Манба дацан хийд

Морин хуурын чуулга 18 дахь жилдээ Манба Дацан хийдэд тоглож, Манла бурханд дуун өргөл өргөлөө
Манба дацан хийд

Морин хуурын чуулга 18 дахь жилдээ Манба Дацан хийдэд тоглож, Манла бурханд дуун өргөл өргөлөө

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийд, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, Их Манла, Манлын лхого, Манлын дончид их хурлуудыг хуран түмэн олныг даатгадаг уламжлалтай билээ. Энэхүү бэлгэ дэмбэрэлтэй сайхан үйл ажиллагааг өнөөдөр 18 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Хамба лам Д.Нацаг­дорж 18 жилийн тэртээ Манла бурхандаа сэтгэлийн өргөл өр­гөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бө­гөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Улмаар энэхүү дууг анх хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуу­рын чуулгыг урин залж эгшиглүүлж, Манла бур­хан­даа тахил хүндэтгэл үзүүлснээ...
Хамба лам Д.Нацагдорж шинийн 10-нд нутгийнхаа иргэдтэй золгоно
Зарлал, Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж шинийн 10-нд нутгийнхаа иргэдтэй золгоно

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж энэ сарын 25-нд буюу хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр төрөлх нутаг Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэдтэй уулзан золгоно. Хамба лам Д.Нацагдорж нь жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан нутгийн иргэдтэй золгож, жилийнх нь заслыг хийн, сайн сайхныг ерөөн даатгадаг уламжлалтай. Цагаанчулуут сумын иргэдийн сар шинийн золголтыг анх 2008 онд тус сумын 60 жилийн ойг тохиолдуулан хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр тогтмол зохион байгуулж байхаар болсон юм. Цагаанчулуут сумынхан тогтсон ёсоор Д.Нацагдорж хамба ламд ирж золгон, буян заяагаа даатгахын зэрэгцээ удаан уулзаагүй нутгийн олонтойгоо уулзалдан золгодгоороо онцл...
Аюулаас аварч, авшиг адистидаа хайрласан Очирваань бурхан
Манба дацан хийд

Аюулаас аварч, авшиг адистидаа хайрласан Очирваань бурхан

Манба Дацан хийдийн Хамба лам, Билгүүн номч, Гавъяат эмч Д.Нацагдоржийн "Очирваань бурханы номын чуулган" номоос… Энд бичиж буй зүйл бол миний туулж өнгөрүүлсэн амьдралд тохиолдсон нэгэн бодит явдлыг олон жил өөрийн сэтгэл оюундаа тээж явсаар сүүлийн хэдэн жил ойр дотны зарим нөхөд, шавь нартаахэлж ярьж байсан боловч энэхүү Очирваань бурханы номын чуулганыг бичиж туурвиж байх үед энэ номонд бодит үнэнийг бичиж үлдээх хэрэгтэй хэмээсэн бодол саналдаа хөтлөгдөн бидэнд тохиолдсон бодит үнэний утга, үйл явдлыг илүүдүүлж дутуудуулахгүй бичлээ. Энэхүү үйл явдал 25 жилийн турш миний оюун бодлоос арилахгүй тод томруун хадгалагдсаар ирсэн юм. Миний бие Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрж, өссөн, Цагаанчулуут сум, Тосонцэнгэлийн Булнай сумын бага сургуульд суралцаж байгаад, Улаанбаатар хото...
Хамба лам Д.Нацагдорж: Энэ жил бар, луу, бич жилтэй хүүхдүүдийг онцгой анхаарч, заслыг нь сайн хийлгэ
Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж: Энэ жил бар, луу, бич жилтэй хүүхдүүдийг онцгой анхаарч, заслыг нь сайн хийлгэ

