Манба дацан хийд

Манба дацан хийд

Манба Дацан хийд “Өнөр бүл” төвийн багачуудад зориулж ном хурлаа

Өвлийн сүүл сарын Шинийн 8-ны билэгт сайн энэ өдөр "Өнөр бүл" хүүхдийн төвийн багш ажилчид, 2-12 насны 70 гаруй хүүхдүүд Манба Дацан хийдэд хүрэлцэн ирж, хурал даган баяслаа. "Өнөр бүл" хүүхдийн төв нь 1974 онд байгуулагдсан улсын асрамжийн газар бөгөөд Манба Дацан хийдтэй олон жилийн хамтын ажиллагаатай билээ. Манба Дацан хийдийн лам хуврагууд "Өнөр бүл" төвийн хүүхдүүд, багш ажилчдыг даатган Их Манла, Манлын дончид, Манлын лхого хурж, хүүхэд багачуудыг өвчин зовлонгүй, эрүүл энх байхын тухайд Манла бурхандаа даатгалаа. Хурлын үеэр Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, МУ-ын Хүний гавъяат эмч Д.Нацагдорж хүүхэд, багш, ажилчдад лекц уншсан бөгөөд цаашид олон талаар хамтран ажиллаж, "Өнөр бүл" төвийн хүүхэд багачуудынхаа боловсрол, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана гэсэн юм....
Манба дацан хийд

МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ГОЛ САХИУС ШАНЛОН, ДАМЖАН САХИУСЫН ТУХАЙ

Өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов өвчин зовлонгоос нь гэтэлгэх, эмчийн ажил үйлс, анагаах ухааны хөгжил үйлсийг ялгавартайгаар харж хамгаалж, тэтгэхээр бурханаас зарлиг авч, тангараг тавьсан чойжин сахиус нь Ноджин чэнбо дорж дүд дүл /Шанлон/, шашны их сахиус Дамжан дорж лэгва тэргүүтэн юм. Энэхүү хоёр сахиус нь ертөнцөд оршиж байдаг учир даатгал, айлтгалыг тэр даруйд болгоож, өдөр гурав, шөнө гурван удаа эргэж, дэргэдээс хагацахгүй харж хамгаалдаг байна. Эд агуурс хэмжээлшгүйг хайрлаж, өвчин, ад хулгай, дайсан тэргүүтэн хийгээд гадна дотны барцад саадыг амирлуулна. Нас буян, эд өглөг, хотол чуулган анагаах ухааны үйлсийг дэлгэрүүлэн зохионо хэмээдэг. Буян үйлдэж, дээдийн номыг бүтээж, анагаах ухаанд бие сэтгэлээ зориулж буй хэнийг ч болов сахин хамгаалж, барцад саадыг арилган үйлдэж...
Монгол орныг даасан Очирваань бурхан
Манба дацан хийд

Монгол орныг даасан Очирваань бурхан

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... Монгол оронд Бурханы шашин дэлгэрсэн хөгжлийн үе шатыг эхэн (XI зуунаас өмнөх), дунд (XII-XIV зуун), хожуу (XV-зуунаас хойш) үеийн дэлгэрэлт хэмээн гурван үе болгон авч үзсэн байдаг. Монголын угсаатан Хүннү гүрэн нь НТӨ III, I зууны үед төв Азид хүчирхэгжин төр улсаа байгуулан хөгжиж, Хятадын Хан улстай бичиг соёлын өргөн харилцаатай байжээ. “Билэг билгийн чанадад хүрэх” сударт: “Бурханы шашин умардаас умард зүгт дэлгэрнэ” хэмээсэн нь Энэтхэг орноос Түвд, Монгол оронд шашин дэлгэрэхийг илэрхийлсэн болой. Монгол, Хятад, Түвд гурван орныг түүхэнд “Номт гурван орон” хэмээн ярьдаг бөгөөд Монголыг Очирваань, Хятадыг Манзушир, Түвдийг Жанрайсиг бурханы орон буюу язгуурын улс үндэстэн хэмээн үздэг. Монгол оронд ...
Амь баригч хийг удаан хугацаагаар барьж чадвал урт наслана
Манба дацан хийд

