ нь ямар нөхцлөөр үүсдэг, хэрхэн засч илааршуулах талаар Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх, Хүний гавъяат эмч, Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа. -Монголчууд лус савдаг гэж ярьдаг боловч энэ талаар тодорхой ойлголттой хүн ховор байх шиг. Тиймээс лус гэж ямар төрөл болох талаар эхлээд ярихгүй юу? -Монголчууд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн лус савдгийн талаар ойлголттой байдаг юм билээ. Олон улсад явж, олон хүнтэй уулзаж байхад тэдний өөрсдийнх нь түүх, соёл уламжлалд нь лусын тухай ойлголт их байдаг. Монголчуудын хувьд лус савдгийн тухай ерөнхий ойлголт байдаг боловч энэ талаар тодорхой мэдэхгүй байх шиг байна. Лус нь найман аймгийн бүрэлдэхүүнд багтдаг. Лус нь адгуусны төр...
Хамба лам Д.Нацагдорж: Лусыг ашдын авралд биширч, шүтэж болохгүй
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

Хамба лам Д.Нацагдорж: Лусыг ашдын авралд биширч, шүтэж болохгүй

Уламжлалт анагаах ухаанд лусын гаралтай бүлэг өвчин байх бөгөөд энэ нь ямар нөхцлөөр үүсдэг, хэрхэн засч илааршуулах талаар Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх, Хүний гавъяат эмч, Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа. -Монголчууд лус савдаг гэж ярьдаг боловч энэ талаар тодорхой ойлголттой хүн ховор байх шиг. Тиймээс лус гэж ямар төрөл болох талаар эхлээд ярихгүй юу? -Монголчууд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн лус савдгийн талаар ойлголттой байдаг юм билээ. Олон улсад явж, олон хүнтэй уулзаж байхад тэдний өөрсдийнх нь түүх, соёл уламжлалд нь лусын тухай ойлголт их байдаг. Монголчуудын хувьд лус савдгийн тухай ерөнхий ойлголт байдаг боловч энэ талаар тодорхой мэдэхгүй байх шиг байна. Лус нь найман аймгийн бүрэлдэхүүнд багтдаг. Лус нь адгуусны тө...
Лхоготой гүнрэг хуруулах аваас нас нөгчигсдийг сайн заяанд хөтлөнө
Манба дацан хийд

Лхоготой гүнрэг хуруулах аваас нас нөгчигсдийг сайн заяанд хөтлөнө

Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийд нь сарын дүйцэн хурлыг шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн тооллын 23, 25, 29, 30-нд хурдаг. Манба Дацан хийд нь Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа гол шүтээн нь эрүүл мэндийн Оточ Манла бурхан юм. Бид Манба Дацан хийдийн хурал номын талаар цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн дугаартаа билгийн тооллын 23-ны их хурал болох Лхоготой гүнрэг хурлын талаар товч танилцуулъя. “Гүнрэг” гэдэг нь “Ялж төгс нөгчсөн муу заяаг судлагч бүхнийг ухаарагч Машид гэрэлтүүлэн зохиогчийн зан үйл” хэмээх нэрийг товчилсон үг юм. Энэхүү ном нь их хөлгөний Тарнийн аймгийн ай савд багтдаг. Бурхан багшийн амьтанд туслах олон гайхамшигт арга замыг боловсруулсны нэг нь энэ юм. Бурханы шашны сургаалыг ойлгож ухаарч төгс эзэмшихийн тулд бодгаль өөрөө н...
Ө.Гиваа: Богд багшийн минь айлдварууд надад асуудлыг шийдэх гарц болж байсан
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

Ө.Гиваа: Богд багшийн минь айлдварууд надад асуудлыг шийдэх гарц болж байсан

Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Гандантэгчинлэн хийдийн Гандан лаврингийн хуврага Ө.Гиваатай ярилцлаа. Тэрбээр Есдүгээр Богд Жавзандамба хутагтыг амьд сэрүүн ахуйд нь шавчи /туслах/ байсан түүний ойрын шавь юм. -Та Есдүгээр Богдын ойрын туслах, шавь байсан. Богд ламын эрдэм чадлаас их зүйл суралцсан байх. Богд ламын тухай дурсахгүй юу? -Би Богд ламын ачийг үргэлж санаж явдаг. Миний аав, ээж энэ биеийг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн ачтан. Харин лам багш бол ганц энэ насны бие, хүмүүжлээр зогсохгүй, энэ нас хийгээд хойд насандаа зөв амьдрах, хэрхэн өөрөө аз жаргалтай амьдрах, хүмүүсийг аз жаргалтай болгох вэ гэдгийг зааж сургадаг. Тиймээс багш, шавийн барилдлагын үүднээс би Богд ламын ачийг эцэг, эхийн ачаас илүү санаж явдаг юм. Богд ламын хажууд байж олон ном, эрдэмд суралцсанаас гад...
Шинийн аравны хуралд даган баясаж, хурал хуруулсаны тус эрдэм
Манба дацан хийд

Шинийн аравны хуралд даган баясаж, хурал хуруулсаны тус эрдэм

Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийд нь сарын дүйцэн хурлыг шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн тооллын 23, 25, 29, 30-нд хурдаг. Манба Дацан хийд нь Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа эрүүл мэндийн Оточ Манла бурханыг гол шүтээнээ болгосон бөгөөд шинийн арванд Манла бурханы сахиус Шанлон, Дамжон тэргүүтэй долоон сахиусыг тахидаг Манба Дацан хийдийн жасаа хурал билээ. Бид Манба Дацан хийдийн хурал номын талаар цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн дугаартаа Шинийн аравны их хурлын талаар танилцуулъя. Манба дацан хийд нь билгийн тооллын шинийн арванд Шанлон, Дамжан сахиусыг тахидаг бөгөөд Шанлон, Дамжан нь өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов өвчин зовлонгоос нь гэтэлгэх, эмчийн ажил үйлс, анагаах ухааны хөгжил үйлсийг ялгавартайгаар харж хамгаалж, тэтгэхээр...
Шинийн наймны хуралд даган баясаж, хурал хуруулсаны тус эрдэм
Манба дацан хийд

Шинийн наймны хуралд даган баясаж, хурал хуруулсаны тус эрдэм

Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийд нь сар бүр сарын дүйцэн хурлуудыг тухайн сарын билгийн тооллын шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн 23, 25, 29, 30-нд хурдаг. Бид Манба Дацан хийдийн хурал номын талаар цувралаар хүргэх бөгөөд энэ удаагийн дугаартаа Шинийн наймны их хурлын талаар танилцуулъя. Манба Дацан хийд нь Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа эрүүл мэндийн Оточ Манла бурханыг гол шүтээнээ болгож, сар бүрийн шинийн найманд Их Манла, Манлын дончид, Манлын лхого хурдаг. Шинийн найманг Манлын дүйцэн өдөр хэмээдэг. Энэ хурал нь Манла бурханыг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, Манла бурханы хот мандлыг бүтээж, түүнийгээ гороолон тойрч буян хийн, хамаг амьтныг өвчингүй зовлонгүй байхын тухайд даатгадаг томоохон хурал юм. Энэ зан үйл нь Ламын чодва бую...