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн босгон дээр Монгол Улсын хүний гавьяат эмч, Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв “Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржийг сар шинийн дугаарынхаа зочин хойморт урьж, ирэх жилийн өнгө, үр шим, сар шинийн баярын мөн чанар, тусгайлан хийлгэх засал номын талаар ярилцлаа. -“Тийн унжлагат” хэмээх нохой жил айлчилж байна. Ирж буй жилийн өнгө, үр өгөөж ямар байна вэ. Энэ талаар яриагаа эхлэе? -Монголчууд Буддизм дахь “Цагийн хүрд”-ний ёс уламжлал бүхий одон зурхайн тооллыг баримтлаж цаг тооны бичгийг зохиодог олон мянган жилийн түүхтэй ард түмэн. Жаран жил болгон өөр өөрийн гэсэн онцлог, мөн чанартай байдаг. Энэ жил “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жил урган гарч байна. Энэ жилийг жарных нь үүднээс авч үзвэл хүмүүс...
Морин хуурын чуулга 18 дахь жилдээ Манба Дацанд тоглоно
Манба дацан хийд

Морин хуурын чуулга 18 дахь жилдээ Манба Дацанд тоглоно

Монгол Улсын Морин хуурын чуулга жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд бүрэн бүрэлдэхүүнээрээ Манба Дацан хийдэд тоглон, Манла бурханд дуун өргөл өргөж, Манба Дацан хийдийн лам хуврагууд хурал ном уншин ард иргэдээ даатгадаг уламжлалтай. Энэхүү хүндэтгэлтэй үйл ажиллагаа энэ жил 18 дахь жилдээ болно. Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдоржийн санаа­чил­гаар зохион байгуулах болсон уг үйл ажиллагааг сүсэг­тэн олон түмэн хүсэн хүлээж, өргөнөөр орол­цо­хоос гадна жил ирэх бүр олон уран бүтээлчид нэг­дэн дуу хуураа хүргэсээр байна. Манба Дацан хий­дийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацаг­дорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өр­гөж 18 жилийн тэртээ “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бө­гөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт...
Жилийн өнгийг хүн бүр анхаарч, аливаа эрсдэлээс болгоомжлоорой
Манба дацан хийд

Жилийн өнгийг хүн бүр анхаарч, аливаа эрсдэлээс болгоомжлоорой

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч Я.Аюурзана зөвлөж байна Монголын цагаан сар бол эртнээс уламжилж ирсэн Монголын төр ёсны хамгийн том баяр юм. Хүннүгийн үеэс цагаан сарын баярыг хийж ирсэнийг сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Тэмүүжин Монголын тархай бутархай олон аймгуудыг нэгтгэж, Их Монгол улсыг байгуулан, Чингис хаанд өргөмжлөгдсөн 1206 оноос эхлэн Азийн орнуудын нэгэн адилаар хаврын тэргүүн сард Цагаан сарын баяраа тэмдэглэж ирсэн юм. Тэр цагаас өдгөөг хүртэл бид улам утга төгөлдөр, ач холбогдолтойгоор өргөн тэмдэглэсээр ирлээ. Монголын ард түмэн цагаан сарын баяраар буюу бар сарын шинийн нэгний өглөө эртлэн босож тэнгэр бурхандаа, этүгэн эхдээ мөргөн идээ ундныхаа дээжийг өргөн хүндэтгэл үзүүлдэг. Тухайн жилдээ ажил үйлс бүтэмжтэй, эндэл осолгүй байх...
Лхам бурхан айл бүрт залран ирнэ
Манба дацан хийд

Лхам бурхан айл бүрт залран ирнэ

Балданлхам бурханыг монголоор Цог төгс охин тэнгэр буюу Цогт охин тэнгэр гэж нэрлэдэг. Энэ бурхан нь эм хүний дүртэй тул охин тэнгэр гэж нэрлэсэн. Балданлхам бурханы ерөнхий харагдах байдал нь хонгор халзан луус хөлөглөсөн, хар бараан догшин дүртэй байх бөгөөд хонгор халзан луус нь эгэл ажнай хүлгээс ялгарах гурван зүйлийн эрдэмтэй. Үүнд, рид хувилгааны хөлтэй, хээн жигүүртэй, түргэн одохуйн эрдэмтэй. Эдгээр гурван эрдмийн хүчээр Лхам сахиусыг хаа хүрэх газарт агшин зуурт хүргэдэг төгс ид шидтэй. Түүний унаж буй хонгор халзан луус нь илжиг, морь хоёрын эрлийз бөгөөд хазаар, хударга, олом жирэм, хэрэглэл бүрийг лусын эзэн могойгоор хийсэн нь лусыг захирдагийн бэлгэдэл болно. Луус хондлойдоо бас хоёр нүдтэй байдаг нь шашин номын эсрэг үйлстэй нэгэн хааны харвасан сум нь хонгор халзан луусн...
Хамба лам Д.Нацагдорж: Цагаан сарыг арван цагаан буяны өдөр болгон тэмдэглэх нь зохистой
Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж: Цагаан сарыг арван цагаан буяны өдөр болгон тэмдэглэх нь зохистой