Амь баригч хийг удаан хугацаагаар барьж чадвал урт наслана

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... Биеийн орших Ёс Бие нь нарийн, бүдүүн, машид нарийн гэж гурав байна. Бүдүүн бие нь мах, арьс, яс гурваас бүтнэ. Нарийн бие нь судас, судасны дотуур гүйх хий, цус, дуслаас бүтдэг. Машид нарийн бие нь хий болон сэтгэл мөн чанар нэг болсон нарийн хий мөн. Зүүдэн дэх бие нь морь, нисэх онгоц алинд ч суулгүйгээр өөрийн санаанд дурьдсандаа хүрч чадаж байгаа тэрхүү маш нарийн хий сэтгэлийн шамдалд шүтэж гардаг. Үүнийг сэтгэлийн мөн чанарын бие хэмээдэг. Сэтгэлд ч ялгамж байдаг бүдүүн сэтгэл, нарийн сэтгэл, маш нарийн сэтгэл гэж гурав байна. Бүдүүн сэтгэл гэдэг нь таван эрхтэний тийн мэдэл мөн. Нарийн сэтгэл гэдэг нь гэрэлт гучин гурав, бадрагч дөч, чухал ологч долоо, нийт наян асар атгагч сэтгэл болно. Эдгээр б...
Нисванисийн нүгэл бүхнийг арилгаж, ариусгаж байна хэмээн бодож мандал өргөдөг
Манба дацан хийд

Нисванисийн нүгэл бүхнийг арилгаж, ариусгаж байна хэмээн бодож мандал өргөдөг

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... Монголчуудын “Мандал” хэмээн ярьж заншсан үгийг Санскритаар “Мандала” хэмээдэг. “Манда” гэдэг нь “шим” гэсэн утгатай. Энэ нь амгалан, хоосон чанар ялгаагүй билгүүнийг хэлнэ. “Ла” нь авах гэсэн утгатай. Тиймээс “мандала” нь шимийг авах гэсэн үг юм. Энэ нь билэг билгүүний шимийг авч байгааг дүрст байдлаар бэлгэдсэн нь хот мандал болой. Хот мандал нь сав ертөнц, шимт амьтдыг бүхэлд нь хамруулан багтааж, тэдгээрт билгүүний шимийг хүртээж, агуу их буянд оруулж, хамруулан авч үзэж буй гүн утга адистидтэй номын зан үйл бөгөөд дөрвөн авшиг авах нийтийн ёс болой. Бодь сэтгэл болон ямарваа нэг увидсыг үндсэнд төрүүлэхэд буяныг үлэмж ихээр хурааж үйлдэх хэрэгтэй. Үлэмж их буян доорд бодьгалын үндсэнд төрөх нь байтуг...
Сэтгэлийг аврагч нь тарни юм
Манба дацан хийд

Сэтгэлийг аврагч нь тарни юм

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос... Тарни хэмээх үг нь мандра гэсэн санскрит үгнээс гаралтай. “Ман” хэмээх нь сэтгэл, “дра” хэмээх нь аврах гэсэн утгатай. Тиймээс тарни нь сэтгэлийг аврах, тэтгэх утгыг агуулна. Очирт хөлгөнийг бүтээх арга нь дотоод сэтгэлийг бүтээгч өөрийнхөө сэтгэлийн эгэл дорой үзэгдлүүдээс аврагдаж, Ядам тэргүүтэн бурхадыг дурьдаж сануулдаг. Бурхадын тарни бол дуун авианы нууц цогц код юм. Тарни нь үсгийн тогтоол гэсэн утгатай. Муу заяаны зовлонгоос сэтгэлийг авран тэтгэгч тул тарни хэмээсэн. Сэтгэл эглийн үзэгдэлд шунасныг аврах тул сэтгэлийг аврагч нь тарни юм. Арга билгийг хослон барилдуулж үйлдэх ямагт нь тарни юм. Тарни нь соёрхол талбих үг буюу айлтгал өргөх үгийн утгыг хадгалсан байдаг. Тоолж уншиж байгаа тарни нь...
Б.Оюун: Савны хий хөөрсөнөөс болж хичнээн эмэгтэй галзуурсан бол гэж их санаа зовсон
Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг

Б.Оюун: Савны хий хөөрсөнөөс болж хичнээн эмэгтэй галзуурсан бол гэж их санаа зовсон

Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, Төв аймгийн Жаргалант сумын иргэн Б.Оюунтай ярилцлаа. -Та Манба Дацан эмнэлэгт ямар шалтгаанаар хандав? -Би Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг хүн л дээ. Амаржаад сар ч болоогүй байхдаа Улаанбаатар хот орох ажил гараад явахдаа гам алдсан бололтой, дээрээс нь хэт ядаргаанд орсон учраас савны хий хөөрсөн. Сэтгэл санаа хямарч, тогтворгүй болж, янз янзын юм бодогдоод, сэтгэлзүйд өөрчлөлт орж эхэлсэн. Хаана үзүүлэхээ мэдэхгүй сандарч тэвдэж явсаар бүх шатны эмнэлэгт үзүүлсэн ч нэмэр болоогүй, сүүлдээ Шар хадны эмнэлэгт хэвтсэн. Бид савны хий хөөрөх гэж ярьдаг мөртлөө ямар шинж тэмдэг илэрдэг, яах ёстойгоо мэддэггүй юм билээ. Улаанбаатарт амьдардаг нагац эгч маань Манба Дацан эмнэлэгт үзүүлэхийг зөвлөснөөр Манба Дацан эмнэлгийн захирал, Хамба лам Д.Нацаг...
Хамба лам Д.Нацагдорж нутгийн ард иргэдээ даатган хурал хурж, уулзан золголоо
Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж нутгийн ард иргэдээ даатган хурал хурж, уулзан золголоо

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билгэт сайн энэ өдөр Манба Дацан хийдэд төрөлх нутаг Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэдийг хүлээн авч уулзан золгож, жилийнх нь засал номыг хийн, сайн сайхныг ерөөн даатгалаа. Цагаанчулуут сумын 60 жилийн ойг угтан анх 2008 оноос эхэлж хийх болсон сар шинийн золголт энэ жил 10 дахь жилдээ өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Сар шинийн золголтыг өнгөрсөн жилээс эхлэн хаврын тэргүүн сарын шинийн 10-нд хийж байхаар тогтсон бөгөөд энэ өдөр Манба Дацан хийдэд эрүүл мэндийг сахин хамгаалах ам тангарагтай Шанлон, Дамжан сахиус болон арван хангал сахиус тахидаг томоохон их хуралтай өдөр тохиодгоороо онцлогтой. Хамба лам Д.Нацагдорж болон Манба Дацан хийдийн лам...
Хамба лам Д.Нацагдорж нутгийн ард иргэдээ даатган хурал хурж, уулзан золголоо
Манба дацан хийд

Хамба лам Д.Нацагдорж нутгийн ард иргэдээ даатган хурал хурж, уулзан золголоо

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билгэт сайн энэ өдөр Манба Дацан хийдэд төрөлх нутаг Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэдийг хүлээн авч уулзан золгож, жилийнх нь засал номыг хийн, сайн сайхныг ерөөн даатгалаа. Цагаанчулуут сумын 60 жилийн ойг угтан анх 2008 оноос эхэлж хийх болсон сар шинийн золголт энэ жил 10 дахь жилдээ өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Сар шинийн золголтыг өнгөрсөн жилээс эхлэн хаврын тэргүүн сарын шинийн 10-нд хийж байхаар тогтсон бөгөөд энэ өдөр Манба Дацан хийдэд эрүүл мэндийг сахин хамгаалах ам тангарагтай Шанлон, Дамжан сахиус болон арван хангал сахиус тахидаг томоохон их хуралтай өдөр тохиодгоороо онцлогтой. Хамба лам Д.Нацагдорж болон Манба Дацан хийдийн лам...
Морин хуурын чуулга 18 дахь жилдээ Манба Дацан хийдэд тоглож, Манла бурхандаа дуун өргөл өргөлөө
Манба дацан хийд

Морин хуурын чуулга 18 дахь жилдээ Манба Дацан хийдэд тоглож, Манла бурхандаа дуун өргөл өргөлөө

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийд, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, Их Манла, Манлын лхого, Манлын дончид их хурлуудыг хуран түмэн олныг даатгадаг уламжлалтай билээ. Энэхүү бэлгэ дэмбэрэлтэй сайхан үйл ажиллагааг өнөөдөр 18 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Хамба лам Д.Нацаг­дорж 18 жилийн тэртээ Манла бурхандаа сэтгэлийн өргөл өр­гөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бө­гөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Улмаар энэхүү дууг анх хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуу­рын чуулгыг урин залж эгшиглүүлж, Манла бур­хан­даа тахил хүндэтгэл үзүүлснээ...