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн босгон дээр Монгол Улсын хүний гавьяат эмч, Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв “Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржийг сар шинийн дугаарынхаа зочин хойморт урьж, ирэх жилийн өнгө, үр шим, сар шинийн баярын мөн чанар, тусгайлан хийлгэх засал номын талаар ярилцлаа. -“Тийн унжлагат” хэмээх нохой жил айлчилж байна. Ирж буй жилийн өнгө, үр өгөөж ямар байна вэ. Энэ талаар яриагаа эхлэе? -Монголчууд Буддизм дахь “Цагийн хүрд”-ний ёс уламжлал бүхий одон зурхайн тооллыг баримтлаж цаг тооны бичгийг зохиодог олон мянган жилийн түүхтэй ард түмэн. Жаран жил болгон өөр өөрийн гэсэн онцлог, мөн чанартай байдаг. Энэ жил “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жил урган гарч байна. Энэ жилийг жарных нь үүднээс авч үзвэл хүмүүс...
Найруулагч, продюссер Бенжамин Жонс: Хамба лам Д.Нацагдоржийн  тухай баримтат кино Монгол улсыг дэлхийд таниулна гэдэгт итгэлтэй байна
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль

Найруулагч, продюссер Бенжамин Жонс: Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино Монгол улсыг дэлхийд таниулна гэдэгт итгэлтэй байна

Английн кино найруулагч, продюсер Бенжамин Жонс, бариа засалч, эрдэмтэн, продюсер Константин Павлидис, зураглаач Жерри Васбентер нар өнгөрсөн жил Монголд хүрэлцэн ирж Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам, Хүний гавъяат эмч Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр зураг авалтаа эхлүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино бэлэн болж, олон улсын кино наадмуудад “сойж” байгаа талаар найруулагч Бенжамин Жонс хэлсэн юм. Түүнтэй Монголд богино хугацаагаар айлчлах үеэр ярилцлаа. Дашрамд дурдахад, кино найруулагч, продюсер Бенжамин Жонс 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” кин...
Манба Дацан хийдийн тахилч лам Ц.Цогтбаяр: Жилийн балинд идээний дээж өргөж, даган баясахын тус эрдэм хэмжээлшгүй билээ
Манба дацан хийд

Манба Дацан хийдийн тахилч лам Ц.Цогтбаяр: Жилийн балинд идээний дээж өргөж, даган баясахын тус эрдэм хэмжээлшгүй билээ

Сар шинийн өмнө сүм хийдүүд жилийн балингаа урлаж, өвлийн адаг сарын шинийн 26-нд адислан бурхан шүтээндээ өргөдөг бөгөөд энэхүү зан үйлийг Жилийн балин адислах хэмээдэг. Манба Дацан хийд уламжлал ёсоор өвлийн адаг сарын шинийн нэгнээс эхлэн жилийн балин урлах ажилдаа орсон бөгөөд шинийн 25-ныг хүртэл хийж гүйцэтгэх аж. Жилийн балин урлах, адислах, бурхан шүтээндээ өргөх зан үйл нь ямар утга учиртай болох, энэ үйлд сүсэгтэн олон хэрхэн даган баясвал зохистой талаар Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн тахилч лам Ц.Цогтбаяртай ярилцлаа. -Манба Дацан хийдийн лам нар жилийн балингаа урлаж эхэлжээ. Балингийн талаар тодорхой ойлголтгүй байгаа хүмүүст зориулаад эхлээд балин гэж юу болох талаар хэлж өгөхгүй юу? -Лам, ядам, ханд дагинас, чойжинсрүнма тэргүүтэн бурхан шүтээнд өрг...